antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2011 6 comments

Н.Энхбаярын хасах цэнэг

нийтлэсэн Admin

Н.Энхбаярын хасах цэнэг идэвхжиж эхэллээ. Мэдээж түүнд нэмэх, хасах цэнэг аль аль нь бий. Нэмэх цэнэг нь нийгэмд илүүтэй нөлөөлж, түүний бодол оюунаас зөв сайхан үг гарч, олон нийтэд хүрч, таалагдаж байсан нь саяхан. Гэтэл яг энэ үед гэ­нэт буруу эргэлт хийж, Ц.Ням­доржийг огцруулах тухай мэдэгдэл гаргаж түүн рүү но­цож эхэлсэн. Энэ нь ард түм­нээс өөрийг нь дэмжиж байсан тэр эерэг эрч хүчийн эсрэг ус цацахтай адил сөрөг нөхцөл байдлыг буй болгов.

Эхлээд Н.Энхбаярыг, ул­маар эхнэр, хүүхдийг нь, эцэст нь туслахыг нь баривчлах гэсэн оролдлогуудыг тэр­бээр улстөржүүлсэн тайлбар хийж байв. Харин ХЗДХ-ийн сайд “Хуулийн байгууллагууд аж­лаа хийж байгаа нь тэр. Би оролцоогүй” гэсэн тайлбар өг­сөн. Гэвч Н.Энхбаярын тол­гойд тэрхүү байшингуудын хувьч­лалын асуудал бус Ц.Нямдорж л эргэлдэж байсан учраас түүнийг сайдын албан тушаалаасаа салахаас нааш мэдүүлэг өгөхгүй хэ­мээн гэ­дийж эхэлсэн. Ерөө­сөө “Ард­чилсан” гэсэн шош­готой манай нийгэмд хэлмэгдүүлэлт, хом­роголон баривчлах явдал хэ­вээр байгаа юм байна гэсэн айд­сыг энэ нь олон нийтэд төрүүлэв.

Н.Энхбаярын өөрийнх нь хэлснээр “бөгс долоогчид” дунд нь гэмт хэрэгт нэр холбогдож, тэр нь хэвлэл мэдээлэлд дуулиан тариагүй хүн тун цөөн. Харин түүний эхнэр, хүүхэд, туслах нь мөнөөх “бөгс долоогчид” нь биш шүү дээ. Тэр тусмаа төрөөс өгсөн үүргийн дагуу шадар туслахаар нь ажиллаж буй Б.Тулгыг баривчиллаа  гэхээр нийгэм цочирдож, “Юу болоод байна аа. Бид хэдэн онд, ямар нийгэмд амьдраад байна вэ” гэж айх учиртай аж. Н.Энхбаярын айлгах төлөвлөгөөний цаана юу нуугдаж байна вэ гэхээр өнөөх л хууль бус хувьчлал. Яагаад тэр хэрэгт холбоотой Б.Хуягийг бус, Н.Энхбаярын  шадар туслах Б.Тулгад “халдав” гэдэг талаас нь олон нийт жигших учиртай юм шиг байна. Гэвч үүний цаана хууль буй.

