antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 4, 2014 Comments are off

Баруун ноён уул ордоос энэ сард нүүрс экспортолж эхэлнэ

нийтлэсэн Admin

nuursolАвстралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компани Баруун ноён уул ордоосоо Шивээхүрэнгийн боомт хүртэл нүүрс тээвэрлэхээр Зам, тээврийн яамнаас зөвшөөрөл авсан билээ. Тэгвэл тэд энэ сард багтаан нүүрс экспортолж эхлэхээр төлөвлөжээ.

Нарийн сухайт, Овоот толгой ордоос 50 орчим км-ийн зайтай оршдог Баруун ноён уул орд нь 70.4 сая тонн нүүрсний нөөцтэй юм.

Тус ордын нүүрсний дээжийг энэ онд Хятадын хэд хэдэн компанид танилцуулснаас одоогоор “Shenhua Wuhai”, “Taixi Wuhai”, “Jiuquan Iron and Steel goup /JISCO/ Gansu”, “Qunhua Inner Mongolia”, “Jinda Wuhai” зэрэг компаниуд нүүрс худалдан авах сонирхлоо ирүүлээд байгаа гэнэ. Энэ сарын дундуур 10 мянган тонн нүүрс экспортолж турших юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car