antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 10, 2015 14 comments

Тогтоосон эрэмбийг дагахгүй бол А.Сүхбатыг маргааш барилдуулахгүй

нийтлэсэн Admin

suhbattЭнэ жилийн баяр наадмаар дархан аварга А.Сүхбат барилдана гэдгээ мэдэгдэж зүүний магнайд гарахаа илэрхийлсэн. Үүнээс болж сүүлийн хэд хоногийн турш хоёр аваргын хооронд маргаан дэгдсэн. Бөхийн холбоо наадмын өмнө маргааныг цэгцэлж, Г.Өсөхбаяр аваргыг зүүний магнайг магнайлах ёстой гэж үзсэн. Мөн хоёр бөхөд наадамчин олон түмнээ хүндлээд эв найрамдалтай барилдахыг хүслээ. Мөн бөхийн холбооноос дархан аварга А.Сүхбатад албан бичиг хүргүүлжээ.

Уг албан бичигт “2015 оны долдугаар сарын 7-ны өдөр хуралдаж хоёр бөхийг өнгөрсөн жил эрэмбэлсэн нь зөв байсан. Одоо ч тэгж эрэмбэлэх нь зүйтэй гэсэн нэгдмэл байр суурьтай байгаагаа дахин нотолсон болно. Иймд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 зүйлийн 10.1, 10.4 дэх заалтаар дээрх эрэмбээр гарч барилдана гэдэгт найдаж байна. Хэрэв эс биелүүлбэл уг хуулийн 14.1 дэх заалтын дагуу хариуцлага тооцох болохыг анхаарна уу” гэжээ.

Энэ шийдвэрийг дархан аварга А.Сүхбат биелүүлэхгүй гэдгээ хоёр хоногийн өмнө хэвлэлээр илэрхийлсэн. Тэгвэл “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 14.1-т энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараахь шийтгэлийн аль нэгийг ногдуулна:

14.1.1.тухайн баяр наадамд оролцуулахгүй байх буюу тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;

14.1.2.тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;

14.1.3.баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах гэж байдаг юм байна.

Тиймээс дархан аварга А.Сүхбат дээрх эрэмбийг дагахгүй гэвэл маргааш наадамд барилдуулахгүй байх бүр цаашилбал баяр наадамд зодоглох эрхийг нь 2 жил хүртэл хугацаагаар хасч магадгүй юм.

Эх сурвалж: Zaluu.com Г.Лхагваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • зочинНаадамчин (July 10, 2015 2:50:19 pm )

    Хууль дүрмээ дагахнь зүйтэй

  • Anonymous (July 10, 2015 3:03:29 pm )

    bokhiin holboog taraaj shineep songoh estoi

  • Anonymous (July 10, 2015 4:31:04 pm )

    SUHBAT MINI URID HOITOH DOOGIIN GESEN HEDEN EHNERTEIGEEL BARILDDAA

  • irgen (July 10, 2015 8:34:58 pm )

    chi zodog tailsan bol tailsan shig tail

  • Эсэн (July 10, 2015 9:36:46 pm )

    Зодог тайлвал хайран!

  • Зочин (July 10, 2015 10:22:06 pm )

    Заавал барилдах хэрэгтэй ард түмэн энэ удаа барилдана гэдэгт маш их баярлаж,бүгд энэ цаг мөчийг хүлээж байгаа шүү А .Сүхбат минь дээ?? Амжилт хүсье.Чамд ялалт өмнө чинь бий шүү.

    • Малчин (July 11, 2015 1:27:15 pm )

      Сүхбатаа чи алийн болгон Бхянмөнхийн хор найруулгад орох юм бэ? Наадах чинь би Мөнхбатын өмнө байх ёстой гэсэн юмыг л чамаар далимдуулж хийлгэх гээд байна шүү дээ. Ямар Баянмөнхийг мэдэхгүй биш. Ер нь Увсынхан юм болгон дээр нутгархаж хөгийн юм хийдгээ больбол таарна. Дэмбэрэл гээд өөрийгээ эрдэмтэн гээд нэрэлчихсэн нэг нөхөр УВС хүн гээд л солиороод байсан.

