antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 1, 2014 56 comments

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ерөнхий сайд Н.Алтанхуягт захидал илгээжээ

нийтлэсэн Admin

jenko altanhuygМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ ТАНАА

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга, Монгол Улсын иргэн Халтмаагийн Баттулга миний бие Үндсэн хуулийн зүйлийн 17 дугаар зүйлийн 1.4, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.3, 14.2-т заасан Монголын ард түмний эрх ашиг, эх орон, үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалан бэхжүүлэх үүрэг, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй асуудлаар төрийн албан тушаалтанд гомдол гаргах эрхийнхээ дагуу Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээний хэд хэдэн шийдвэрийг УИХ, Засгийн газраас гаргахаар завдаж байгааг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд анхааруулах зорилгоор журмын нөхөр, нэг танхимд хамт ажиллаж байсан сайд танд энэхүү захидлыг илгээж байна. Сүүлийн өдрүүдэд УИХ болон Засгийн газраас Монгол Улсын ард түмний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг сулруулах, хортойгоор нөлөөлөх, нэн аюултай үр дагавар авчрах хэд хэдэн шийдвэрүүдийг батлан гаргахаар завдаж байна.

Үүнд:

1.Харилцаа холбооны салбарт БНХАУ-ын ZTE, Huawei компаниудын тоног төхөөрөмж, програм хангамжийг голчлон ашиглах;

2.Уул уурхайн орд газруудаас хятадын хил рүү түүхий эд зөөхдөө гурван чиглэлээр мухар төмөр замыг нарийн царигаар тавих;

3.”Банк оф Чайна” (Bank of China)-гийн салбарыг Монголд байгуулахыг зөвшөөрөх;

4.Монгол Улсын газрыг Монголын иргэдтэй адил эрхтэйгээр гадаадын иргэдэд урт (100 жил хүртэл) хугацаагаар эзэмшүүлэхийг хуульчлах зэрэг шийдвэрүүд болно.

Нэг. Монголын харилцаа холбооны салбарт БНХАУ-ын ZTE, Huawei компаниудын тоног төхөөрөмж, програм хангамжийг голчлон ашиглах нь МУ-ын үндэсний аюулгүй байдалд ямар хохирол учруулах вэ? Дэлхийн олон оронд дээрх компаниуд харилцаа холбооны төхөөрөмжөөрөө дамжуулан мэдээллийн хяналт тогтоохыг оролдсон асуудалд хутгалдаж байжээ. Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран, Энэтхэг, Норвеги зэрэг орнууд “ZTE”-ийн төхөөрөмжийг энэ шалтгаанаар хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргаж байв. АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо “Huawei, ZTE хэмээх компаниуд АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байна” гэж албан ёсоор мэдэгдэл гаргажээ. Герман, Австрали улсуудад ч бас ийм шийдвэр гаргасан байх юм.

Гэтэл Монгол Улсын холбоо мэдээллийн салбар технологийн хувьд БНХАУ-ын ZTE, Huawei компаниудаас бүрэн хараат байна. Монголын цахилгаан холбоо ХК, Мобиком, Скайтел, Жи мобайл, Railcom, Skynet, Mobinet, Magicnet, Citinet, Сансарнет, Micom, Univision зэрэг компаниуд бүгд дээрх хоёр компанийн техник хэрэгсэл, програм хангамжийг ашиглаж байгаагаас манай улсын мэдээллийн аюулгүй байдал эрсдэлд оржээ гэж дүгнэж болохоор байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6.1.8-д “Мэдээллийн аюулгүй байдлын орчин үеийн дэвшилтэт, өртөг багатай шийдлийг зөвхөн эрсдэлийн үнэлгээний үндсэн дээр сонгон ашиглана. Төрийн байгууллага, онц чухал дэд бүтцийн объектын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг өндөр түвшинд бэлтгэгдэж, итгэмжлэгдсэн үндэсний мэргэжилтнээр гүйцэтгүүлнэ.” гэж заасантай нийцэхгүй байна.

