Их аварга Хакүхо Кюүшюүг башёд нэг унатайгаар тэргүүлээ. Тэрбээр тэмцээний сүүлийн өдөр Эстонийн озеки Барүтод
өвдөглөсөн юм. Хэрэв түүнийг давсан бол ганц ч уналгүй тэргүүлсэн башёгийн тоогоор дээд амжилт тогтоох байв. Одоогоор Хакүхо найман удаа 15:0 амжилтыг үзүүлээд буй билээ. Энэ амжилтын өмнө нь хоёр ч их аварга тогтоосон байдаг аж.
Тэгвэл Макүшитагийн баруун жигүүрийн 14-т эрэмбэлэгдсэн “Шикихидэ” дэвжээний сүмоч Сэншё Эрхбаатарын Баярбат өчигдөр нэмэлт барилдаанаар түрүүлэх болзлоо хангажээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.