antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 3, 2011 3 comments

МАН-аас МАХН руу орох хүмүүс байгаа байх

нийтлэсэн admin

-УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай ярилцлаа.

-Сонгууль дөхлөө. МАН-ынхан тойргоо хуваарилаад эхэлчихсэн гэцгээж байна. Энэ үнэн үү?

-Надад мэдэгдсэн юм алга. Орон нутагт олон хоног ажилласан болохоор мэдэж амжсангзй. Ер нь дахиж сонгогдох мөрөөдөлтэй улс нь үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн бололтой. Уг нь бол намын Бага хурал нь ч хуралдаагүй байгаа шүү дээ. Мөн Сонгуулийн тухай хууль ч батлагдаагүй байна. Тэгэхээр тэр тэнд, энэ энд дэвшинэ гэж ярьж байгаа нь таамаг төдий зүйл байх.

-Та дахиж дэвшинэ биз дээ?

Нам надаас асууна, энэ талаар. Тэгэхэд нь би дэвшинэ л гэж хэлнэ. Дахиад дөрвөн жил орон нутагтаа юм хийвэл зүгээр байна. Харин “Чи дэвшихгүй ээ. Чиний хэрэг байхгүй” гэвэл яагаад гэдэг асуудлыг сөхнө дөө.

-Танай намын залуучууд тойргоо мөнгөөр цохиж аваад байгаа юм биш үү?

-Мэдэх юм алга. Мамай аймагт ч гэсэн хоёр хүний нэр гараад, намын байгууллагад мөнгө төгрөг өгч, тусалж байгаа сураг сонсогдож л байсан. Аймгууд ийм л байна. Тухайлбал Хөвсгөл аймагт зургаан хүн явж байгаа бололтой. Сонгогдсон дөрвөн гишүүн дээр нь нэмэгдээд өмнө нь дэвшиж байсан хоёр хүн оччихсон л байна. Дорноговь, Увс, Баян-Өлгий, Архангай гэх мэтчилэн хүмүүс яваад л байгаа сурагтай Гэхдээ албан ёсны биш болохоор тэр тэнд дэвшинэ гэж хэлэх эрх алга.

-Нэрийг нь хэлэх боломжгүй гэж үү?

-Тийм. Хэн нэгэн хаа нэг газар ажил хийгээд явах нь надад ямар хамаа байх вэ. Зарцуулах хөрөнгө мөнгө нь байгаа бол хөдөө орон нутгийн иргэдэд өгөөд, тулгамдсан асуудлыг нь шийдээд явж байвал сайн. Түүнчлэн дур мэдэн 2012 онд би энд нэр дэвших боломжтой гэж үзсэн бол тэгээд ард иргэдэд тус болж л байг.

-Тэгээд хэн нь хаагуур яваад байгаа юм бэ?

Та нар өөрөө эрэн сурвалжлаад олохгүй юу. Сэтгүүлчид ерөнхийдөө хэн нь хаана дэвшихийг таагаад эхэлчихсэн байгаа биз дээ. Би үүнийг хэлбэл дахиад эрүүгийн хэрэг үүсгэх байлгүй. Больё.

-Та одоо юм бүхнээс айдаг болчихоо юу?

-Тийм. Айж байна.

-Ингээд хүмүүсийн дуугарахыг нь болиулчих юм аа?

-Тийм. Гэхдээ би нэг их айсан юмгүй. Горьдлоготой хүмүүс л энэ тэрүүгээр яваад байгаа юм. Түүнээс биш намын Удирдах зөвлөлөөс тийшээ оч гээд хэлээгүй юм билээ. АНУ-д сунгаа гээд жилийн өмнөөс хийгддэг дээ. Тэрийг л манайхан дуурайгаад байх шиг ээ. Өнөө жилийн хувьд. Сонгуулийн тухай хууль гараагүй байна. Өнгөрсөн хугацаанд манай улс холимог тогтолцооноос бусад хувилбарыг нь хэрэглэчихсэн. Уг нь холимог тогтолцоогоор явбал ганц тоон дээр тохирчиход л болчихно. Тэгээд ч манайхны хэрэглэлгүй үлдсэн сонгуулийн ганц хувилбар энэ шүү дээ. Түүнчлэн энэ асуудлаас өмнө шийдэх шаардлагатай бас нэг зүйл байна. Тэр нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах. Үндсэн хуульд 76 тойрог байна гээд заачихсан байдаг. Үүнийг өөрчлөх шаардлагатай. Гэтэл энэ асуудлаас даваад зарим нэг хүн УИХ-ыг 99 гишүүнтэй болгоно гээд ярьж явна. Би үүний эсрэг байр суурьтай байгаа. Зуун ямаанд жаран ухна гэдэг дээ. Энэ 76-гаа яая гэж байж нэмж 23 хүн оруулж ирнэ гэдэг юу гэсэн үг вэ. Харин ч эерэгээр нь 76 гишүүнээ цөөлмөөр санагддаг юм. Хоёр сая гаруй хүнд 76 гишүүн гэдэг хангалттай. Одоо ард иргэдийн ярьж буй зөв л дөө. Гишүүд яаж УИХ-д үлдэх тухайгаа бодож эхэлсэн гэдэг нь. Тоог нь нэмж байж УИХ-д үлдэх гээд байна шүү дээ, цаадуул чинь,.