Хоёр. Төмөр замыг нарийн царигаар тавибал МУ-ын Үндэсний аюулгүй байдалд ямар хохирол авчрах вэ? Ганц Монгол гэлтгүй БНХАУ-тай хил залгадаг Мъянмар, Вьетнам, Лаос, Киргиз, Казахстан улсууд төмөр замын царигийн асуудлаар яагаад өөрсдийн бие даасан бодлого баримталдаг вэ? БНХАУ-тай хуурай газраар хиллэдэг олон улсуудаас зөвхөн БНАСАУ л 1435 мм-ийн цариг буюу хятадын стандартыг баримталдаг. Харин бусад хил залгаа улсууд нь төмөр замын царигаа зориуд бүгд өөр стандарттай байлгахаар төрийн бодлого гаргаж, хэрэгжүүлжээ. Гэтэл Таны ард байгаа улс төр-бизнесийн нам дамнасан бүлэглэл энэ баримтыг зориуд гуйвуулж “хятадын эргэн тойронд, бүр дэлхий даяараа 1435 мм-ийн нарийн царигийн стандартыг баримталдаг, үүнээс айх аюул огтхон ч байхгүй” гэх суртал нэвтрүүлгийг асар өндөр зардалтайгаар, удаан хугацаагаар явуулж ирсэн. Хятадын хөрш дээр дурдсан улс орнууд бүгд л хятадтай эдийн засгийн сайн харилцаатай байх, хятадын аврага зах зээлээс боломжоороо өгөөж хүртэх эрмэлзэлтэй. Гэтэл яагаад хятадын төмөр замын царигийг бус өөр өөрсдийн стандартын царигийг хилийн худалдаандаа ашиглаж байгаа юм бол. Казахстан улс богино хугацаанд хятадтай нарийн царигийн төмөр замаар худалдаа хийж үзээд, удалгүй больж, өргөн царигаа баримтлах болсон. Монголоос бусад хятадын хөрш улсуудын бизнес, улс төрийн орчинд хил дээр дугуй солих, шилжүүлэн ачихад зарцуулагдах 3 долларын талаар тооцсон л байж таараа.

Гэтэл зөвхөн Монголд л энэ зардлыг учиргүй дөвийлгөн, энэ зардлыг гаргачихвал Монголын эдийн засаг сүйрч, үгүйрэх гэж байгаа юм шиг сүржигнэн сурталдаж, “3 доллар хэмнэх” нэрээр гадны эрх ашгийг тулгах гэж оролдсоор ирлээ. Хэрэв УИХ, Засгийн газраас төмөр замыг нарийн царигаар тавих тухай шийдвэр гаргавал Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.5-д “Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна.” гэж заасныг зөрчихөөр байна. Нарийн төмөр замын стандартыг нэвтрүүлснээр хэт хараат байдал шууд үүсэх эрсдэл байгааг БНХАУ-тай хуурай газраар хиллэдэг улсууд тооцож өөрсдийн стандартыг баримталж ирснийг дахин сануулъя. Үндэстэн гэж байхын утга учир нь өнөө, маргаашийн хэдэн зоосны хожоо биш, өнө уртдаа тусгаар байдал, хөгжил цэцэглэлтээ хадгалахад оршдог. Нарийн царигийн төмөр замтай болсноор эдийн засгийн удирдлагын хувьд бид бүрэн хамааралд орно гэдэг бол ямар ч хэтрүүлэггүй бодит зүйл. Бэлээхэн жишээ нь БНАСАУ байна. Өнөөдөр хятад, хойд солонгосын хооронд төмөр замын царигийн зөрүү байхгүй, үр дүнд нь эдийн засаг нь хятадаас 92 хувь хамааралтай, үүнийгээ дагаад улс төр нь ч хараат байдалтай болсон байх магадлал, шинж тэмдэг бий.

Гео стратегич Параг Ханна “Хятад монголыг эзлэхгүй ээ. Зүгээр л худалдаад авчихна. Одоо колонийг эзлэх бус улсуудыг худалдаад л авчихдаг болсон шүү дээ” гэж дурдсаныг би сануулмаар байна. Энэ үг биелэхэд ойрхон байгаа. Засгийн газар мөнгөний гачаалд орсон, эдийн засгийг удирдаж чадаагүй гэмээ цайруулах, түр ч болтугай аргацаахын тулд урьдчилгаа төлбөр, зээл авах байдлаар нарийн төмөр замын асуудлыг шийдвэрлэж, үр дүнд нь Монголын эдийн засаг гадны бүрэн хяналтад орох гэж байна. Миний онцгойлон анхааруулах гээд байгаа зүйл бол нарийн царигийн төмөр зам тавьснаар “шилжүүлэн ачих зардлыг хэмнэнэ” гээд байсан хүмүүс одоо болохоор “шилжүүлэн ачих байгууламжийг” нутгийн гүнд байгуулах талаар ярьж байгаа явдал. Монгол Улсын хил дээр бус нутгийн гүнд Хөөт, Сайншанд, Ухаа худагт “шилжүүлэн ачих байгууламж”-ийг барих гэж байгаа нь бусдын сонирхлыг эх нутгийнхаа хэвлий рүү тулгаад байгаагаас өөрцгүй, хачирхалтай бодлого юм. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.4-д “ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

Чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ”, мөн 3.2.1.4-д “Дэд бүтцийн салбарын хөгжлийг үндэсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж, хөрөнгө оруулалтад эдийн засгийн үр ашгийг шалгуур болгоно. Төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ” гэж заасны дагуу төмөр замын бодлогын асуудалд хандах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, МУ Төмөр замын талаар ямар төрийн бодлого баримтлах үндэслэл, шаардлагыг энэхүү үзэл баримтлалын заалтад тодорхой оруулсан байна. Түүнчлэн УИХ-аас 2010 онд баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод “Монгол Улс төмөр замын нэгдмэл сүлжээтэй байна” гэж заасан. Эдгээр хууль тогтоомжийг төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэхдээ хатуу баримтлах шаардлагатай.

