antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2015 3 comments

“Амьдрал нулимсанд дургүй” кино нээлтээ хийлээ

нийтлэсэн Admin

amidralnilimsanddurgui“Дээд Гэгээн Пикчерс” компанийн бүтээл болох “Амьдрал нулимсанд дургүй” уран сайхны кино өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ.

Киноны гол дүрд “Х түц” продакшны жүжигчин А.Туяа, дүрүүдэд Б.Батзаяа, Ж.Оюундарь, Ц.Төмөрхуяг, Р.Баттогтох нарын уран бүтээлчид тогложээ.
Ерөнхий найруулагчаар тус компанийн өмнөх бүтээл болох “Луйвар” уран сайхны киноны зураглаачаар ажиллаж байсан Ц.Энхцогт ажиллаж, дууг нь дуучин Эгшиглэн амилуулжээ.

“Амьдрал нулимсанд дургүй” кинонд өнөөгийн нийгмийн өнгө төрх, гэр бүлийн харилцаа, ямар ч үед тэвчээр ухаан, нинжин сэтгэлээр амьдралыг туулах эгэл бүсгүйн тухай өгүүлэх бөгөөд уянгын эмгэнэлт драмын кино аж.

Алтан үеийн уран бүтээлчид залуу уран бүтээлчидтай хамтран тоглосноороо өвөрмөц болсон төдийгүй киноны план бүр ямар нэгэн гүн өгүүлэмжтэй гэж уран бүтээлчид онцлон хэлсэн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • irgen (January 08, 2015 12:40:14 pm )

    ok ok

  • irgen (January 08, 2015 12:40:49 pm )

    saikhan kino bna lee uzseen zaluusdaa amjilt

  • зочин (January 14, 2015 1:54:39 pm )

    ёстой дүфф кино гэж хэлэх байх даа, ямар ч утгагүй мөнгөний гаралга байна лээ дээ

antalya rent a car