  • Zochin (July 11, 2015 8:01:15 am )

    Mongol naadam Sukhbataar dutahgui e erembee dagahgui bol bitgii barilduul
    em hun shig dandaa shalchignaj baikhiin. ter shine huuchin amraguuddaa l ochij erhel

  • zochin (July 11, 2015 8:11:03 am )

    baruund garch barildaad hen bolohoo haruulahiig chini hen ch uguigeegui bna barildahgui bol hohi ni

  • Зочин (July 11, 2015 3:46:17 pm )

    Сүхбат зодог тайллаа гээд л бөөн сүр болоод л байсан дараа нь барилдана гээд л хэл ам хийгээд ямар ч байсан нүнжигтэй эр хүн биш. Сүхбатыг барилдаасай гэж бодсон хүн нэг их олон биш гэж бодож байна. Ямар учиртай ингээд шуугиан тариад балайраад байдаг амьтан бэ. Ёстой тэр олон эхнэрүүдтэйгээ барилдаад л байж байна биз.

  • Зочин (July 11, 2015 3:49:27 pm )

    Дүрмээ барих ёстой. Эр хүн шиг байгаач дээ СҮХБАТАА,Зодог тайлбал тайлсан шиг тайл. Талбай дээр уйлаад л бөөн юм болоо биздээ. Ичих нүүрээ хааш нь хийчихсэн юм болоо….

  • Зочин (July 14, 2015 11:57:25 pm )

    Худлаа пиар хийгээд л дараа нь их хуралд орсолдох гэж л худлаа ийм яацгуй пиар хийж бга юм аа би их хавчигдсан намайг баянмонхийн хургэн болхоор гээд л худлаа усан нудлээд энэ нохор монголчуудын оровч зоолон сэтгэлээр тоглож дууслаа оороо баахан малаа булган архангай оторын бусэд маллаад малчидыг айлгаж дарамтлаад засаг даргыг нь дээрээс дарамтлуулаад одоо гацуртын чинбаттай нийлээд ноен уулыг ухуулах гээд л боон хор шунал даа энэ эргуу лалараас допинг нэг удаа илэрсэн одоо цолыг нь хурааж бусдад сургамж болохгуй бол боон тарианы бохчуул гараад ирлээ одоо л дарж авхгуй бол хойшид бохчуул бугд л тариа хийхгуй бол дийлэхгуй болоод ба бохийн холбооны нямдорж зов хэлсэн Бохчуулийг оорсдийг нь хайрлаж ба гениг нь хадглаж улдэх хэрэгтэй гэж тэхгуй бол алдар нэрийн толоо боон допинг тариа хийгээд дараа нь оорсдоо хуухэд хийж чадахгуй боов нь ажилгаагуй л юм нар болно доо

  • Зочин (July 15, 2015 12:05:56 am )

    Худлаа пиар хийгээд л дараа нь их хуралд орсолдох гэж л худлаа ийм яацгуй пиар хийж бга юм аа би их хавчигдсан намайг баянмонхийн хургэн болхоор гээд л худлаа усан нудлээд энэ нохор монголчуудын оровч зоолон сэтгэлээр тоглож дууслаа оороо баахан малаа булган архангай оторын бусэд маллаад малчидыг айлгаж дарамтлаад засаг даргыг нь дээрээс дарамтлуулаад одоо гацуртын чинбаттай нийлээд ноен уулыг ухуулах гээд л боон хор шунал даа энэ эргуу лалараас допинг нэг удаа илэрсэн одоо цолыг нь хурааж бусдад сургамж болохгуй бол боон тарианы бохчуул гараад ирлээ одоо л дарж авхгуй бол хойшид бохчуул бугд л тариа хийхгуй бол дийлэхгуй болоод ба бохийн холбооны нямдорж зов хэлсэн Бохчуулийг оорсдийг нь хайрлаж ба гениг нь хадглаж улдэх хэрэгтэй гэж тэхгуй бол алдар нэрийн толоо боон допинг тариа хийгээд

  • Зочин (July 15, 2015 12:07:33 am )

    Худлаа пиар хийгээд л дараа нь их хуралд орсолдох гэж л худлаа ийм яацгуй пиар хийж бга юм аа би их хавчигдсан намайг баянмонхийн хургэн болхоор гээд л худлаа усан нудлээд энэ нохор монголчуудын оровч зоолон сэтгэлээр тоглож дууслаа оороо баахан малаа булган архангай оторын бусэд маллаад малчидыг айлгаж дарамтлаад засаг даргыг нь дээрээс дарамтлуулаад одоо гацуртын чинбаттай нийлээд ноен уулыг ухуулах гээд л боон хор шунал даа энэ эргуу лалараас допинг нэг удаа илэрсэн одоо цолыг нь хурааж бусдад сургамж болохгуй бол боон тарианы бохчуул гараад ирлээ

antalya rent a car