Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компанийн Монгол дахь охин компани болох “Терра Энержи”- гийн удирдаж буй Баруун Ноён уул уурхайгаас нүүрс экспортлох худалдааны гэрээ байгуулжээ.
Гэрээний хүрээнд энэ сарын 25- нд эхний найман мянган тонн нүүрсийг Хятад руу экспортлох юм байна. Эхний ээлжийн тээвэрлэсэн нүүрсийг угааж боловсруулан, улмаар эцсийн хэрэглэгч компанид нийлүүлж турших аж.
Тус компани дараагийн удаад 12 мянган тонн нүүрс тээвэрлэхээр бэлтгэжээ. Өмнөговь аймаг дахь Баруун Ноён уул уурхай нь нийтдээ 70.9 саятонн коксжих нүүрсний нөөцтэй гэж тогтоогоод байгаа аж. “Уурхайн ажил жигдрээд ирэхээр жилд гурван сая тонн нүүрс олборлоно” гэж тус компани төлөвлөжээ
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Холбоотой мэдээ
Comments are closed.