Нэгэн цагт Монгол төрийн нэг, хоёрдугаар хүмүүс байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарын хэнийх нь зөв болохыг ялгах үнэхээр хэцүү ажээ. Ёстой л “Тэнэг, цэцэн хэрэг үйлдэж, тэрэгний дугуй шиг ижилдэж явсан” өдрүүд нь дэндүү олон учраас. Харин одоо харах нь ээ тэрсэлдээд байгаа энэ хоёр нөхөр хоорондоо яасан ч адилхан юм. Яагаад гээч. Н.Энхбаяр манай  сонинд өгсөн ярилцлагадаа Ц.Нямдорж Л.Гүндалайг огцруулах гэж яаж улайрч байсныг дурсаад “Өөрөө л өс хонзондоо хөтлөгдөн улайрч байгаа нь тэр. Тийм л зантай хүн. Тэр үед намын нэр хүнд огцом унаж, бид ч ихээхэн зүтгэж байж намын нэр төрийг буцааж байх ёстой байранд нь өргөж тавьж байсан” хэмээн ярьсан билээ. Мөн тэрбээр “Тэгэхэд би Завхан аймагт нисдэг тэргээр буухад намайг онгоцны буудал дээр ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир генерал тосч, Л.Гүндалай гишүүнийг Улаанбаатарт онгоцны буудал дээр саатуулсан тухай илтгэсэн. Би “Болж байгаа юм уу. Хуулийн дагуу юм уу” гэж асуухад “Болж байгаа. Хуулийн дагуу” гэж хэлсэн. Манайд харамсалтай нь даргын өгсөн үүрэг, хуулийн дагуу гэсэн ойлголтыг хооронд нь ялгаж салгаж чаддаггүй, нэг л юм шиг ойлгодог албан тушаалтнууд хуулийн байгууллагад байдаг шүү дээ. Ийм хүмүүс хууль, хяналтын байгууллагад байвал аюултай. Гэмгүй хүмүүс хэлмэгдэнэ” гэж ярьсан. Н.Энхбаяр гоё харагдаж байгаа биз.

Харин өнгөрсөн түүхийг сөхөөд үзэхэд одоо ярьж байгаа шигээ гоё бус зүйлүүд ажиглагдаад болдоггүй ээ. Н.Энхбаяр яриад байгаа шигээ зөвхөн хуулийг дагаж ажилладаггүй, өс зангидаж, өр, авлага тооцож ажилладгийг илчлэх бас нэгэн үйл явдал буй. Үүний нэг гэрч нь Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр. М.Энхболдын Засгийн газар байгуулагдах 2006 оны эхээр Н.Энхбаяр С.Отгонбаярт Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын суудлыг амласан ч цагаа тулахаар “гол гаргаад” зүүн дээр суулгачихсан хэрэг. Гэвч С.Отгонбаяр шийр зааж ажиллаад үзэхээр шийдэж. Ингээд бүхнийг тэгээс эхлэх тухайгаа сайдын зөвлөлийн хурал дээр хэлээд Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-ын санхүүгийн байдалд мониторинг хийлгэжээ. Шалгалтаар нийт 22 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн ч дараа нь ТӨХ, Аудитын газрын шалгалтаар 17 тэрбум төгрөг болж зөрчлийн хэмжээг бууруулжээ.

Энэ үед Н.Энхбаяр С.Отгон­баярыг өрөөндөө дуудаж “У.Хү­рэлсүх сүүлийн үед их даварч байна. Эхнэр хүүхэд, гэр бүлээр хүртэл оролддог боллоо” гээд Онцгой байдлын ерөнхий газраас шалгалтаар илэрсэн өмч хөрөнгийн зөрчлөөр У.Хүрэлсүхийн нэр дээр илтгэх хуудас бичихийг шаарджээ. Хариуд нь С.Отгонбаяр “ОБЕГ-ын өмч хөрөнгө үрэгдүүлсэн, завшсан асуудал У.Хүрэлсүхэд ямар ч хамаагүй. Төсвийн ерөнхий менежерийн хувьд П.Дашид хамаарна. Сайдын нэр дээр илтгэх хуудас бичих боломжгүй” гэсэн байна. Ингээд хоёр сар элдвээр шалтаглан Н.Энхбаяртай уулзахаас зайлсхийж байжээ. Энэ хооронд У.Хүрэлсүхтэй нэг бус удаа уулзаж “Чи Ерөнхийлөгчтэй учраа ол. Цаадах чинь намайг чиний нэр дээр илтгэх хуудас бич гэж шахаад байна. Би та хоёрын асуудалд оролцмооргүй байна” гэж хэлж байж. Гэтэл нэг өдөр Ерөнхий сайд М.Энхболд С.Отгонбаяр сайдыг дуудаж “Дээд хүн их ууртай байна. Бага ч гэсэн улсын Ерөнхийлөгч үүрэг өгч байхад үгэнд ордоггүй сайдаар яах юм, огцруул. Чадахгүй бол өөрийн чинь асуудлыг УИХ-д оруулна шүү гэж байна. Чи тэр илтгэх хуудсыг нь бичээд өгчих” гэсэн аж. Ингээд аргагүйн эрхэнд С.Отгонбаяр илтгэх хуудас бичжээ. Гэхдээ У.Хүрэлсүхийн бус П.Дашийн нэр дээр бичээд, зарим  тоо баримтаас нь хасаж “дараад” Ерөнхийлөгч Н.Энхбаяр дээр орсон байдаг.