-Энэ хуулийн төслийг санаачилсан гишүүд үү?

-Ойлгомжтой биз дээ. 23 гишүүний тоо нэмчихвэл дахин сонгогдож магадгүй гэж үзсэн байна. Цаашдаа хэрхэхийг хэн мэдэх вэ. Нэгдсэн хурлаараа шийднэ биз. Миний хувьд энэ асуудлыг эрс эсэргүүцэж байна гэдгээ хэлсэн. Энэ ордонд УИХ-ын 99 гишүүнийг багтаах байр сав ч алга. Дахиад 23 гишүүн нэмэгдэнэ. Мөн тооны туслах ирнэ. Ингэхээр чинь манай улсын төсвийн зарлага хэдэн саяар нэмэгдэхээр байгаа биз дээ. Энэ зарлагыг хдмнэхийн тулд 76 гишүүнийг 51 болтол нь цөөлмөөр санагддаг юм.

-Гишүүдийн тоог багасгахаар тойрог нь томсоно биз дээ?

-Тиймээс итгэл үнэмшлээрээ, чанартай сайн ажиллах хэрэгтэй.

-Танай намынхан даргаа солино гэж ярьцгаагаад байгаа?

-Мэдэхгүй юм. Уг нь даргаа солино гэж ярих цаг биш л дээ. Ярих ёстой хамгийн чухал асуудал бол сонгуулийн шударга тогтолцоо юм. Гэхдээ Сонгуулийн тухай хууль Монголын хөгжил дэвшилийг хойш татаад байгаа юм биш. Хөдөө орон нутагт ч гэсэн энэ хуулийг сонирхож байгаа нэг ч хүн алга. Сая тойрогтоо ажиллахад энэ талаар хүн дуугарсан ч үгүй. Харин Эх орны хишиг хувиа иргэдийн гар дээр ахиухан тавиач ээ л гэж байна. “Үр хүүхдээ тусад нь гаргамаар байна бидэнд мөнгө алга. Хот хүрээ орж эмнэлгээр явах хэрэгтэй байна бидэнд мөнгө алга. Байгаа хэдэн малаа бүгдийг нь алаад мөнгө болголтой биш” гэцгээж байна. Манайхан малчдыг баян цатгалан гэдэг. Тэд чинь нэг дор бүх малаа алаад идчихэж болохгүй. Хөрөнгө болгоход ихээхэн хугацаа ордог. Үржүүлж өсгөх, бүтээгдэхүүн гарахыг нь хүлээсээр байтал жил болно. Тэгэхээр энэ Эх орны хишиг хувиас иргэдэд ахиухан хүртээх ажлыт намууд мөрийн хөтөлбөртөө тусгах хэрэгтэй болоод байгаа нь сая тойрогтоо ажиллахад анзаарагдсан.

-Бэлэн мөнгө өгөхөөр чинь муу зан сураад байгаа юм биш үү. Ард түмэн яагаад ажлын байр нэхэхгүй мөнгө нэхээд байгаа юм бол?

-Нэхэхгүй яах юм. Иргэдэд мөнгө тараахад тэгж их архи уугаад байгаа юм алга. Ийм ажил хийхэд тийм мөнгө хэрэгтэй байна. Бидэнд байнгын орлого байхгүй учраас ингэж мөнгө хэрэг болоод байна гэж ярьж байгаа, иргэд. Жишээлэхэд Арабын орнуудад жил бүр хар алтныхаа хишиг хувийг иргэддээ тараадаг. Ингэлээ гээд тэр улс орнууд дампуурчихаагүй л байгаа биз дээ. Бүр ч эерэгээрээ шинэ техник технологийг хамгийн түрүүнд эзэмшиж байна. Засгийн газар нь олсон орлогоо иргэддээ тэнцүү хувааж өгөн, баян хоосны ялгааг арилгасан учраас тэд боловсролоо дээшлүүлж, хувийн асуудлаа төрийн гар харалгүй шийдэж байна. Хэн ч бүх мөнгөөрөө архи ууна гэж байхгүй шүү дээ. Ийм яриаг хий улс төрждөг хүмүүс гаргадаг юм. Яахав сонирхлоороо архи аваад уучих хүн байгаа л байх. Гэхдээ тэгж хавтгайрсан архидалт хаа ч харагдахгүй байгаа. Ингэж иргэд рүүгээ дайрч давшлахын оронд хэрэгтэй мөнгийг нь өгчих хэрэгтэй. Тэр мөнгөөрөө иргэд жижигхэн ч болов ТҮЦ бариг л дээ.

