antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2011 Comments are off

Ballon d’Or горилогчдыг зарлалаа

нийтлэсэн Admin

Францын нийслэл Парис хотноо байрлах “France Football” сэтгүүлийн төв байранд өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр 2011 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчид олгох Ballon d’Or буюу “Алтан бөмбөг” шагнал горилогчдыг зарлажээ. Тус хуралд FIFA /Олон улсын хөлбөмбөгийн холбоо/-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жером Валке, “France Football” сэтгүүлийн гүйцэтгэх захирал Фрак Моринье, Францын шигшээ багийн тоглогч асан Эммануэль Петит нарын хүмүүс оролцжээ.

Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналын эцсийн шатанд нэр дэвшсэн тоглогчдыг үсгийн дарааллаар жагсаавал Криштиан Рональду /Португаль/, Лионель Месси /Аргентин/, Шави /Испани/ нар юм. Харин оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчид Бразилийн Марта, Японы тоглогч Хомарэ Сава болон АНУ-ын Эбби Уомбак нар нэр дэвшжээ. Харин шилдэг дасгалжуулагчийн шагналд Алекс Фергусон /Шотланд/, Хосеп Гуардиола /Испани/ болон Жозе Моуриньо /Португаль/ нар, эмэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагчид Бруно Бини /Франц/, Норио Сасаки /Япон/, Дия Сандхейж /Швед/ нар өрсөлдөх юм байна. Түүнчлэн оны хамгийн “ганган” гоолын эзэнд олгодог Пушкашийн нэрэмжит шагналд Лионель Месси, Неймар болон Уейн Рүүни нар нэр дэвшээд байна. Номинаци тус бүрт нэр дэвшсэн гурван эрхмээс шилдгийг шалгаруулна. Ингэхдээ уламжлалын дагуу FIFA-д гишүүнчлэлтэй орнуудын шигшээ багийн дасгалжуулагч болон багийн ахлагч нараас гадна “France Football” сэтгүүлээс сонгосон хэвлэл, мэдээллийн хэрэгслийн төлөөллүүдийн саналыг харгалзах юм.
FIFA Ballon d’Or шагналын эзнийг 2012 оны нэгдүгээр сарын 9-нд Швейцарийн Цюрих хотноо байрлах FIFA-гийн төв байранд болох гала арга хэмжээний үеэр зарлана. Энэ үеэр мөн Бэлгэдлийн шигшээ багаас гадна FIFA-гийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал болоод Шударга өрсөлдөөний шагнал гардуулах юм.

С.Цэлмэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car