antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 22, 2011 1 comment

С.Ганбаатар: Би нэр дэвшинэ гээд гараад явчих ёс зүйн хувьд зохисгүй юм

нийтлэсэн Admin

-Би бөө болсондоо үсээ ургуулаагүй. Үнэндээ үсээ засуулах ч завгүй байна-
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатартай ярилцлаа.

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг сая зурлаа. Энэ гэрээний үр дүн юу байх бол?

-Хаа нэгтээ бидний хэн нь ч бай очоод эрх нь зөрчигдсөн асуудал гарах үед бидний эрхийг хамгаалах улс бол мэргэжлийн хяналтынх нь. Тийм болохоор манай хоёр байгууллага маш яаралтай хамтран ажиллах шаардлагатай болж байгаа юм л даа. Өнгөрсөн хугацаанд манай үйлдвэрчний эвлэлд ямар нэгэн хүн иргэнээ хамгаалсан бүтээмжтэй үр дүнгийн үзүүлэлт бүрт мэргэжлийн хяналтынхан хамтарсан байдаг.

Ирэх жилээс бид хамтын ажиллагаагаа улам нарийвчлан зах дээр жижиглэнгийн бараа бүтээгдэхүүн зарж буй тэнд ажиллаж буй иргэдийнхээ мөн хүүхдийн хөдөлмөр гээд тэдний эрх ашгийг хамгаалж ажиллах болсон.

-Багш нарын ажил хаялт түр хугацаагаар зогсоод ажилдаа орсон байгаа. Гэхдээ дараагийн шийдвэр нааштай гарахгүй бол үргэжлүүлэн бүр олуулаа тэмцэхээ мэдэгдсэн…

-Тийм ээ. Дараагийн шийдвэр УИХ-аар батлагдаж гарна. УИХ өөрөө ард түмэн бидний төлөөлөл шүү дээ. Тийм болохоор ард иргэдийнхээ орлоготой байлгах, ирээдүйн боловсон хүчин болох хүүхэд багачуудаа мэдлэг боловсролтой болгохын тулд нааштай хариу өгөх байх гэж найдаж байна. Одоогоор ажил хаялт түр л зогсоод байгаа шүү дээ.

-Багш нарын ажил хаясан хугацаанд цалин олгох, олгохгүй тал дээр нэлээд маргаан үүсээд байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр аль нэг танихгүй улсын сайд биш учраас Монгол Улсынхаа Ерөнхий сайдын үүрэг даалгаврыг гүйцэтгэх ёстой. Ерөнхий сайд С.Батболд багш нарын цалинг бүрэн бүтэн бүгдэд нь олгох шийдвэрт гарын үсэг зурсан. Тэгэхээр Ерөнхий сайдын шийдвэрийг л дагах ёстой гэж үзэж байгаа. Нийслэлийн боловсролын газар нь салбар яамнаас үүрэг даалгавар авч ажилладаг харьяа байгууллага гэж ойлгодог шүү дээ.

-Багш нарын ажил хаялт таныг өөрийнхөө нэр хүндийг өсгөх Н.Энхбаярын гар хөл болж байна гэсэн улс төржсөн ойлголт олонд өгөөд байгаа. Энэ нь хэр үндэслэлтэй вэ. Таны өөрийн байр суурийг сонсмоор байна?

-(Инээв) Энэ бол жинхэнэ Монгол гүтгэлэг байна. Үнэхээр хоцрогдсон хувилбар байна л гэж хэлье дээ.

-Арай дэлгэрэнгүй хариулт өгөхгүй юу. Магадгүй хүмүүс илүү юм сонсохыг хүсч байгаа байх л даа.

-Хүний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нэгнийгээ ингэж муу муухайгаар ойлгодог нь харамсалтай. Энэ бол С.Ганбаатарын нэр хүнд өсөж байна хэмээн шээс нь гоожих гэж буй зарим нэг улс төрчдийн яриа. Тэгвэл тэдгээр улстөрчдөд хандаад “Би та нарын шээсийг гоожуулах гэсэн юмаа” л гэж хэлье. Багш нар ажил хаях талаар наймдугаар сарын 20-ны өдөр мэдэгдэл гаргаад есдүгээр сарын дундаас энэ тэмцэл эхэлсэн.

Энэ гурван сарын хугацаанд би нэг ч удаа ган хийгээгүй. Харин ажил хаяснаас хойш энэ арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс удирдагч хүний хувьд энэ хэрэгт оролцсон. Гэтэл намайг гүжир гүтгэлэгт хутгаад яриад эхэллээ. Би энэ ажилд оролцохоос өөр аргагүй. Учир нь ҮЭХ гэсэн энэ байгууллагаас би цалинждаг хүн. Энэ тэмцлийг удирдан зохион байгуулах нь миний үүрэг. Тиймээс оролцохгүй байх арга байхгүй.

-Салбарын яамнаас он гараад багш нарын цалинг нэмнэ гэсэн шийдвэр гарсан байхад заавал ажил хаях хэрэг байсан уу. Үүнээс болж таны хүүхэд ч нэг өдрийн ч гэлтгүй хичээлээсээ хоцорсон байх. Ажил хаялт танд ямар ашигтай байв?

