Манай улсад Солонгосын кино жүжигчид болоод хамтлаг дуучид нэлээдгүй олонд танигдаж тэдний кино, дуу хөгжмийг сонсох дуртай байдаг билээ. Тэгвэл Монголчууд бидэнд нэлээд танил болсон өсвөр насныхны сонсох дуртай “T-Ara” хамтлагийн дуучин Jiyeon шинэ хайртайгаа учиржээ. Тэрээр 22 настай Jiyeon өөрөөсөө 13 насаар ах Солонгосын алдарт жүжигчин 35 настай Lee Dong Gun-тай болзож эхэлсэн байна. Олон насны зөрүүтэй хосуудыг Солонгосын хэвлэл мэдээллээр эртнээс бичиж эхэлсэн ч хосууд эрс үгүйсгэдэг байсан гэнэ. Харин саяхнаас харилцаагаа олон нийтэд ил болгожээ. Хосууд анх нэгэн киноны зураг авалтын үеэр танилцаж байжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.