antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 21, 2015 5 comments

Баяр ёслол амралтын өдөртэй давхацвал дараа өдөр нь нөхөж амарна

нийтлэсэн Admin

-ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ОНЦЛОХ ЗААЛТУУДААС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА-

37.1. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ аж ахуйн нэгж, байгууллагад нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө, мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглоно.

47.1. Ажил олгогч нь ажилтныг бөөнөөр халах тохиолдолд үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол ажилтны төлөөлөгчдөд мэдэгдэж, 14 хоногийн дотор энэ хуулийн 47.2 дах хэсэгт заасан асуудлаар хэлэлцээ хийнэ. Мэдэгдэлд бөөнөөр халах үндэслэл, хамрагдах ажлын байрны нэрс, орон тоо, ажлаас халах хугацаа, хэлбэрийг тусгана.

47.2. Хэлэлцээний явцад ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид бөөнөөр халагдах ажилтны тоог багасгах зорилгоор тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, шинээр бий болох ажлын байр, орон тоонд эхний ээлжид авч ажиллуулах, гэр бүлийн онцлог хариуцлага бүхий ажилтныг халахгүй байх, ажилтанд олгох хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэн тохиролцоно.

55.1. Бүрэн бус цагаар ажиллах ажилтны цагаар болон хийснээр цалингийн нэг цагт ногдох хэмжээ нь ижил ажлын байранд бүрэн цагаар ажилладаг ажилтныхтай адил байна.

55.2. Бүрэнбусцагааражилласанажилтныцалинхөлсийггүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагаар нь тооцож тухай бүр олгоно.

57.1. Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд илүү ажилласан цаг тутамд үндсэн цалингаас нь 50 ба түүнээс дээш хувиар тооцож нэмэгдэл олгоно.

57.2. Шөнийн цагаар ажилласан ажилтанд шөнөөр ажилласан цаг тутамд үндсэн цалингийн 15 ба түүнээс дээш хувиар тооцож нэмэгдэл олгоно.

57.4. Нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтанд дундаж цалин хөлсийг нь хоёр дахин нэмэгдүүлж олгоно.

65.1. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа малчны цалин хөлсний 30-аас дээшгүй хувь нь мөнгөн бус хэлбэртэй байж болно.

65.2. Малчинтай харилцан тохиролцсоноор мөнгөн бус хэлбэрээр олгох цалин хөлс нь гэр бүлийн хэрэгцээнд тохирсон бараа, бүтээгдэхүүн байх бөгөөд түүний үнэ нь зах зээлийн дундаж үнээс илүүгүй байна.

65.3. Мөнгөн бус хэлбэрээр олгох цалин хөлсөнд тамхи, согтууруулах ундаа олгохыг хориглоно.

69.4. Оюутны хөдөлмөр эрхлэх ажлын цаг нь хичээлийн нэг долоо хоногт 20-иос илүүгүй байна.

71.1. Уул уурхай, олборлох салбарын ажил олгогч нь жасаагаар ажиллуулах горим хэрэглэж болно.

71.2. Жасаагаар ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл нь 12 цагаас илүүгүй байх бөгөөд нэг сарын турш илүү цагаар ажиллах нийт цаг нь 72-оос дээшгүй байна. Жасаагаар ажиллах ажилтны илүү цагийг тооцохдоо энэ хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсгийг баримтална.

71.3. Жасаагаар ажиллаж байгаа ажилтныг ажлын 14 хоног тутамд нэгээс доошгүй хоног амраана.

71.4. Жасаа эхлэх болон дуусахад ажил олгогч ажилтныг ажилдаа ирэх, буцах боломжоор үнэ төлбөргүй хангах үүрэгтэй бөгөөд энэ хугацааг ажилласан цагт нь оруулан тооцно.

71.5. Жасаагийн үргэлжлэх хугацаа, ажил, амралтын цагийн горим, жасаагаар ажилласанд олгох нэмэгдлийн хэмжээг үйлдвэрчний эвлэл, ийм байгууллага байхгүй бол ажилтны төлөөлөгчидтэй зөвшилцөн дотоод хэм хэмжээгээр тогтооно.