Гурав. ”Банк оф Чайна” (Bank of China)-гийн салбарыг монголд байгуулахыг зөвшөөрөх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ямар хохирол учруулах вэ? Ийм шийдвэр гаргах нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.2-т “Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтална. Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална” гэж заасныг шууд зөрчихөөр байна.

Үүнээс гадна Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3.1-д “Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, урт хугацааны өсөлт хөгжлийг дэмжих эрүүл, тогтвортой, сахилга баттай санхүүгийн салбарыг төлөвшүүлнэ” гэж заасантай нийцэхгүй шийдвэр болно. Учир нь “Банк оф Чайна” Bank of China” (Bank of China) бол Хятадын төрийн өмчит дөрвөн банкны нэг. Зөвхөн 2013 оны цэвэр ашиг нь 63 тэрбум ам.доллар болсон. Монгол Улсын ДНБ-ний хэмжээ 10 тэрбум ам.доллар орчим байгаа. Тэгэхээр дээр дурдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.2-т заасан заалт зөрчигдөх нөхцөл илт харагдаж байгаа юм. Монгол Улсын арилжааны 13 банкны нэг жилийн цэвэр ашиг нийлээд 150 сая ам.доллар хүрэхгүй байгаа нөхцөлд зах зээлийн сонирхлоос өөр зүйл л дэлхийд дөрөвт бичигдэх аврага банкыг Монгол руу дуудаж байгаа болов уу.

Дөрөв. Монгол Улсын газрыг Монголын иргэдтэй адил эрхтэйгээр гадаадын хуулийн этгээдэд урт (100 жил хүртэл) хугацаагаар эзэмшүүлэхийг хуульчлах нь Үндэсний аюулгүй байдалд ямар хохирол учруулах вэ? Та өөрийн санаачлан боловсруулсан Газрын тухай хуулийн төслөө МоАХ болон ард иргэдийн шаардлагын дагуу эргүүлэн татсан хэдий ч баяр наадам, томоохон уралдаан тэмцээний үеэр иргэдийн анхаарал сарних цаг хугацааг далимдуулан хуулийн төслөө дахин өргөн бариж, батлуулах магадлалтай. Газрын тухай хуулийн асуудлаар МоАХ-аас мэдэгдэл гаргасан.

Газар нь аливаа улс гүрний тусгаар тогтнолын баталгаа, үндэстний онцгой өмч, эх орноороо бахархах, эзэгнэх сэтгэлийн илэрхийлэл учраас төрөөс газрын харилцаанд баримтлах бодлогыг эхний ээлжинд боловсруулж, батласны дараа л Газрын тухай хуулийг түүнд нийцүүлэн гаргах шаардлагатай. Таны эргүүлэн татсан хуулийн төслийн 15.2, 15.5, 29.1 дахь хэсгүүдэд хуульд өөрөөр заагаагүй нэрийн дор гадаадын иргэн, хуулийн этгээдэд 100 хүртэл жилээр эзэмшүүлж болох талаар заасан байсан. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.2.-д ““Үндэсний язгуур ашиг сонирхол”-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гэж заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн төсөл нь Монгол үндэсний язгуур эрх ашгийг дээдлээгүй, Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй хуулийн төсөл болсон нь илт юм.

Монгол хүн эх орондоо ямар ч тохиолдолд давуу эрхтэй амьдрах ёстой. Ялангуяа газрын харилцаан дээр энэ улсын эзэн нь болсон иргэд давуу эрхтэй байхгүй юм бол тусгаар Монгол Улсын иргэн гэгдэхийн утга учир, эх орноороо бахархах, омогших сэтгэлийн уг үндэс алга болно. Дээр дурдсан баримт, нотолгоо, үндэслэл, шаардлагын эцэст Танаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг аливаа төрлийн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулахгүй байхыг МоАХ, Монголын ард түмэн, Монгол Улсын иргэн миний бие шаардаж байна.

Сайд Н.Батбаяр Та хоёр Монгол улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, хууль тогтоомжоо огоорч, бусад үндэстний түүхэнд алтан үсгээр бичигдэх “гавъяа”-г байгуулж болзошгүй байна. Та хоёрын зүгээс УИХ-ын гишүүдэд мөнгө, төсөл, албан тушаал амлах, бизнесийн дарамт учруулах замаар үндэсний бодлогыг унагахаар чармайж байсныг хожмын өдөр Монголчууд тод санаг гэсэндээ Танд сануулж байна. Хогийн уут тараах тухай ялихгүй жижиг асуудлыг ард түмнээсээ асууна гэж жүжиг тоглож байхын оронд Үндэстний оршин тогтнол, аюулгүй байдалтай холбоотой амин чухал асуудлыг ард түмнээсээ асуухгүй байгаа тань ямар учиртай вэ? Төмөр замын цариг, гадаад улсын төрийн өмчит банкыг улсдаа оруулах, газрыг гадаадынханд эзэмшүүлэх, харилцаа холбооны сэжигтэй технологийг нутагшуулах асуудлыг ард түмнээр хэлэлцүүлсний үндсэн дээр шийдвэр гаргахыг Танаас шаардаж байна. Эрхэм Ерөнхий сайдаа, Үндэсний аюулгүй байдлын гишүүнээ! АРД ТҮМНЭЭСЭЭ АСУУ!

