antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 30, 2014 16 comments

Ерөнхий сайдыг огцруулах санал асуулгыг Нийслэлд явуулж эхэллээ

нийтлэсэн Admin

altnhuygМАН-ын Шинэчлэлийн хорооноос Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах талаар бүх нийтийн санал асуулгыг “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний баруун талд байрлах “Ард түмний өргөө”-нд зохион байгуулж байна.

Улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор ард иргэдийнхээ дуу хоолойг сонсох аяныг улс орон даяар МАН-ын Шинэчлэлийн хорооноос зохион байгуулсан. Тэдний зүгээс Засгийн газрын тэргүүнийг алдаатай бодлогоо засч залруулан, иргэдийн амьжиргааг сайжруулах, эдийн засгийн хямралыг зогсоохыг шаардсан иргэдийн саналыг хүлээж аваагүй ба нийгэм эдийн засгийн байдлыг улам дордуулсан гэж үзэн ийнхүү хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөс гадна ард иргэдийнхээ санал асууж байна.

МАН-ын Шинэчлэлийн хорооноос өмнө нь Ерөнхий сайдтай хариуцлага тооцох асуудлыг шат дараалан тавьж байжээ. Тухайлбал 2013.08.30-ны өдөр Засгийн газрын алдаатай бодлого, Чингис бондын буруу зарцуулалт, иргэдийн амьдрал дордсон шалтгаанаар “Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах 12 зүйл бүхий шаардлагыг” 14 хоногийн хугацаатай хүргүүлсэн байна. Шаардлагын хариуг өгөөгүй учраас 2013.09.16-нд “МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай” 3 зүйл заалт бүхий УИХ-ын тогтоолын төслийг бэлдэж, УИХ-ын дарга, гишүүдэд мөн гардуулжээ. Шаардлагын хариуг өгөөгүй, тогтоолын төслийг хэлэлцээгүй учраас ийнхүү тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж байгаа аж.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах талаар бүх нийтийн санал асуулгыг орон даяар явуулж байгаа бөгөөд найман өдрийн өмнө орон нутгуудад явуулсан байна. Харин өнөөдрөөс эхлэн нийслэлийн иргэдийн дунд уг санал асуулгыг явуулж эхлээд байгаа аж.

Эх сурвалж: Uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Zochin (September 30, 2014 3:59:13 pm )

    zasgiin gazariig ogtsoruulah ene zob

  • Anonymous (September 30, 2014 4:51:34 pm )

    yagaad ogtsruulna gej zunduu l ym hiij bga shv dee uudluh zayagvi hvmvvs ymaa jaahan ym hiij ehelheer ni l unagana geh ym etssiin dvndee ard tvmeb bid l hohirno

  • zochin (September 30, 2014 4:54:26 pm )

    Ard tumnii amidraliig elgeer ni molhuulj suiruulj bgaa zagsiin gazriig unagaval taarna.

  • zochin (September 30, 2014 5:35:15 pm )

    Anonumous чиний амьдрал чинь сайхан бгаа юм бна л даа. хэдэн төгрөгний хахууль өгсийн чамд. алтанхуягийн засгийн газрыг тэр чигээр нь огцоруул. дээрээс нь энэ зг газартай хариуцлага тооцох хэрэгтэй чингис бонд нэрийдлээр монголчуудыг бүгдийг нь өрөнд оруулсан. хийсэн зүйл юуч алга. сүүлийн 2 жилд амьдрал бүр дордсоор л бна

  • Bi (September 30, 2014 5:37:06 pm )

    Uuniigee olon tumend oligtoi hurgej taraagaachee humuus medehgui bgaa shdee. Ochnoo

  • Bi (September 30, 2014 5:37:50 pm )

    Yun davhtsah bi ochnoo

  • mongol hun (September 30, 2014 6:30:44 pm )

    zov ortsruul naad golgooo

  • Anonymous (September 30, 2014 8:47:45 pm )

    урд өмнө нь өртдөг хэдий ч ингэтлээ монголчууд дордож, өрөнд орж байсныг санахгүй л байна.Энэ хэсэгтээ л ядуурал үргэлжилнэ шүү. Ёстой нэг ардуудаар тоглолоо.Дэмий ардчилалыг дэмжжээ.харамсаж байна.