78.2. Нийтээр амрах баярын өдөр долоо хоногийн амралтын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөрт нь нөхөн амраана.

79.2. Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан ажил олгогч ажилтантай тохиролцсон бол Бямба, Ням гаригт амрах боломжгүй ажилтныг долоо хоногийн дараалсан хоёр өдөр амруулна.

79.3. Ажилтан, ажил олгогч тохиролцсоноор долоо хоногийн амралтын өдрийг долоо хоногийн аль нэг өдөр шилжүүлж амарч болно. Нөхөн амрах нэг өдрийн тасралтгүй амралтын хугацаа 24 цагаас доошгүй байна.

81.3. Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 хоног байна.

85.1.1. үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан ажилтанд түүний сүүлийн гурван сарын дунджаар тооцсон цалин хөлсийг тав дахин, 31-50 хувиар алдсан ажилтанд долоо дахин, 51-70 хувиар алдсан ажилтанд ес дахин, 71-ээс дээш хувиар алдсан ажилтанд 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа;

85.1.2. үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт ажилтны сүүлийн гурван сарын дунджаар тооцсон цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа.

90.1. Нярай хүүхэд үрчлэн авсан эх буюу эцэг өөрөө хүсвэл хүүхдийг нь 60 хоногтой болтол хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжтэй чөлөө олгоно.

95.1. Ажил олгогч хүүхдийг ажилд авахад эрүүл мэндийн үзлэгт хамруулна. Хүүхдийг 18 насанд хүртэл нь хагас жил тутам эрүүл мэндийн үзлэгт хамруулна. 9

5.2. Хүүхдийг шөнийн болон илүү цагаар, жасаагаар ажиллуулахыг хориглоно.

97.1. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан хөдөлмөр эрхэлж болно.

– See more at: http://www.unen.mn/content/52177.shtml?alias=unen#sthash.5KG6gkBs.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • tuugii (July 21, 2015 1:31:47 pm )

    niiteer amrah bayariin udur amraltiin udur taarval daraa udur nuhuj aamrnaa gj. ULS DAMPUURAH GD BN GJ BHAD HUULI NI AMRUULNA GH YUMAA

  • Anonymous (July 21, 2015 9:33:21 pm )

    Юу вэ амралт ихдээд бхад юун нөхөж амрах вэ, бас тэтгэвэрт гарсан хүмүүсиийг ажлуулна ч гэх шиг залуучууд яах болж бна, ажиллах болохоор арын хаалгатайгууд нь л өндөр цалинтай ажлаасаа салж чадахгүй тэнэгтэнэ, үнэхээр сайн юм хүлээлтгүй болжээ төр засгаас. Хуучин хуулиа сайжруулах биш дордуулчихжээ

  • Anonymous (July 21, 2015 9:38:15 pm )

    Ээлжийн амралтын хоногийг ч нэмэх шаардлагагүй, ажиллах хугацааг улам багасгаад зүгээр цалин авах хугацааг нэмэгдүүлээд байхын ямар учиртай юм вэ, улс орноо гэсэн сэтгэлээр асуудалд ханддаг гишүүд бхаа больжээ, яанадаа цаашид дампуурал улам ихсэх бхда

  • ц.а (July 22, 2015 8:10:24 am )

    Манайх шиг хөгжил дорой орны хувьд Хэт ажилтны эрх ашгийг хамгаалж Компаний эрх ашиг хумигджээ.Ийм их амралт эрх эдлэх юм бол Улсын хөгжил яах болж байна.Харилцан тэнцвэртэй Ашигтай ажиллагаа явагдаж байж Улс хөгждөгийг орхигдуулсан Хуулийн төсөл болж

  • Зочин (July 22, 2015 1:59:29 pm )

    Тэтгэвэрт гарсан хүн ажиллаж бно гэж хуульчилсан нь зөв. Хөдөлмөрийн чадвартай ажлын ачаалал даадаг өчнөөн хүмүүс бна. Чадаж байвал хийж бвал улсад ашигтай шүү дээ. Зарим залуучууд хөдөлж чадахгүй уур ихтэй бухимдал ихтэй учаарлаад ажилчдад буруу жишиг тогтоон зүгээр сууж цалингаа голдог шүү дээ

antalya rent a car