antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2017 44 comments

“Сарандаваа”-чуудын хэтэвчээрээ “мөнгө дуудах балайрал”

нийтлэсэн Admin

Мухар сүсэг тун аюултай. Аюултай гэсний учир нь тэд сүсэглэж буй зүйлийнхээ жинхэнэ мөн чанарыг огт мэддэггүйд байгаа юм. Бурханд сохроор итгэх, улс төрийн намд дүрмийг нь судлалгүйгээр гишүүнээр элсэх, мэргэ төлгөнд найдах аль аль нь мухар сүсэгтэй холбоотой.

Хүмүүсийн гэнэн, тэнэг байдлыг мөнгөний төлөө улайрагсад харин тун чадварлаг ашигладагийг бид сүүлийн хориод жил хангалттай  харлаа. Хуурамч бөө нар жалга болгонд овоорч, яаж дөвчигнөж байнаа. Зарим нь “онгод дуудав” хэмээн талийгаач болж  байна. Тэднийг шүтэгчид нь ч мөн золгүйгээр бурханы орондоо заралдаг болов.

Б.Сарандаваа гэх нэг авгай сүүлийн жилүүдэд Бөхийн өргөө, UB паласт баахан хүн цулгуулаад хэтэвчээр нь мөнгө дуудуулдаг боллоо. Мухар сүсэгтэнгүүд нь түүнд итгэж байна гэж жигтэйхэн. тэд дараа нь хэтэвчиндээ хэдэн төгрөг “нисээд” ороод ирсэнийг даанч мэддэггүй. Бүр зарим нь мэдэхийг ч хүсдэггүй.

Энэ бүхэн товчдоо нийгмийн солиорол гэлтэй. Ийм солиоролд автагсдын нэг онцлог гэвэл уйгагүй хөдөлмөр эрхлээд мөнгө олдог гэдгийг  үнэндээ таг мартчихсан тууж явдаг аж. Тиймээс  мухар сүсэг тун аюултай гээд байгаа хэрэг л дээ. Хөдөлмөр  хийгээд мөнгөтэй болдогийг мэдэхгүй тэд үхэж үрэгдсээр дуусч таарна. Эрхбиш хүн болж төрсөн юм даа зайлуул гээд тэдэнд төрөөс жаахан юм өгч амь торгоовол аз.

Б.Сарандаваа удахгүй UB паласт “Таван хишгийн даллага” хэмээх нөгөө “мөнгө дууддаг” ажлаа хийхээр болжээ. Зурагтаар нуль реклам. Мухар сүсэгтэнгүүд нь түүний рекламд хошуурна. Хэтэвчээ бэлтгэнэ. Ёстой янзтай. Томоогүй  үрс нь аав, ээж хоёр  UB паласт очоод уралдан байж хэтэвчээ өргөн хэд даллахад түүн дотор нь бөөн мөнгө ороод ирэх мэт төсөөлнө. Гэвч хэзээ мөнгөтэй болохыг бурхан ч тэдэнд хэлж мэдэхгүй нь дэндүү гунигтай.

“Хэтэвчээрээ даллаад мөнгөтэй болох” энэ балайрал хэзээ монголчуудаас зайлахыг бүү мэд. Төр засгийнхны  тунхаглаад байдаг “Ажилтай орлоготой Монгол хүн” гэх “мөрөөдөл”-ийг Б.Сарандаваачууд лав хэтэвчээ хэдэн түм, буман удаа  даллаад ч  биелүүлж чадахгүй нь харин  дэндүү ойлгомжтой байгаа юм.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

44 Comments

  • Сүрэн (February 26, 2015 1:31:58 pm )

    Хэтэвчээ өргөж даллаад л баяжчих нь гэж бодох нь үнэхээр өрөвдөлтэй. Монголчууд оюуны хоосролд орж хаашаа явж байгаагаа ч мэдэхээ байж. Энэ бол мухар сүсэгт авсан сүйрэл.