Таны төлөөлж байгаа бүлэглэлийн өчүүхэн наймаа, санаархал УИХ-аар батлагдвал Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого зэрэг Монгол төрийн олон арван хууль тогтоомжийг зөрчихөөр байна. Та бүхний энэхүү Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эрх ашигт хохирол учруулах хууль бус үйлдэлийг таслан зогсоохоор Монголын ардчиллын үндсийг тавьсан МоАХ-ны гишүүд, Монгол Улсын иргэн миний бие өөрт байгаа бүхий л боломжийг ашиглан төрийнхөө хуулийг дээдлэн сөрөн зогсох болно гэдгээ үүгээр уламжилж байна.

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга, Монгол Улсын иргэн Х.Баттулга


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

56 Comments

  • Би (July 01, 2014 10:09:59 am )

    Хошгируулдаг ерөнхийлөгч дэндүү тэнэг гэдгээ түмэнд харуулсан. Галт тэрэг аль хэдийн хөдөлсөн. Аль аль тал нь газрын баялгаа ухаж гаргах, боловсруулах, худалдаж борлуулах шуналтай байгаа ч гэсэн яаж ч бодсон Х.Баттулгын зөв болохоос өөр арга байхгүй. Олон зуун мянган жилээр өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн энэ их баялаг өнөөдрийн БИДНИЙ ҮЕД ухсан нүх болон үлдэх нь тодорхой боллоо. Ядаж Баттулгын санаснаар болох юм бол аж үйлдвэр хөгжих боломж гарч ирэх юм даа. Иймд Баттулгыг дэмжинэ

    • шоогоо (July 01, 2014 10:27:00 am )

      Ккккк манай өвөг дээд Тавантолгойд коксждог нүүрс, Оюутолгойд зэс, дорнодод ухан байгааг мэдчихээд 700-1000 жилийн турш хадгалж бидэнд үлдээсэн юм уу

  • шоогоо (July 01, 2014 10:25:04 am )

    Гэхдээ л ард түмнийг талцуулж эрлийз хурлийзаар нь дуудаж, хөрш орондоо дайсагнасан хандлага гаргахыг уриалж болохгүй

    • Anonymous (July 01, 2014 12:03:18 pm )

      shaa al min

  • daaga (July 01, 2014 10:28:16 am )

    Battulga gishuuniig bid demjine,temtsene.

  • Jgfyv (July 01, 2014 10:35:19 am )

    Ene baliar yum odoo bolildoo, zahiin heruulch how yarial suuj bdag awgai naraas ch dor bn,ganz daidiinhaa ajliig ch oligtoi hiij chadaagui bj hiih geed zutgeed bgaa humuusig talzuulaad eldweer ni duudaad yawah iin argagui l bolowsrolgui hunii jinjde, demjeed bgaa nuhduud bas l adilhan bolowsroliin tuwshintei nuhduud bgaa gedegt 100 huwi itgeltei bn, yum uzej gadaad dotoodod surch bolowsorson humuus gaduur teneg mangariig chin yarial yawzhaaj bn

  • Turuu (July 01, 2014 10:37:15 am )

    Deerh setgegdeltei sanal neg bn odoo yostoi bolnoo hugshuun, zugeer ajla hii l dee Baasanhuu ta 2

  • Irgen (July 01, 2014 10:39:42 am )

    Ard tumen,Mongol ulsaar 6jil togloloo shuu dee.Odoo boloogui yu.Altanhuyag eronhii saidiig demjij baina

  • Irgen (July 01, 2014 10:41:37 am )

    Ard tumen,Mongol ulsaar 6jil togloloo shuu dee.Odoo boloogui yu.Altanhuyag eronhii saidiig demjij baina , ard tumend ymar ny hamaagui tomor zam heregtei baina

  • Anonymous (July 01, 2014 10:50:21 am )

    Bi Amerikaas bichij bna.Ta yah argagui zov duugarsan.mongolin ard tumniig Hariinhand hudaldagsdig tuuh orshoohgui.Mongolin ard tumnees urvagch noedin suns ni amar sainaa uzeh esgui.Ard tumen chini tani tald zogsoh bolno.Ta Mongolin ard tumnii toloo ulam sain ajillaarai.Tand amjilt,az jargal husie.

  • Ganzagachin (July 01, 2014 11:07:44 am )

    Battulga bol ganzagiin l naimaachin tegj l ul orniig harah yum daa

  • Anonymous (July 01, 2014 11:13:25 am )

    Баттулга одоо болимоор юм. Дээдэс та нарын энэ эцэс төгсгөлгүй тэмцэлээс ард иргэд бид залхаж байна.