  • tushaa tuuniig (September 30, 2014 8:57:03 pm )

    ogtsor ogtsor ogtsor altanhudalchiig umhii novshigg tsaaazaaaar av neg bol arabiin islamiin uls bulgiinhend avaachaad ug eh ornoo urund oruulsan geed

  • жочин (September 30, 2014 9:16:48 pm )

    огцоруулах нь зэв алтан хуягийг ерөнхий сайд болсон цагаасаа том ярж ажил ам
    зөрсөөр өдий хүрлээ тэжээлгэж ханах дөхиж баймаар сандал ширээндээ шигдээл зууралдаад л байх ичэж амдраач шинэ сум гэж хөрөнгө үрж овоолж байхаар баруун аймгуудаа нийслэлтэйгээ хатуу замаар холбоод өгвөл бүх ард түмний амьдрал хөгжил зөв эргэндээ аль ч нам зөвхөн нам амь хоёроон л бодох юм огцруул дэмжиж байн

  • zochin (September 30, 2014 11:32:21 pm )

    ogtsruul. Unendee dendej bna. Said nar ger buleeree gadaad yavaad l zardal n’ ard tumnii khalaasnaas garaad l. Yaduuraad l . Bishee

  • Эли (October 01, 2014 10:13:52 am )

    Бид хийж байгаа юмыг нь харж л байна ш дээ Монгол гэхээрээ л гаднаас хараат байх ёстой биш Солонгос өлсч байж босч ирсэн бид жаахан тэсээд үйлдвэрээ бариад ажлын байраа бий болгочвол болох гээд л байна ш дээ юмыг дандаа эсрэг өнцгөөс харахаа болих хэрэгтэй урд нь юу хийсэн юм төрөөс л тэр бумтан төрөө биздээ сайхан замтай болох юмсан гээд мөрөөддөг байсан болж байна ш дээ таны төлөө л хийж байгаа ямар засгийн газрын гишүүд дангаараа хувьдаа хийлгэж байгаа биш.Алдаа гарч байгаа бол тэрнийгээ засаад залуураад Монголыг хөгжүүлээд өгөөрэй гэж 76 сонгосон болохоос өөрсдөө олигтой сөрөг хүчин ч байж чадахгүй үлгэрээ яриулаад сууж байхаар улс төрд байгаа олигархууд өөрсдөө саналаараа огцрох хэрэгтэй ш дээ байгуулсан Засгийн газраа ажлуулж чадаагүй юм бол.УИХ-д сууж нэг л Засгийн газар огцруулж мэргэшсэн хүмүүс өөр хийх юм байдаггүй юмуу…………..

  • tuya (October 01, 2014 5:53:34 pm )

    debjij baina tuuhendee baihgui zalitai hudalch hun

  • zochin (October 01, 2014 6:36:10 pm )

    zasgiin gazar hiij bgaa zuil ch bnaa, gehdee hiigeegui zuil ch bna. hamgiin gol ni hariutslagiin togtoltsoog anhaarahgu bn, mun ar uvriin haalga, heel hahuuliig tseglehgu bn, baiguulguulga bolon ymar neg negjiin udirdlaguud ni tanil tal, heel hahuuld ulam idegdej bn. irgediin amidraaliig aimshigguigeer doosh ni hiij doroituulj bn. ene bol uls dayar l nevshirch bn

  • Anonymous (October 01, 2014 7:13:19 pm )

    ogtsroh ni zov. hichneen udaa huuli zorchij hichneen udaa ulsiin mongiig yren taran hiih geevee. burhan haldund toorloo geed l baahan mongo, avgai hyyhedteigee solongost zugaallaa geed l baahan mongo ideed yasan tsadaj hanadaggui yum be

  • ard (October 28, 2014 4:48:18 pm )

    Man ooro zaila

antalya rent a car