  • maika (February 26, 2015 1:35:18 pm )

    ene hunii ene balai yumand 2 ch udaa ochsondoo….hamt ochson humuus maani hurtel tegj l yaridgiin….hairan shan tsagaa demii ursendee huurhii

  • zochin (February 26, 2015 1:36:45 pm )

    harin tmee….shal balai…hun dagaj ochood baahan untaj uureglej bgaad irseen…..harin sanhuugiin medleg olgoh surgaltand suugaad arai durtei bolson shu dee kkk kk aimar ineedtei bgaaz

  • зочин (February 26, 2015 2:23:59 pm )

    хүмүүс минь яаж амьдрах нь хувь хүнээс хамаарна,ингэж дэмий мөнгөө үрж энэ авгайг баяжуулж яана вэ

  • баавай (February 26, 2015 2:24:25 pm )

    Монголчууд бид мөн харанхуй бүдүүлэг хүмүүс шүү. Ийм байхад юун хөгжил!

  • Ард (February 26, 2015 2:25:24 pm )

    Хөөрхийчүүд…..Хэтэвчээ өргөөд мөнгө дуудаж байгаа хөөрхийс….сарандаваа гэж шуналын шулаг авгай болиоч.

  • 666 (February 26, 2015 2:30:12 pm )

    ene neg teneg nsunaltai abgaigin iund ni bolj ocndog im gaixaad bx im ene abgaitai abgaigvi oorcdo xicneej zalxuuralgyi ajil xiibel am tocdono nsde ezen xicneebel zaua xicneene gej mongol arrdiin caixan zvir tsetsen vg bdag

  • зочин (February 26, 2015 2:30:52 pm )

    Engersen jil behiin ergee duuren suusan humuus tegeed bugdeeree bayan mengetei bolson bolob uu? ene jil bas l ochih uu? ineedtei umaa

  • zochin (February 26, 2015 2:40:40 pm )

    sonin yumaa…ilerhii zalilangiin gemt hereg shuu dee..shorond hiih baital urgumjluud baih yum..niigem nileed haost avtjeedee…yana daa..mongolchuud mini..

  • Anonymous (February 26, 2015 3:39:32 pm )

    Сарандаваа гэдэг хүний хэтэвчийг зузаалж, өөрсдийхөө хэтэвчийг нимгэлж байгаа үйлдэл биш үү ! Зуд болоход нохой таргалж зовлон болоход Сарандаваа бүдүүрдэгийг мэдэдгүй юм уу

  • Zochin (February 26, 2015 3:46:37 pm )

    Estoi gutamshig.

  • Иргэн (February 26, 2015 4:25:58 pm )

    Наад солиорлоо болиоч. Мухар сүсэг гэх ч багадна. Ийм зальхай этгээдүүдийг бүү өөгшүүлээч ээ.

  • буян (February 26, 2015 4:40:32 pm )

    Очих очихгүй нь таны л асуудал шүү дээ. Орчин цаг өөр болсон шүү дээ. Сэтгэл сэргээсэн сайхан юм сонсох сайхан шүү дээ. Өөрөө та хэн юм? юу ч чадахгүй байж энэ хүнийг хүндлэх хэрэгтэй ш дээ. манайхан жаахан юм хийдэг хүмүүсээ доош татдагаа болих хэрэгтэй.

    • Anonymous (October 08, 2017 5:22:53 am )

      Chi!!! Bitgii solior! 100% iin zalilan!!! Ene hind eruu uusgeed shalga! Chi turiiwchee dallaad mungu orj irsenuu MALAAAAA!!!!

  • Anonymous (February 26, 2015 4:49:09 pm )

    таны туслах наранцацрал нь охиныгоо ашиглан маш олон хүнээс тендерийн ажил авч өгнө гээд их хэмжээний мөнгө залилаад ажил хийе гэсэн ард түмний сэтгэл зүрх аж амьдралаар нь тоглоод хохироогоод яваад байна шүү дээ үүндээ эхлээд арга хэмжээ авч хохирлыг нь барагдуулаад өгнө үү

  • Anonymous (February 26, 2015 6:05:27 pm )

    ELBEGDORJ ENE AVGAI 2 ALI NI ILUU SHAADAG VE HOEULAA TENZENE

  • Anonymous (February 26, 2015 6:07:32 pm )

    ELBEGDORJ HUDLAA SHAASAAR BAIGAA ERONHIILOGCH BOLSON DARAAGIIN ERONHIILOGCH ENE AVGAI BOLNO

  • Anonymous (February 26, 2015 6:09:16 pm )

    TA NAR HEDEN MYANGAN UDAA DALLAAD MONGO IREHGUI MALNUUDAA

  • zochin (February 26, 2015 7:26:41 pm )

    KKKK iim teneg avgaichuud beleg demberel gej surjigneed arisaa yzartal targalaad kkk yuandaa …dugui duguigaa olno gej ene dee.