  • Anonymous (July 01, 2014 11:32:31 am )

    yndslel tun sain bolson baina. Caad hymyystei yyniig ertnees oilguulah heregtei baisan yum daa. Daan ch naaduul chin heden nogoon avchihsan esvel uursdiinhen erh ashigt tohirson bolohoor ingeed baidag yum bolob uu. Yneheer manai tomchuudada bodlogo gej yum alga, zovhon l mungu mungu……… uls oron er hamaagyi baidag yum baina. Bid demjinee, Battulgaa sain duugar..

  • иргэн (July 01, 2014 11:37:12 am )

    Хятадын банкинд газар барьцаалах барьцаагаа алдвал яах вэ Энэ алдсан газар хятадынх болох уу Би ерөөсөө ойлгохгүй юм. Эсвэл барьцаагүй зээл өгөх юм уу 100 жил газар ашиглах явцад хятад хороолол хятад суурнгууд бий болвол яах вэ хөөх үү би ерөөсөө ойлгохгүй юм

  • би (July 01, 2014 11:38:40 am )

    Баттулгыг дэмжиж байна. нэгдэхэд бэлэн шүү. Энэ захидал эрхэм Ерөнхийлөгчид ч хамаатай шүү.

  • санагч (July 01, 2014 11:45:41 am )

    энд Баттулгыг шүүмжлээд их мэдээд байгаа улсууд хятадын боол болсон хойноо юу юу гэж гоншигнох болоо.Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа болзошгүй аюулыг хэлж өгөхөд юу нь болохгуй байгаа юум бэ.та нар тэмцэж хэлэх зориггүй байж ,эх орноо хайрлах зоригтой улсыг битгий доромжил.

  • иргэн (July 01, 2014 11:48:14 am )

    1994 онд бил үү одоогийн ерөнхийлөгч Элбэгдорж саяын Баттулгын нэвтрүүлэгтэй адил мэдэгдэл хийж билээ. УБ хотод хятадын тагнуулын 8 төв байдаг гээд л. Тэр үед түүнийг хэн ч загнаагүй санагдах юм. Цаг хугацаа өнгөрсөн ч түүх түүхээрээ үлдэнэ ерөнхийлөгчөө. Хэрэв энэ хэдэн сэтгүүлчийг шийтгэх дээрээ тулбал та ч гэсэн хөрш орныг гүтгэсэн тул шийтгүүлэх ёстой

  • хм (July 01, 2014 12:01:19 pm )

    Ийм тэнэг хуулийг Монголын эрх баригчдаас өөр улсын эрх баригчид гаргаж байсан бол уу? за яахав нарийн цагирагийг ашгаа бодсон гэж бодоод үзье. гэхдээ хятадын банкыг оруулж ирэх, гадаадуудад газар эзэмшүүлэх нэрийн дор өмчлүүлэх, өөрсдийнхөө идсэн уусныг түрхэн хугацааны хууль батлаад цайруулах энэ бүгдийг юу гэж ойлгох вэ? ерөөсөө л хятадын төлөө, амин хувиа хичээсний л илрэл биш гэж үү? Тэгээд ч Монголд байгаа ямар хүн хятадын жаахан л цусны хольцтой бол хятадаар бахархдаг үгүй юм аа гэхэд хэзээ ч хятадыг үзэн яддаггүй, хамаагүй л гэсэн бодолтой хүмүүс гарна шдээ. Жишээ нь би лав хятадын хурлийз байсан бол Монголыг хужаа нар эзэллээ гэхэд за яахав би аль алиных нь иргэн юм чинь гээд ойшоохгүй байх байсан байх. Харин ийм бодолтой хүмүүс төрийн эрхийг барихаар юу хийх нь ойлгомжтой биш үү? бодоод үз л дээ таминьээ

  • иргэн (July 01, 2014 12:14:11 pm )

    1994 онд одоогийн ерөнхийлөгч Элбa Баттулгын нэвтрүүлэгтэй адил сенсаци дэглэсэн мэдэгдэл хийж билээ. УБ хотод хятадын 8 төв байдаг тухай. Хэрвээ энэ хэдэн сэтгүүлчиг шүүвэл Эба-г ч мөн шүүх хэрэгтэй Тэр мөн л хөрш улсаа муулсан шүү дээ

  • Зорин (July 01, 2014 12:15:47 pm )

    Яана даа

  • иргэн (July 01, 2014 12:21:22 pm )

    ЦААНА ЧИНЬ ХЯТАДЫН ГООНЬ ЭРЧҮҮД ТАНАЙ МАНАЙ ЭХНЭРИЙГ БУЛААХААР ЭРС ШУЛУУДЖЭЭ. ЭХНЭР ЯАСАН ЯБУСАН ЁОСУТАЙ МУУХААЙ ХҮҮХЭЭН БАНАА

  • иргэн (July 01, 2014 12:21:42 pm )

    ЦААНА ЧИНЬ ДОТОР ГООНЬ ЭРЧҮҮД ТАНАЙ МАНАЙ ЭХНЭРИЙГ БУЛААХААР ЭРС ШУЛУУДЖЭЭ. ЭХНЭР ЯАСАН ЯБУСАН ЁОСУТАЙ МУУХААЙ ХҮҮХЭЭН БАНАА

  • boogii (July 01, 2014 12:26:17 pm )

    баттулгын яриад байгаа зүйл үнэн шүү. би дэмжиж байна. хятад оросыг бодвол монголыг уусгах бодлого барьдаг шүү дээ түүх харуулж байна. Орос тийм биш гэдгийг бид мэднэ. 70 жил яагаа ч үгүй биздээ. үүнийг сайн сана.