-Тэгвэл хоёрын хооронд тэтгэлэг үзүүлж, мөнгө өгөөд байгаа юм биш үү?

-Одоо ажиллаж байгаа төр засаг өгвөл өгсөн шиг өгдөг тийм механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Экепортоор гарч байгаа нүүрснийхээ татварыг нэмэгдүүлж, Хүний хөгжил санд орсон мөнгөө өөр зүйлд зарцуулалгүй иргэдэд тараах хэрэгтэй. Тэгээд Хүний хөгжил санд их хэмжээний мөнгийг хурдан хугацаанд төвлөрүүлж, иргэдийн амьдралыг өөрсдийнх нь оролцоотойгоор дээшлүүлэх учиртай. Тэгээд ч банкнаас зээл авч байгаа хүмүүс төрөөс авч байгаатай ялгаагүй шүү дээ. Тэдэнд мөнгө өгөхдөө архи уух гэж байна уу гэж асуудаггүй. Зээл авсан хүмүүс архи ууж л байдаг ш дээ. Тэглээ гээд тэд доройтоогүй улам л дэвжсэн байдаг. Бэлэн мөнгө тараахад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь ойлгомжтой. Тэгж л байг. Үнийн өсөлт хэмжээндээ хүрээд зогсдог жамтай юм. Тэгэхээр Хүний хөгжил сангийн мөнгийг сунжруулалгүй хурдхан өгчих хэрэгтэй. Гэхдээ энэ 21 мянган төгрөгийг тоодоггүй хэсэг хүмүүс бий л дээ.

-Хүний хөгжил сангийн мөнгийг тоодоггүй хүмүүсийн тоонд төрийн өндөр алба хашдаг хүмүүс орно. Та 21 мянган төгрөгөө авч байгаа юу?

-Огт аваагүй.

-Амьдралд ихээхэн тус болдог гээд байгаа. Тэгээд авахгүй юу хийж байсан юм?

-Би авах ч яамай. Бусдадаа өгөөд, төр нь зохицуулаад явж байхад болно.

-Тэр мөнгийг чинь өөр хүнд өгөхгүй биз дээ?

-Тэгж байгаад авах байх.

-Үүнээс гадна МАН өөрт тань тойрог өгөхгүй бол МАХН руу явах уу?

-Үгүй, үгүй. Тэгж бодож ч байгаагүй. Би тэгж нам дамжиж явдаг ч хүн биш. Одоо УИХ-ын гишүүн болно гэдэг мөрөөдөл байхаа больсон. Үзлээ, ямар байдгийг нь мэдлээ. Болохгүй байна. Яг энэ чигээрээ хөгжил ярих аваас улс орон хэзээ ч хөгжихгүй. Шал өөр бодлого барьж иргэд рүүгээ хандсан үйлчилгээ үзүүлэх, иргэдээ хурдхан мөнгөтэй болгох хэрэгтэй юм байна даа гэдгийг л УИХ-ын гишүүн болоод харсан. Мөнгөгүй болохоор иргэд бараа, бүтээгдэхүүнээ авч чадахгүй байна. Хамгийн наад захын жишээ л гэхэд иргэд гар дээрээ мөнгөтэй болбол эхлээд орон гэртэй болохыг хүсч байна. Энэ бол нэгдүгээр зэргийн асуудал. Үүнийг бодох хэрэгтэй. Аав ээжийнхээ гэрт ах дүү хоёр эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байна ш дээ. Үүнээс харахад орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхээсээ өмнө орон гэрийн асуудлыг нь шийдэж өгөх хэрэгтэй байна. Сая тойрогтоо очиход л 100 гаруй хүн надад хандсан. Гэртэй болгож өгөөч гээд.

-МАН-аас тойрог олдохгүй бол МАХН руу орно гэсэн гишүүд нэлээд байгаа юм биш үү?

Байж магадгүй. Үүнийг үгүйсгээд байх ч аргагүй. Учир нь тийм үзэл бодолтой хүмүүс байдаг. Хэн нь тийшээ орох нь вэ гэдгийг цаг хугацаа харуулах байх. Одоохондоо тэр, энэ гэж ярьсан зүйл алга. Миний хувьд тийм асуудалд орооцолдохгүй.

