antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2014 1 comment

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын мэдэлд байсан газарт хэн барилга барих гэж байна вэ

нийтлэсэн Admin

zaisannn0703Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр буюу удирдлагын академийн зүүн талд ямар ч зөв­шөө­рөлгүй 16 давхар орон сууц сүн­дэрлэх гэж байгаа та­лаар бид өмнө нь мэдээлж байсан.
Хамгийн гол нь дээрх барилгын эргэн тойронд амьдарч буй олон оршин суугч шөнө оройн цагаар хүнд механизмын техник хэрэгсэл оруулж ирэн амгалан тайван байдал алаг­дуулж байна хэмээн гом­дол гаргасан учир дээрх ба­рилгын талаар дахин эрэн сурвалжиллаа.

Бидэнд олдсон мэдээллээр эл барилгын газар нь экс ерөнхийлөгч Н.Энхбаярын мэдэлд байсан аж. Үүнийг эх сурвалжууд ч хэлж байсан. Уг нь ямар ч газар болон барилга өөрийн гэсэн эзэнтэй байдаг. Гэтэл энэ барилгыг барихаар зэхэж буй эрхмүүд экс ерөнхийлөгчөөс уг газрыг нь хэрхэн яаж авсан нь ч сонирхол татаж байна.

Уг нь бүх зүйл хуулийн дагуу ном журмаараа явагдах ёстой. Гэтэл уг барилга аль хэдийн ажилчдын цайны газраа барьж ашиглалтад оруулсан байхад яагаад холбогдох албаны хүмүүс өнөөг хэр нь мэдээгүй байна вэ. Эндээс нэг зүйлийг ажиглахад жирийн иргэн ийм их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж барилгын ажил эхлүүлэх нь юу л бол.

Хэдийгээр одоогийн байдлаар захиалгч компани нь “Атмор”, гүйцэтгэгч нь “Гранд” ХХК гэж байгаа боловч энэ хоёр компанийн талаар тодорхой мэдээлэл өгөх албаны хүмүүс ч олдоогүй юм.

Хэрвээ дээрх үл мэдэгдэгч компани барилгын ажлаа эхлүүлэхээр бол дараах зүйлийг дагаж мөрдөх ёстой. Тодруулбал “Барилгын ажлыг эх­лүүлэх хүсэлтийг хөрөнгө оруу­лагч нь захилагч буюу зөвлөх үйл­­чилгээ эрхлэгчээр дамжуулан хол­­богдох байгууллагад тавих”, Ба­рилга байгууламжийн газар олголт, төлөвлөлт, инженерийн шугам сүл­жээтэй холбогдсон зөвшөөрлийн да­гуу аймаг, нийслэлийн захиргааны байгуул­лагын барилгын асуудал ха­риуцсан агентлагийн нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан 30-35 хоногт багтаан шийдвэрлэнэ” гэх дүрэм журам байдаг. Гэтэл эдгээрийг үл огоорч ямар ч зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлж байгаа нь нөгөө л нэг бидний хэлж заншсан эрх мэдэл бүхий эрхмүүдийн барилга гэж хардахаас өөр аргагүйд хүрч буй юм. Энэ нь зарим нэг барилгын ком­панийн эзэд муу аргад ихээхэн гаршсан байдгийг ч нотолж байна.

Мөн “Төр нэгэнт хүний хувийн өмч босч орон сууцууд ашиглалтад орж, оршин суугчид нэгэнт тухайн байрыг худалдаж авсан байхад тэдгээр орон сууцыг нураана гэж байхгүй. Тиймээс орон сууцаа барьж ашгаа олсны дараа зөвшөөрөл болон бусад холбогдох бичиг баримтыг хуулийн дагуу бүрдүүлж авна” гэсэн ойлголт нь тэдний гаршсан нэг муу арга.

Дээрх орон сууц ч иймэрхүү увайгүй аргаар улсын баяр наадмын дараа ийнхүү сүндэрлэхээр аль хэдийн ажилдаа орсон гэсэн үг.