  • 123 (July 01, 2014 12:50:57 pm )

    zuv bna

  • zotsin (July 01, 2014 12:51:26 pm )

    Battulagiig demjijej baina

  • zochin (July 01, 2014 1:20:35 pm )

    battulga said bhdaa yu hiisen yum be.buh erh medel ni bsan shuu dee.gemgui hun bolj yah gesen yum bol doo.odoo bur erenhii said boloh gej zutgej bgaa yum bna daa.dahiad neg gishgeed erenhiilegch boloh ni l dee.odoo bolno oo….

  • M (July 01, 2014 1:23:42 pm )

    Altanhuyag gedeg muu p…a bolioch ee

  • Зочин (July 01, 2014 1:28:55 pm )

    Баттулгаа ? Чамд талархаж байна. Дэмжиж байна. Амжилт хүсье.

  • GAGS (July 01, 2014 1:39:13 pm )

    царигаас бусдыг дэмжижи байна цариг яах аргагүй одоогоор ойрын 10аад жилдээ хэрэгтэй байгаа оростой өрсөж нүүрсээрээ хөл дээрээ босох нь чухал яг одоогоор бид хожигдож явна

  • GAGS (July 01, 2014 1:39:38 pm )

    гаргасан ашигт малтмалаа харин жинхэн чулуу болгохгүй дээдэс хуваагаад идээд байх юм бол гаргах ухах хэрэггүй хэдэн хонио хүүлж идээд баахан цемент овоолоод

  • GAGS (July 01, 2014 1:39:56 pm )

    майдар бурханаа шүтэж боондоороо бондойгоод хэвтэж байсан нь дээр

  • zochin (July 01, 2014 1:47:57 pm )

    eh oron gazar nutag hun am ni bugd mongolooroo baig harin uunii esreg baigaa hun bur nutag butsatsgaa

  • Anonymous (July 01, 2014 1:52:39 pm )

    Ene mangar buh odoo bolildoo yadargaatain uuruusuu busdiig buruutgasan mulguu chin

  • setgegdel (July 01, 2014 1:53:38 pm )

    irgen hunii hubid heleh l hergtei sanamj baina. Erunhiilugch het neg taliig barij baihad Battulga gishuun yagaad 2 taliig harj zahidal bichij bolohgui gej.Bi demjij baina

  • demjigch (July 01, 2014 2:25:19 pm )

    bitgii myydaltz tzaan chin eniig l xuleej bgaa xumuusee neg zorilgotoi bxgui bol gadaadiinxnii amand orchixno battylgiig demjetzgee

  • Anonymous (July 01, 2014 2:46:23 pm )

    battulgiig demjij b.na.ene bugdiig eserguustehgui geed vah vm be.bid chin eh orontoi ard tumen biz de.undesnii avulgui baidalaa hamgaalstgaav.buh talaar demjij b.na.

  • монгол ээж (July 01, 2014 3:12:50 pm )

    Баттулгын зөвөө энэ дээдсүүд эх орноо худалдлаа одоо яах вэ хөгшин бид ч яахав үр хүүхдүүд минь л хэцүүдэнэ дээ эх оронгүй бол амьдрахад хэцүү болно

  • сараа (July 01, 2014 3:14:40 pm )

    баттулгыг дэмждэг шүү,амжилт

  • Anonymous (July 01, 2014 3:22:35 pm )

    Нутгийн хүүгээ дэмжиж байна амжилт хүсье

  • Баттулга сайд агсаны зөв (July 01, 2014 3:33:40 pm )

    Бид тусгаар тогтносон улс юм бол тусгаар тогтносон бодлого явуулах ёстой. Монголчууд сохор номин шиг газар ухаж амьдарч ирээгүй хэдэн мянган жил хоёр хөршийнхөө дунд амьдраад ирсэн. Үйлдвэр байгуулахгүй түүхий эд хангаад хөгжнө гэж байхгүй тийм учраас үйлдвэржилтээ дэмжиж дэд бүтэцээ байгуул эцсийн бүтээгдхүүн гаргаж байж хөгжнө. Элбэгдорж ерөнхийлөгч ард түмний өмнөөс дуугарах бол ард түмний үгийг авч санал бодлыг тусгаж ард түмний талд дуугарах эрхтэй болохоос дураараа ард түмний өмнөөс гэж ярих эрх байхгүй. Дээрх 4 чиглэлээр хууль гаргахыг эсэргүүцэж байна

  • Unshigch (July 01, 2014 4:39:47 pm )

    Bi battulgiig demjiji bna.Odoo arai heterch baigaa ni ynen shyy.

