antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2011 5 comments

М.Ичинноров: МАН-ын удирдлага олигархижсан, коммунист тогтолцооноос татгалзах хэрэгтэй

нийтлэсэн Admin

Өнгөрсөн сарын 28-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд болсон МАН-ын Бага хурлыг уламжлалын дагуу дэглэсэн хурал боллоо хэмээн ажиглагчид дүгнэж байгаа билээ. Энэ хурал болон бусад асуудлаар МАН-ын Бага хурлын гишүүн, хуульч М.Ичинноровоос зарим асуултад хариу авлаа.

-МАН-ын хоёрдугаар Бага хурлыг хэвлэл мэдээлэл, олон нийт янз бүрийн талаас нь хүлээн авч байна. Энэ намд нэлээд сүүлхнээс орсон таны бодол ямар байгаа нь манай уншигчдад сонин байх болов уу?

-Миний хувьд энэ намыг хамгийн том тогтсон бүтэцтэй улс төрийн хүчний хувьд дотроос нь шинэчлэлд хувь нэмрээ оруулаад явбал улс орны хөгжилд илүү хэрэгтэй гэсэн байр сууринаас элссэн билээ. Тэгээд дотор нь ороод олон зүйл дээр ч суралцлаа. Бас олон зүйл дээр ч нүд минь нээгдлээ. Шулуухан хэлэхэд, саяхан болсон МАН-ын Бага хурал зөвхөн надад төдийгүй шинэхэн гишүүдийн хувьд, МАН-ын доторх арай шударга ёс, эрх чөлөөний мэдрэмжтэй хүмүүсийн хувьд жинхэнэ коммунизм үнэртүүлсэн хурал болсон гэж бодож байгаа.

-Яагаад тэр вэ?

-Намын даргын илтгэлд ч, Хяналтын хорооны даргын үгэнд ч намын бүх гишүүд нэг санаатай, нэг л үзэл бодолтой байх ёстой, өөр үзэл бодол, санаа, ганцаарчилсан тоглолт байж болохгүй гэж байна. Тийм бол тэр хүмүүстэй хатуу хариуцлага тооцно гэж байна. Хувь ” хүний үзэл бодол, Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөө, сайн дураараа эвлэлдэн нэгдэнэ гэсэн эрх чөлөөг боомилж буй хэрэг бус уу гэж надад бодогдож байсан. Ардчиллын төлөө тэмцсэн алтан хараацайнууд маань ийм тогтолцооны төлөө ардчилсан хувьсгалыг хийж, коммунизмаас татгалзсан хэрэг үү?

-Тийм бол та хурал дээр санаа бодлоо илэрхийлж үг хэлсэн үү?

-Тэр өдөр Тусгаар тогтнолын том бас шинэ ордондоо хийж буй анхны хурал нь байсан. Намын гишүүд, хүмүүсийн баяр хөөр их, нэг тийм уур амьсгалтай болж буйг би мэдэрсэн. Хүн бүр шинэ ордныхоо төлөө баярын үгийг зарим нь хоолой зангируулан хэлж байхад тэр баяр хөөрийнх нь уур амьсгалыг эвдээд яах вэ гэж бодсон.

-Та ийм шалтгаанаар үг хэлээгүй юм байна. Хэрвээ Бага хурал дээр үг хэлэх байсан бол юу гэж хэлэх байсан бэ?

-Би сая дээр хэлсэн санаагаа хэлэх байсан. Мөн ёс зүйн дүрмийн талаар хуульчийн хувьд шүүмжилж хэлмээр зүйлс ч байсан. Хамгийн гол нь Сонгуулийн хуулийг одоо яригдаж буй сонгогчдын эрхийг бүдүүлгээр зөрчсөн энэ хувилбараараа бүү хийгээч ээ гэж хуульч хүний хувьд хэлэх байна гэх байлаа.

-Та Сонгуулийн хуулийн одоо яригдаж буй хувилбарыг яагаад сонгогчдын эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа юм бэ?

-Тусгаар тогтнол гэж юу вэ. Тусгаар тогтнолын үнэ цэнэ энэ улсын иргэд улс төрийн эрх, эрх чөлөөтэй байгаа явдлаар тодорхойлогддог. Тусгаар тогтносон улсын иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөө нь яаж хэрэгҗдэгвэ? Энэ нь өөрөө шууд сонгогдох болон өөр хэн нэгнийг өөрийгөө төлөөлөн төрийн эрх мэдлийг бариулахаар итгэмжлэн сонгоод илгээдэг төлөөллийн ардчилал болсон сонгуулийн тогтолцоо нь төрөө барих улс төрийн эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлэх боломжийг иргэддээ олгодог. Энэ нь тусгаар улсын иргэдийн хамгийн чухал бөгөөд амин сүнс нь болсон улс төрийн эрхийн баталгаа нь. Гэтэл иргэд өөрсдөө 2008 оны сонгуулиар сонгоогүй (сонгуулийн луйвар хийх замаар гарч ирсэн нөхөд нэлээд хэд бий гэдгийг ард түмэн ч, та бид ч мэднэ шүү дээ), мөн энэ удаагийн сонгуулиар дахин сонгохыг хүсэхгүй байгаа хүмүүс ч энэ Улсын их хуралд бий. Янз бүрийн судалгаа үүнийг харуулж байгаа. Гэтэл энэ хүмүүсийг дахин яаж баталгаатай гаргаж ирэх вэ гэдгээр хуулийг хийж байгаа нь харамсалтай. МАН-ын хувьд бол бүр одоо байгаа 45 гишүүнийхээ нэрсийг 76-д бичиж оруулна гэж яригдаж байгааг хуульч хүний хувьд дуугүй өнгөрөх нь мэргэжлийн ёс зүйгээ үл ухамсарлаж, дагалдан баясагч болно гэсэн үг.

