antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 8, 2015 1 comment

МАН-ын дарга М.Энхболд : Боловсон хүчний нөөц ажлын туршлага манай намд бий

нийтлэсэн Admin

МАН-ын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнгөрөгч 7 хоногт Тусгаар тогтнолын ордонд боллоо.

“Бид хамтдаа” уриатай энэхүү зөвлөгөөнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 700 гаруй намын удирдах ажилтан оролцсон. УИХ-ын дэд дарга, МАН- ын дарга М.Энхболд зөвлөгөөний нээлтийн илтгэлийг тавьсан юм. Тэрбээр Оюутолгой, Тавантолгой, төмөр зам зэрэг томоохон төслүүдийн гэрээний нөхцлийг дордуулахгүйгээр ард иргэдэд ашигтай байх зарчмыг баримталж ажиллах ёстойг онцлов.
Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлэг болон Ч.Сайханбилэгийн Засгийн газар хоорондын үл ойлголцлоос үүдэж, эдийн засаг улам доройтож магадгүйг ч энэ үеэр тодотгоод “2016 оны УИХ-ын болон одрн нутгийн хурлын ээлжит сонгуульд ялалт байгуулах нь манай намын ойрын зорилт болж байна.
МАН өнгөрсөн зуунд эх орныхоо улс төрийн тусгаар тогтнолын эх сурвалж, баталгаа болж байсан бол энэ зуунд улс орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолын их ачааг үүрэх хариуцлага хүлээлээ. Улс орны эдийн засгийн уналтыг зогсоож, босгож чадах боловсон хүчний нөөц ажлын туршлага манай намд бий.
Энэ шалтгааны улмаас сонгуульд чамбай хандаж, амлалтаар биш ажлаараа ард түмний итгэлийг эргүүлэн татаж авах ёстой гэж үзэж байна” гэлээ. Удирдах ажилтны зөвлөгөөн мөн өдөр салбар хуралдаанаар үргэлжилсэн бол 6-р сарын 4-нд “Бид хамтдаа” аяны нээлт амжилттай сайхан болсон байна

Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ррррррррррр (June 08, 2015 1:49:53 pm )

    чадварлаг боловсон хүчин байгаа бол чадварлаг л ажиллах хэрэгтэй

antalya rent a car