  • Anonymous (July 01, 2014 4:40:03 pm )

    Sain baicgaana uu? Minii mongoliin ard tumen mini. Bid odoog hurtel hotiin soioliig mederch chadahgui baigaa bol ichgevter.hognii uut hogiin saviig horoodiin irged oorsdoo chiiddeg shuudee. Tuundee oorsdoo hogoo hiideg , nus ceree gudamjind haiah gazargui boltol cever bailgadag shuudee.Mon bas ail bur gadnaa zuleg, mod ,tceceg tarij hotiig goo uzemjtei bailgaj tuundee oorsdoo cetgel hangaluun iavahaas gadna baishin savaa hurtal goie saihnaar budaj , saihan amidardag. Hoorhii eronhii said mini ahin buu jijig zuild neree gutaagaarai.

  • kkk (July 01, 2014 5:20:08 pm )

    Sdaa nar bugd showchid hun zagnah gej bgaa bol kamer ene tergui er hun shig 2laa uulzaad heleh ugee helne bizdee Elbegee guai. Battulga gej bas show chin uurruu Zam teevriin said bhdaa hiihgui yu hiij baisan yum. urgun bna uu nariin bna uu ene ni ys yuman deeree ed nart hamaa ch bhgui henees mungu avdag terendee l uilchleh gej bgaa biz

  • amidral gj (July 01, 2014 5:41:57 pm )

    Heniihen zuv buruug medehgvi ee. Tsaad dald sanaa yu ve gdg ni chuhal . Battulga ba odoogiin ene 76d ch bi itgedeggvi. Songoj songuuli ch uguugvi. Ene turd garsan athag sanaatnuud henii butuugaas bolj iim ih gazar avsan be? Yu ch duugardaggvi mongoliin ard tvmenees bolson. Eh orniihoo tuluu anhnaasaa temtsej , hvn bvr eh oronch bsn bol unuudur baidal shal uur bh bsan biz. BID NAR CHIN ARCHAAGVI ARD TVMEN SHVV DEE, TIIM UCHRAAS L ENE TURD BGAA BOLON BSN BVH HVMVVS TA BIDNIIG ELEG BARIJ DOROMJILSON SHVV DEE. ARD TVMNII BURUU!!!!

  • keleh ug ken kend bainee (July 01, 2014 5:45:49 pm )

    Kumuusee udaa neg ug kelye gej bodloo bid erunkeelegchaa buruu songojaa. Kunaa mus muutaa hudlaa shukatai kun bnlee

  • Haramsaj bna (July 01, 2014 7:18:37 pm )

    Bidniig chimeegvu doromjilj suugaa ene tor,ard tvmniig hervvleer zagnaj dardag ,eronhii said,geh ,,,,,iim 3-n ergvvg tord baisanaas bgaagvi ni deer,,,,,Mongolchuud aa negdie,,,toriin 4-ondorlogt $$$$$$$$$$$$$$$$$$$$heregtei

  • vnen vg (July 01, 2014 7:38:02 pm )

    turuu blon terni deer bga 2oo ta nar bl oorsdoo tvi ch bolowsrolgvi shunal ni ixded shulam b.on orontsguud bna za uls ex ornixo ayulgvi bdlin tolo sanaa zowj bga xvmvvs teged bolowsrolgvi bolj bnuu xol ochij xutsaarai iim xvmvvsee demjixgvi bl xenig demjxiin ene elbegdorj a.xuag deer bga shunalt shulamnuud bvgd ogtsor ard tvmen teneg bish shv minii mongoliin gazar shoroonoos burxan guisan ch bvv og!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • zochin (July 01, 2014 7:52:35 pm )

    Denjij baina. Iim asuudliig zorigtoi gargaj olon niited medegsen n sain ajil bolson bna. Tsaashid tuushtai temtseerei. Iim huuli batluulahaar sanaachilj ajillaj bgaa, sanal oruulj bgaa,,,, humuusiig ugsaagaar n sudlaj niited medegdeh heregtei

  • зоригоо (July 01, 2014 7:53:42 pm )

    Нарийн цагираг ард түмэнд ямар ч ашигүй танийг дэмжиж байна.монголд дахиад нэг хувьсгал гарах шаардлага тулгараад байна энэ нь нэг талаас монгол эх орончид нөгөө талаас эх нутаг газар аа хэдэн халтар доллараар зарах хурдан дэлхийн баячуудын тоонд орох мөрөөдөлтэй хэсэг орчин үеийн бадам доржтон нарийн хоорондох тулаан болох байх.хэн ялах нь тодорхой доллар гэдэг цаасыг яг хэвлэж болдог .харин газар нутаг ыг хүн хийж чадах уу.Эрх чөлөө тусгаар тогтнол монгол эх орончдын чөмөг д.эр зориг инд л байдаг шүү.эх орончдоо Баттулгаа дэмжицгэе,

  • МОНГОЛ ХҮН (July 01, 2014 8:41:37 pm )