-Та энэ санаагаа илүү дэлгэрэнгүй тодруулаач.

-Би энэ хүмүүсийг сонгохгүй ээ, арай өөр хүмүүс сонгомоор байна гээд улайм цайм иргэд саналаа тэр санал асуулгуудаар илэрхийлсээр байтал иргэд сонгогчдод өөрсдөд нь сонгох эрхээ хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр ийм л хүмүүс манай хуучин дансанд байна, өөр юм байхгүй гээд явуулж байгаатай агаар нэгэн. Үүнийг энгийн ухамсрын түвшинд ямар ч хүн ойлгоно. Бас нэгэн чухал фактор хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Хүн ам шигүү суурьшсан нийслэл хотын мандатын тоог багасгаж байгаа явдал нь сонгогчдын эрхэнд халдаж буй бас нэгэн фактор. Хотын мандатын тоог харин ч нэмэх ёстой байсан. Сонгуулийн хуулийн зорилго, амин сүнс нь сонгогдсон этгээдийн байр суурийн баталгаа биш, харин сонгогчдын эрхийг хэрхэн хамгаалах вэ гэдэгт хариулт өгөх ёстой байдаг.

-Та угаасаа нийгмийн, иргэдийн шударга дуу хоолой болж гарч ирсэн хүн. Харин энэ намд чинь голдуу аядуу зөөлөн, аялдан дагалдсан хүмүүс л амжилтанд хүрдэг. Өөрөөр хэлбэл, бялуунаас хуваалцдаг. Тэгэхээр таны хувьд шударга байгаад энэ намд амжилтанд хүрэх боломж байх юм уу?

-Ганц аядуу зөөлөн, аялдан дагалдагчид ч биш, ёстой нөгөө вагон вагоноор гэдэг шиг мөнгө хаяж орж ирж буй хүмүүс энэ намд ч, нийгэмд ч, улс төр, бизнест ч хамгийн гүн гүнзгий байр сууриа эзэлж байгаа явдлыг хөндлөнгөөс хараад жихүүдэс хүрмээр. Нийгэм тэр чигээрээ ёс зүйгүй болох, хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг тэр л сэтгэл зүй, тэр л тогтолцоог энэ намыг удирдаж буй хүмүүс үлгэрлэн бий болгож байгаа нь харамсалтай санагдаж байна. Мөн бид мөнгөтэй байна. Мөнгөтэй учраас хүчтэй байна хэмээн аархаж байгааг харахад бүр ч харамсалтай. Бүрмөсөн оройтоогүй дээр нь алдаагаа засах хэрэгтэй.

-Танай намын удирдлагууд намынхаа эсрэг үг хэлж болохгүй гээд байдаг. Харин та ингэж хэлэхээсээ айхгүй байна уу?

-Үнэнийг хэлэх шиг үнэ цэнэ хаана байх билээ. Үнэн үг гашуун ч аминд тустай. Энэ намын дотор өөрийн гэсэн бодол санаатай, олон ургальч үзэлтэй хүмүүс байж болохгүй гэдгийг сая Үндсэн хууль зөрчсөн ёс зүйн дүрмээрээ баталгаажуулж өглөө. Үүнийгээ засаж залруулахыг хэлж өгөх нь миний хувьд хариуцлагатай нийгмийн хариуцлагатай иргэний ч үүрэг, хуулийг хүндэтгэн дагах мэргэжлийн маань ч ухамсар. Өнөөдөр Үндсэн хуулиас давсан хуультай, хуулиас давсан дүрэм журам хэрэгждэг улс орон, нам төрийн системд бид амьдарч байна. Үүнийг засч залруулснаараа бид харин хол явна. Ард түмэн нүдтэй, чихтэй, бас ухамсартай гэдгийг мартаж болохгүй.

Т.ГЭРЭЛМАА

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (December 07, 2011 12:28:55 pm )

    ene avgai hen be ooroo. uls toriin yanhan.

  • Anonymous (December 13, 2011 10:34:59 am )

    urvagch yanhan l bna

  • Anonymous (December 13, 2011 10:36:01 am )

    urvagch yanhan l bna odoo tuuniig hen ch huleej avahgui ni oilgomjtoi shu de

  • Anonymous (December 13, 2011 10:37:21 am )

    odoo hohoo shig dongodoj, boljmor shij jirgej, gurgaldai shig duugaraad ch nemergui

  • Anonymous (March 14, 2012 1:00:45 am )

    teneg em teneg ynkhan

antalya rent a car