-Иргэд энэ бүгдийг намайг л зохион байгуулсан гээд буруутгаж ташаа ойлгодог. Он гараад цалин нэмнэ гэж байсан ч хэлсэн тохирсноосоо ухарсан. Хэлэлцээрт орохдоо эхний улиралд хоёр үе шаттайгаар гэж заасан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дараа арван cap хүлээх болж байсан. Энэ тэмцлийн үр дүнд арван сард гэж байсан нь хоёр сард болж урагшиллаа. Бүтэн найман сарын өмнөөс цалингаа нэмүүлнэ гэдэг бол манай багш нарт ялангуяа орлого багатай иргэдэд асар их хувь нэмэр болно гэж бодож байна.

-Багш нарын цалин цагаан сарын өмнөх нь нэмэгдэх боллоо. Улсаас орж ирж буй их мөнгө нь цагаан сарын бэлтгэл ажилд өөрөөр хэлбэл Хятадын бараа бүтээгдэхүүнээр солигдох байх даа?

-Тэмцлийн үр дүнд 126 тэрбум төгрөг багш нарт зориулагдахаар боллоо. Энэ бол зарим нэг хүн тендер зарлаад Солонгос руу казинод зарцуулах байсан ч байж болох дайны мөнгө юм. Энэ нь манай ядарсан иргэдэд бага мөнгө лав биш. Хувь нэмэр болох л ёстой.

-Магадгүй маргаашаас хувийн хэвшлийнхэн цалингаа голж ажил хаявал та яаж хандах вэ?

-Энэ тэмцлийн дүнд орж ирж буй 126 тэрбум төгрөг хувийн хэвшлийнхэнд эргээд очих мөнгө юм. Яагаад гэвэл тэдний талх, ундаа, есийн тосыг худалдан авдаг худалдан авагч нар нь 126 тэрбумаар худалдан авах чадвараа нэмэгдүүлж байгаа нь тэдний хувьд ч баяртай мэдээ байх ёстой.

Гэхдээ хувийн хэвшлийнхэн ажил хаясан ч би бас л гар бие оролцоно. Он гараад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 144 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх талаар төлөвлөөд байгаа. Энэ нь та бүхэнд ч хамааралтай зүйл юм. Хувийн хэвшлийнхэн багш эмч нарын цалинг нэмэхээр ажиллаж байна гэж гомдоллож байхаар үйлдвэрчний эвлэлтэй болоод эмх цэгцэнд орчихвол би бусдын өмнөөс дуу хоолойгоо хүргэхэд бэлэн байна.

-Танай ҮЭХ-ны байрны хувьчлалын асуудлаар маргаан гарч байгаад чимээгүй болчихлоо. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ?

-Би энэ газрын удирдагч болоод хоёр том газрыг үйлдвэрчиндээ авсан. Харин манай холбооны зүүн өмнө Баянгол дүүргийн захиргааны байр гэсэн нэг давхар загварын шар байшин баригдаж байгааг нураахаар мэдэгдлээ өгөөд байгаа.

Мөн манай хойно байдаг “Индра” гээд цайны газрын байр ҮЭХ-ны байр болох нь тодохой болсон. Харин доторх шал манайх, танайх гэсэн асуудлаар шүүхээр шийдвэрлүүлэх гээд өгсөн ч гурван жил саатаж байна. Шүүгчийнх нь нэрийг хэлээд яах вэ. Тэд ямар нэг юм авч лобби дуулаагүй л юм бол хурдан шийдвэрлэх хэрэгтэй байна. Үүний уршгаар мянга мянган хүний эрх ашиг хөндөгдөж байгаа шүү гэдгийг хэлье.

-Та ирэх сонгуульд нэр дэвших үү?

-Миний сонгуульд өрсөлдөх, үгүй эсэхийг Монголын ҮЭХ-ны хуралдаанаар шийднэ. Ямар ч байсан ойрын дөрвөн жилдээ эндээ ерөнхийлөгчийн албаа хашина гэсэн бодолтой байгаа. Ямартай ч хоёр сарын эхээр ҮЭХ-ны зөвлөлүүдийн хурлаар хэлэлцэж байж шийдвэрлэнэ. Олон жил энэ газраас хоолоо олж идэж байснаа умартан гэнэт би улс төрд нэр дэвшинэ гээд гараад явчих нь ёс зүйн хувьд зохисгүй юм. Тийм болохоор энэ асуудал олонхийн шийдвэрээр шийдэгдэнэ.

-Таныг үсээ ургуулаад бөө болж байгаа гэсэн шиг юм яригдсан л даа. Уг нь та анх фенгшүй Ганбаатар гэж олонд танигдсан хүн шүү дээ?

-Намайг хүмүүс муу хэлэхлээрээ л урд өмнөхийг минь сөхөөд эхэлдэг. Фенгшүй бол Монголоос гаралтай ажиглалтын ухаан байгаа юм. Гэхдээ Хятадууд дэлхий дахинд таниулсан. Үсээ ургуулаад бөө болж байна гэдэг нь ташаа ойлголт юм байна. Үнэнийг хэлэхэд үсээ ч засуулах завгүй явна. Хүмүүс итгэхгүй л байх. Сүүлийн хоёр cap үсээ засуулсангүй. Энэ асуултад хариулт өгөхдөө маргааш үсээ засуулчихна гээд хариулчихаж болох байх. Гэхдээ дараагийн уулзалтад ч үсээ засуулаагүй байвал битгий гайхаарай.

Х.Баяр-Угтах
Эх сурвалж: “Нийслэл таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (April 10, 2012 11:48:01 pm )

    ganbaataraa ta uls tord budnii duu hooloi boij or l doo.ta shig humuus l unenii toioo temtsene shuu

antalya rent a car