  • Зочин (February 26, 2015 10:03:48 pm )

    ҮНЭХЭЭР ТЭНЭГ ҮХЭР МОНГОЛЧУУД ГЭДГЭЭ МЭДЭХ ЦАГ НЬ БОЛСОН ДОО. ХЭТЭВЧЭЭ ДАЛЛАЖ БАЙГАА ТЭНЭГҮҮД ЁСТОЙ ДООДОХООСОО ДОЛООН ДОР АМЬТАД БАЙНА ДАА.

  • Зочин (February 26, 2015 10:06:13 pm )

    ҮНЭХЭЭР ТЭНЭГ ҮХЭР МОНГОЛЧУУД ГЭДГЭЭ МЭДЭХ ЦАГ НЬ БОЛСОН ДОО. ХЭТЭВЧЭЭ ДАЛЛАЖ БАЙГАА ТЭНЭГҮҮД ЁСТОЙ ДООДОХООСОО ДОЛООН ДОР АМЬТАД БАЙНА ДАА.ХОХЬ ЧИНЬ ДЭЭ.ТЭНЭГ МУЛГУУ ХҮМҮҮС МУЛГУУГААРАА ДУУСДАГ БАЙХГҮЙ ЮУ.ИЧЭЭЧ ИЧЭЭЧ.

  • WWW.OLNODOSHOP.COM (February 27, 2015 12:15:47 am )

    МОНГОЛЧУУД МИНЬ ХЭТ ТУЙЛШИРАМТГАЙ УЛС ЮМАА САЙН ГЭЭЛ ХЭЛЧИХ ЮМ БОЛ ЗҮТГЭЧИХ ЮМАА ХӨХ ИНЭЭД ХҮРЧИХЛЭЭ ТҮРИЙВЧЭЭРЭЭ …………..

  • zochin (February 27, 2015 12:49:04 am )

    Хошин урлаг энэ 2-т ХӨДӨӨНИЙХӨН цуглардаг Энэ үеэр зам түгжрэлгүй зах хүнгүй болноо ГОЕ оо гое…..

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (February 27, 2015 4:04:35 am )

    Arga zaķee ene teneg eliirel balairlaa boliochee neg zalitai hunii buduuleg

  • Anonymous (February 27, 2015 7:09:11 am )

    Наадах чинь ердийн хүний л ёс суртахууны хэв хэмжээ, ардын уламжлалт ёс журмыг өөрөө номлож байгаа юм шиг ярьдаг хүн шүү дээ. Худлаа үнэн ярьж итгэмтгий хүмүүсээс олсон мөнгө нь л энэ авгай түрийвч рүү урсаж байгаа даа. Үүнээс үндэслээд нэг бодох зүйл нь нийгмийн зүгээс хүмүүст ухуулан таниулах үйл ажиллагааг янз бүрийн аргаар хийж баймаар байна шүү дээ. түүгээр дамжуулж хүүхэд багачуудад ёс суртахууны хэв хэмжээ, ардын уламжлалыг дамжуулан өвлүүлдэгсэн бол хүмүүс юу гэж Сарандавааг дагаж “далдганацгаах” вэ дээ.

  • Сүрэн (February 27, 2015 10:52:32 am )

    Оюуны хоосрол

  • ЗОЗОЧИЗОЧИННэЗОзозочинчинЗзочинӨВ.зочинЧзочинИНзоззочиночинчинмээЧИзочинНзочинзочинчинзочин (February 27, 2015 11:49:50 am )

    ӨРӨВДӨЛТЭЙ ХАРАГДАЖ БАЙНА. энд суугаа улсаас үүнийг уншдаг хүн байгаа болов уу? Байгаа бол гэгээрэх хэрэгтэйг сануулъя

  • 0515 (February 27, 2015 3:26:34 pm )

    kkkkkkkkkkkkkkkk tegj yanaa teneg yumaa

  • би (February 27, 2015 4:09:45 pm )

    монголчууд маань оюун санааны хувьд бүрэн дампуурсан байна

  • Anonymous (February 27, 2015 7:28:24 pm )

    teneg avgai

  • Anonymous (February 27, 2015 8:41:17 pm )

    ene avgain uildliig a b gui yag davtaj duuraigaad baival amnii figurtei mungutei bayan targan mungutei muruudultei bolhiin bishuu taminee, duuraigaal bval iim mundag aviyastai boloh l um bn