    МИНИЙ НУТГИЙН АЛГА ДАРАМ ГАЗРЫГ БУРХАН ГУЙСАН Ч БИТГИЙ ӨГ!!! ЭРТНЭЭС НААШ СУРГАЖ ИРСЭН ЭНЭХҮҮ СУРГААЛИЙГ МОНГОЛЧУУД НЭГ ӨДӨР Ч УМАРТААГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ САНАЖ ЯВ!!! ЭРХЭМ ТӨРИЙН ТҮШЭЭДЭЭ

  • МОНГОЛ ХҮН (July 01, 2014 8:45:47 pm )

    МИНИЙ НУТГИЙН АЛГА ДАРАМ ГАЗРЫГ БУРХАН ГУЙСАН Ч БИТГИЙ ӨГ!!! ЭРТНЭЭС НААШ СУРГАЖ ИРСЭН ЭНЭХҮҮ СУРГААЛИЙГ МОНГОЛЧУУД НЭГ ӨДӨР Ч УМАРТААГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ САНАЖ ЯВ!!! ЭРХЭМ ТӨРИЙН ТҮШЭЭДЭЭ!!! БАТТУЛГЫН ЗӨВ. ДЭМЖИЖ БАЙНА.

  • maks (July 01, 2014 8:46:27 pm )

    ardchilaiiig abrah hodolgoon baiguulj temtcie.Battulgiig demjij baina.

  • Anonymous (July 01, 2014 9:53:33 pm )

    battulgiin zob oo

  • Хөх тэнгэр (July 02, 2014 11:58:57 am )

    Баттулгыг дэмжиж байна. Монгол хүн л юм бол монголоо гэсэн сэтгэл зүрхтэй байцгаая, дээдсүүд минь ээ ийм ухаан муутай мулгуу бодлогоо болиочээ, хичнээн хэцүү байдалд орлоосон ч гэсэн эх нутагаа худалдаж үр хойчдоо нүгэлийн нүгэл бүү хийгээчээ, ард түмэн чинь та нарыг бидний төлөө ухаанаа уралдуулан ажиллана л гэж төрийн сонгуульд сонгосон шүү дээ хар толгой хар амина аргацаа гэж сонгоогүй байхаа ард түмнийхээ үгийг сонсоочээ, өөрийсдийнхөө суудлынхаа төлөө л үхэн хатан зүтгэж, эдэлгээ муутай жаахан замаас өөр юу хийв дээ заримдаа та нарын үйлдлийг харахад ч нүд халтирмаар харагдаж байдаг шүү.Хэцүү байдалд орох гээд байгааг сөрөг хүчин гэгдэх та нарын үл томсорлодог нэг ангийн нөхөд чинь 2 жилийн өмнөөс хоолойгоо сөөтөл л сануулж байсан даа та нар даанч дүлий дөмбө байсаар энэ байдалд хүрлээ шүү дээ. Эх нутаг элэгэн саднаа бодоцгоогоочээ өвөрлөгч орон шиг болбол үр хойч минь яана даа. Дээдэсүүд минь ухаарцгаа сэрцгээ ядуу хоосон ч гэсэн эх нутагтайгаа монгол түмэнг минь үлдмээр байна.

  • Их монгол (July 02, 2014 12:02:42 pm )

    Баттулгыг дэмжиж байна. хөх монголчуудаа цэвэр удам угсаагаа, эх нутаг газар усны төлөө зүрх сэтгэлээ зориулцгаая.

  • Хөх тэнгэр (July 02, 2014 12:06:14 pm )

    Баттулгыг дэмжиж байна. Монгол хүн л юм бол монголоо гэсэн сэтгэл зүрхтэй байцгаая, дээдсүүд минь ээ ийм ухаан муутай мулгуу бодлогоо болиочээ, хичнээн хэцүү байдалд орсон ч гэсэн эх нутагаа худалдаж үр хойчдоо нүгэлийн нүгэл бүү хийгээчээ, ард түмэн чинь та нарыг бидний төлөө ухаанаа уралдуулан ажиллана л гэж төрийн сонгуульд сонгосон шүү дээ хар толгой хар амина аргацаа гэж сонгоогүй байхаа ард түмнийхээ үгийг сонсоочээ, өөрийсдийнхөө суудлынхаа төлөө л үхэн хатан зүтгэж, эдэлгээ муутай жаахан замаас өөр юу хийв дээ заримдаа та нарын үйлдлийг харахад ч нүд халтирмаар харагдаж байдаг шүү.Хэцүү байдалд орох гээд байгааг сөрөг хүчин гэгдэх та нарын үл томсорлодог нэг ангийн нөхөд чинь 2 жилийн өмнөөс хоолойгоо сөөтөл л сануулж байсан даа та нар даанч дүлий дөмбө байсаар энэ байдалд хүрлээ шүү дээ. Эх нутаг элэгэн саднаа бодоцгоогоочээ өвөрлөгч орон шиг болбол үр хойч минь яана даа. Дээдэсүүд минь ухаарцгаа сэрцгээ ядуу хоосон ч гэсэн эх нутагтайгаа монгол түмэн минь үлдмээр байна.

antalya rent a car