-С.Батболд даргатайгаа сонгуульд орвол ялагдана гэсэн яриаг гаргаад байна, танайхан?

-Тэгж л ярина ш дээ. Нөгөө нам руу очих гэж байгаа хүмүүс л тэгж байгаа биз. Ер нь намын дарга яачихсан юм. Би С.Батболд даргыг мэднэ. Энэ хүн тэгж их гадныхантай хуйвалдаад, Монголын эсрэг үйл ажиллагаа өрнүүлээд байгаагүй. Харин хэн нэгэн асуудал тавиад нөгөөхийг нь биелүүлж өгөөгүйн улмаас хор хонзон, атаа жөтөө санах нь бий. Бизнес эрхэлж байхад нь ялагдсан олон ч хүн байгаа байх. Тэгж ялагдсан хүмүүс л С.Батболд даргын эсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа. Өндөг шиг өөгүй хүн гэж байх биш дээ. Ерөнхий сайдын суудалд суусан хэн ч шүүмжлэлд өртөнө. Ямар нэгэн өө гаргаад л ирдэг. Ажил хэрэгтээ өөгүй байвал, авгай эргүүлдэг, архи уудаг, тоглоом тоглодог гээд л шүүмжилж эхэлнэ. Ер нь дээр дурдсан хэдхэн зүйлээр л гоочилдог.

-С.Батболд дарга намын чинь нэр хүндийг унагачихад байгаа гэх юм?

-Үгүй ээ үгүй. Намын нэр хүнд байдгаараа л байгаа. Одоо МАН, АН гэж хэсэг бүлгээрээ сурталчилгаа хийнэ. Энэ сурталчилгааны явцад илүү оноо цуглуулж чадсан нь УИХ-д олонхи болно шүү дээ.

-Хамтарсан Засгийн газар нэр хүндийг нь унагасан юм бишүү, танай даргын?

-Би л гэхэд анхнаас нь хамтарсан Засгийн газар байх хэрэггүй гэж хэлж байсан. Байгуулагдахад нь бодож байсан бодол ч бий. Хамтарсан Засгийн газар гэж асар их сөрөг хүчний нөлөөн дор үйл ажиллагаа явуулах юм байна даа гэж. Үүнд АН, МНН, ИЗН, бие даагч гэх бүх хүмүүс багтаж байгаа. Хэрвээ дангаараа Засгийн газар байгуулсан бол УИХ-ын хүрээнд ажил хийхэд урагшлахгүй л байсан юм билээ. Сайд болсон хэд нь бүгдээрээ ийш, тийшээ яваад өгнө шүү дээ. Тэгээд хуралдаа ирэхгүй, ирц нь бүрдэхгүй. Тэгээд хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Гэхдээ хамтарсан засагт шүүмжлэх асуудал байгаа. Жилийн дараа энэ Засгийн газар бууна. Тухайн үед өөрсдөө юу хийснээ тайлагнаж өөрсдийгөө хамгаална биз. Эцсийн дүнд ард түмэн бүхнийг шийддэг болохоор ямар нэгэн суртал ухуулгаар үүнийг шийдэхгүй. Тэгэхээр МАНАН гэнэ үү, АН, МАН гэнэ үү, юу гэнэ хамаагүй. Удахгүй хоёр салаад, сонгуульдаа бэлдэж дангаараа засаг барих боломж бүрдвэл тэгээд л явна шүү дээ. Түүнээс биш наана нь санаа зовоод байх хэрэггүй. Улс төрийн амьдрал чинь өөр өөрөөр эргэдэг шүү дээ.

-Та хамтарсан Засгийн газар байгуулсан нь зөв байжээ гэж дүгнэж байгаа юм уу?

-Буруу гэж яриад байна шүү дээ. Анхнаасаа эсрэг байр суурьтай байсан хүн юу гэж эргэхэв. Эхнээсээ л цөөнх байсан. Оюу толгойн гэрээ гэхэд би мөн л эсэргүүцэж байсан. Энэ гэрээг зургаахан гишүүд эхнээс нь эсэргүүцсэн. Харин өнөөдөр эсэргүүцэж буй гишүд 19 болчихож. Анхнаас нь 19-үүлээ эсэргүүцсэн бол юу гэж гадны нөхдүүдэд доромжлуулаад сууж байх вэ.

Я.Мөнгөнцэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

3 Comments

  • Anonymous (November 04, 2011 1:27:48 am )

    oron nutagtaa yum hiine gej yaridag iimerhuu malnuudiig dahij songoj yadgin. uls eh orondoo yum hiij chadah huniig gargamaar baishd

  • Anonymous (November 30, 2011 8:47:00 pm )

    makhn oroo naizaa

  • kasino bonukset (September 13, 2013 9:34:01 am )

    665213 323975It

antalya rent a car