  • zochin (February 27, 2015 8:58:43 pm )

    tvmniig munhruulagch har tamhi avgai

  • Зочин (February 28, 2015 10:00:16 am )

    Итгэх тэнэгүүд нь ингэж олноороо байхад худал хэлж мөнгө олох этгээдүүд төрж л таарна. Зүгээр сууж байгаад, амар хялбар аргаар өмнөг олох гэсэн арчаагүй иргэдийн итгэл хүсэлээр эд нар тоглохгүй яах юм бэ? Сарандавааг муу хэлэхээсээ өмнө бид өөрсдөө ухаарах ёстой юм даа….

  • Boldoo (February 28, 2015 11:22:48 am )

    Ядуу мөнгөгүй, тэгээд амархялбараар мөнгөтэй болно гэсэн гэнэн тэнэг хүсэл л байна.

  • МУ-ын иргэн, цэвэр халх цустан (October 05, 2017 4:04:04 pm )

    argaa barsan l hereg l dee.

  • иргэн (October 05, 2017 4:50:58 pm )

    Дахиад л 2000 хүний суудалыг үржүүлэх нь 1 хүний 20000 төгрөг тэнцүү 40000000 төгрөг шуналтай бүдүүн авгайд очиж 2000 тэнэг тус бүр 20000 төгрөгөөрөө хохирох нь дээ

  • irgen (October 05, 2017 8:31:31 pm )

    ene teneg avgai bolimoor yum ard tumenii tarhi udaagaad

  • Anonymous (October 05, 2017 9:21:39 pm )

    Сарандаваа уг гарал нь хөвсгөлийнх мундаг удмын хүчтэй хүншүү. Та нар амныхаа зоргоор бурж бхын оронд юу бүтээж бий болгосныг нь бас шүтсэн хүмүүс яаж өндийж амьдрал нь дээшилснийг мэдэж бж донгосцгоо. Тооны зурхайг эзэмшсэн хүн тун ховор мундаг хүн шүү

  • боогий (October 05, 2017 11:36:31 pm )

    манай нөгөө хууль муулийнхан маань хаана юу хийж явдаг болоод ийм луйварчингууд ядарсан олноор тоглож өөрийнхөө түрийвчийг түнтийлгэж байдаг юм бол хүмүүсээ та нар сарандавааг мөнгөтэй болгохоор очиж байгаагаа ойлгодоггүй юм уу

  • Монголэрдэнэ (October 06, 2017 7:29:09 am )

    Болдог юм болдогоороо. Очих хумуус нь байхад хендленгийн бид юу гээд ч нэмэр алга. Ганц туруувчээрээ даллаад дуусдаггуй байлгуй тэр цугларалт нь

  • зочин (October 06, 2017 11:45:13 am )

    мөнгө нь сарандаваад л орохоос энэ олон түмний түрүйвчинд юу ч орохгүй гэдэгийг жил бүр даллага авч байгаа хүмүүс мэдмээр юм даа таван хишгийн даллага аваад түрүйвч мөнгөөр тасрахгүй бол ажил хийгээд яадгын энэ авгайгаар зогсоо зайгүй даллагыг нь авхуулаад сууж байхад болоо юм биш үү

  • esee (October 07, 2017 7:47:11 am )

    Монгол банкинд Сарандавааг суулгаад том түрийвч хийж өгөөд байнга даллага авахуулъяа. Монгол улс байнга мөнгөтэй байх юм биш үү. мМнгол улс өр зээл тавихгүй амар. Сангийн сайд, монгол банкны ерөнхийлөгч энэ тэр яршиг цаашаа.

  • шаабар (October 08, 2017 9:36:01 pm )

    Ийм хүн хүүхдүүдэд ном эрдэм зааж байсанбагш хүн гэж бодохоор сэтгэл өвдөх юм. Гол нь хүмүүс итгээд байдаг нь сонин. Үнэхээр ийм аргаар иргэдээ баяжуулчихдаг нь үнэн бол Сарандаваа авгайг Ерөнхий ч юм уу сангийн сайд болгочихвол зүгээр юм биш үү.

  • сражей (October 08, 2017 9:54:47 pm )

    За битгий солиорцгоо оорсдоо очдог байж

antalya rent a car