antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2014 5 comments

Н.Алтанхуяг сайд Х.Баттулга гишүүний захианы хариуд хандаж мэдэгдэл гаргажээ

нийтлэсэн Admin

altanhuyag saidУИХ-ын гишүүн Х.Баттулгаас миний нэр дээр хаяглан ирүүлсэн ил захидалдаа хөндсөн асуудлуудтай холбогдуулж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Үүнд:

1.    “Харилцаа холбооны салбарт ZTE, Huawei компаниудын  тоног төхөөрөмж, программ хангамжийг ашиглах” тухай шийдвэр   2009 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагууажил нь хийгдэж дууссан болно.

2.    Эрхэм гишүүн таныг 2008 оноос Зам, тээврийн сайдаар 4 жил ажиллахдаа УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан төмөр замын бодлогыг манай Засгийн газар огтхон ч зөрчөөгүй бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн нь шууд гадагшаа гарах зарим боомтод нарийн царигтай төмөр зам тавих асуудлыг “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын дагуу УИХ-д өргөн мэдүүлээд байна.

3.    “Банк оф Чайна”-гийн салбарыг Монголд байгуулах асуудал Засгийн газрын түвшинд огт яригдаагүй болно.

4.    “Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулсан “Газрын тухай багц хуулийн төсөлд газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлэхийг зөвшөөрсөн заалт тусгасан мэтээр мушгин гуйвуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийг төөрөгдүүлэх зохион байгуулалттай аян эхэлсэн тул энэхуулийн төслийг эргүүлэн татсан.

Шинэчлэлийн Засгийн газар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хор хохирол учруулах ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд ийм шийдвэр хэзээ ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (July 03, 2014 5:49:26 pm )

    Хэвлэл мэдээллээр энэ хэдэн дарга эрхтэн дархтангууд ээлжлээд л тоглочих юм даа мөнгө өгч байвал энэ хэвлэл мэдээлэл тв нүүд юу ч бичиж болох болжээ дээ

  • ГАЙТАЙ ЖЕНКО БАТТУЛГА (July 03, 2014 8:43:46 pm )

    ЖЕНКО БАТТУЛГА Л ТУЙЛШРУУЛААД БҮР СҮҮЛДЭЭ ТӨМӨР ЗАМЫН ЦАРИГААР МАРГАЛДУУЛААД БАЙГАА БОЛОХООС БИШ МОНГОЛ УЛСЫН УЛС ТӨР ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛАА ДҮГНЭЭД ШИЙДВЭРЭЭ МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ ГАРГАЖ ЧАДААД БАЙГАА ШҮҮ ДЗЗ

    • irgen (July 07, 2014 4:52:54 am )

      ter dugneed baigaa baidal chine eh orondoo amar taivan baij bolohgui bna shdee gudamjaar taivan yavj bolohgui gertee amar taivan amarj bolohgui gazar nutgaasaa hariihand hoolgoj amidrana gej yu bdiin tgd ter bodlogo ntr chine ene uuu altanhuyagiig boduul jenko yum hiisen hun shuu

  • дуугүй далд ор за (July 05, 2014 9:50:38 pm )

    гэр бүлээ олигтой төвхнүүлж чадахгүй энэ муу Алтантуяа нэрт Монголыг булшлах нь ээ

  • Fff (July 06, 2014 3:41:39 pm )

    Алтан хуяг Гэдэг хvн газар дээр гишгэж гал vлээх 2 нь vнэн юм даа

antalya rent a car