Б.Хуяг, Б.Тулга нар төрсөн ах дүүс

Анх дээрх барилгын газрыг 2009 онд Б.Хуяг гэгч орон сууцны зориу­лалтаар худалдан аваад 2010 онд “Рескон” ХХК-нд бэлэглэлийн гэрээ­гээр шилжүүлэн өгсөн байдаг. Тэгээд ч дээрх баримт өдгөө газар зүйн байршлын кадастарын зурагт тодоос тод буусан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Хуяг нь экс ерөнхийлөгч Н.Энхбаярын гарын хүн гэгдэх Б.Тулгын төрсөн ах нь аж.

Б.Хуяг нь өнгөрсөн он жилүүдэд интерполоор эрэн сурвалжлагдаж дуу­лиан тарьж байсан нэгэн гэдгийг хүн бүхэн мэднэ. Ямартай ч дээрх газрыг жилийн дотор яагаад бэлэглэлийн гэрээгээр “Рескон” компанид өгөх болов гэдэг нь ч сонирхолтой.

Өнөөдөр Зайсан орчмын газар ну­таг хэдэн арван тэрбумаар үнэлэгдэж байхад зүгээр л “Би чамд бэлэглье” гээд өгөх нь юу л бол. Мөн эл барилгыг хэн гэдэг нууц ноёнтон барьж байгааг Хотын дарга Э.Бат-Үүл мэдэхгүй байгаа нь ч олны анхаарлыг эрхгүй татаж буй юм.

Аргаа барсан Хотын дарга эл барилгын учрыг олуулахаар өчигдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны мэргэжилтэн Бум-Эрдэнэ, Мөнхсүх нарыг шалгалтаар явуулахаар болсон байна.

Бид энэ талаар тус албаны дарга Эрдэнэтуяагаас асуухад “ Одоо хүртэл бидэнд тодорхой мэдээлэл ирээгүй. Маргааш гэхэд учир нь олдох байх. Өнөөдөр манай хоёр мэргэжилтэн даалгавар аваад тус барилга руу шалгалтаар явах гэж байна. Тиймээс бид одоогоор тодорхой мэдээл өгөх боломжгүй” гэв.
Зайсангийн ойр орчмын газарт 2006 оноос эхэлж орон сууцны хороолол олноороо сүндэрлэн босч байхад эл газар л “Дархан цаазтай” газар шиг торойн үлдсэн атлаа яагаад өнөөдөр ийнхүү бусдад бэлэглэлийн гэрээгээр арилжаалагдаж хууль бусаар ба­рилгын ажлаа эхлүүлэхээр болов. Тэр тусмаа бүр “Оргил” рашаан сувиллын эх булаг дээр шүү. Нэлээд хэл ам дагуулж буй энэ барилгын талаар иргэд болон ойр хавийн оршин суугчид нь үзэл бодлоо илэрхийлж эхэлж байна. Тиймээс хотын удирдлага ч олон нийтийн асуултад булуулж мэдэхээр байна.

Р.Төгс

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (July 03, 2014 4:19:10 pm )

    Ер нь менгетэй хумуус дураараа дургиж байдаг болждээ. Баячуудын,бас УИХ-ын гишуудийн емне хууль бол гуулиас дор гэж унэн юмаадаа? Одоо БЗД-ийн 6-р хороо, кукшюзаны 3 ногооны урд(баянзурх захын зуун урд) 31-р байрны баруун урд талд ямар ч зевшеерелгуйгээр барилга барихаар яг бэлдчихээд одоо баярын 5 хоногийн амралтаар барилгын фундаментаа ухах гээд байж байгааг тэр орчныхонд баяртайгаар дуулгачихъя яадгийм.Бас Нийслэлийн засаг ноен болоод НИХТ-дийн дарга нар уунийг мэдтугэй.Барилга бариулах гэж байгаа эзэн нь татварын еренхий газарт ч юмуу, БЗД-ийн татварын хэлтэст ч юмуу ажилладаг эрхэм гэлцэх юм.Уунийг магадлавал бас нэг асуудалтай нехер байж болохыг хэн байг гэхэв!!!

antalya rent a car