antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 18, 2014 4 comments

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд айлчилна

нийтлэсэн Admin

elbegdorjМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 21-нээс 24-нд Япон Улсад ажлын  айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Ш.Абэ-тай хэлэлцээ хийж, дүнгээр нь хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн Японы парламент дахь Найрамдлын бүлэг, Монголтой харилцдаг олон нийтийн байгууллагуудын удирдлага, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /KEIDANREN/, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/, Япон, Монголын эдийн засгийн хорооны ерөнхийлөгч нартай уулзалт хийж, КEIDANREN-тай хамтран зохион байгуулах Монгол, Японы Бизнес форумд оролцож илтгэл тавина.
Монгол, Японы Бизнес форумд оролцох үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулалтын боломж, мөн монголын талаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтын төслийг Японы хувийн хэвшилд танилцуулах юм.

Түүнчлэн Монгол, Японы эдийн засгийн байгууллагууд, хувийн хэвшил хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх зорилгоор Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/-тай хамтран “Бизнес нетворкинг” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Зочин (July 18, 2014 11:33:27 am )

    гуйлга л гуйна биз муу лалар

  • гора (July 18, 2014 12:22:01 pm )

    үгүй дээ,манай ерөнхийлөгч тэр хөгжил муутай оронд лекц уншиж сургааль айлдана

  • MGL-д (July 18, 2014 1:12:11 pm )

    Элбэгээ их тэнэх юм даа.. Энхбаярыг юу гэж хэлж, муулж ,байлаа… Ард түмнээр тоглож хошгоруулж ханахгүй новш юмаа…

  • Anonymous (July 18, 2014 1:27:46 pm )

    Japan-ii neg setguulch zeel avhaar irej baigaa geed bichjihsen bna lee.

antalya rent a car