Яасан гээч. Н.Энхбаяр “Наадах чинь дутуу байна” гээд өөрийнхөө сейфээс анх 22 тэрбум төгрөгийн зөрчилтэй хэмээн тогтоосон шалгалтын материалыг өөдөөс нь шидэх нь тэр. Хөөрхий С.Отгонбаярын ганцхан хувь үйлдсэн гэж бодсон шалгалтын материал аль хэдийнэ хувилагдаад Н.Энхбаярын гарт орчихсон байсан хэрэг. “Хаан төрийн уурга урт, хуйв уужим” гэдэг энэ. Ингээд төрийн тэргүүнээ хуурах гэж оролдсон С.Отгонбаяр илтгэх хуудсаа дахин нэг хувь үйлдэж, хэргийг түргэтгэх үүрэг хүлээгээд Ерөнхийлөгчийн өрөөнөөс гарчээ. Тэдний хооронд энэ яриа болох үед Ерөнхийлөгчийн өрөөнд бас нэг хүн байсан нь Улсын Ерөнхий Прокурор М.Алтанхуяг. С.Отгонбаяр сайн, муу нэртэй ч хуулийн дагуу ажиллахыг “хүсэж” байв. Тиймээс нэгэнт илтгэх хуудсыг Ерөнхий прокурорт өгөхдөө хүрвэл хуулийн дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүх гишүүнд хаяглаж бичих учиртай гэж үзсэн байна. С.Отгонбаярын илтгэх хуудас Ерөнхий прокуророос гадна Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд очжээ. Харин үүний дараа “С.Отгонбаярын” гэх хэрэг үүссэн түүхтэй. Энэ бол нэг л факт.

Энэмэтчилэн Н.Энхбаярын уур­ганы хуйвт өртөөгүй улстөрч ховор. Магадгүй Ц.Нямдоржоос өөр хүн түүнд бурууг нь хүлээлгэж чадах ч үгүй биз. Тиймээс түүнийг өрөвдөхөө хойш тавьж, хуулийнхан асуудлыг хэрхэн шийдэхийг ажиг­лах нь зүйтэй болов уу. Хэрэв Ц.Нямдорж огцорч, Н.Энхбаяр зөвдөж, ирэх сонгуульд сонгогчдын хайрыг хүлээж дахин улс төрд орвол харамсахад хүрэх ч юм билүү, хэн мэдлээ.

У.Оргилмаа

Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

6 Comments

  • Anonymous (November 24, 2011 5:05:59 pm )

    Enhbayar bbolih heregtei zamdaa taarsan bolgoniig diildeg bsan odoo ter argaa heregleh geed huchin mohosdoj ard tumnees demjlege avah argaa huchtei ilerhiilj bn daa huuli huuliin huchee garga oor zuil baihgui shuu

  • Anonymous (November 24, 2011 7:20:21 pm )

    ene orgulmaa gej 1 amitan dandaa hunii gar hol bolj hob ch bish jib ch bish um yaraid bicheed bdagaa bolioroi !!!!!! hyyliin bagyyllga ni shalgaad togtooh estoi shuu ! chi hajyyd ni yu be odoo?

  • Anonymous (November 24, 2011 11:28:20 pm )

    enh bayr dargad amjilt hvsie olon hvn taniig demjij bga shv tahi zuw hen vu gej horij doromjilohiig bv to ted taniig ailgag darmtalah vil ajilgaag chini zogsooj tani zvrhiig mohooh gej bna bvi ai tere tergvi songuuli duhuhuur tednii hagas ni tanias uchalal guigaad orood irne ted ardiin namda hairgvi geed irne iimed odo uriin namda bolson boloogvi irsen bolgoniig bvv aw ted tanai namiin ner hvndiig ashiglaj alban tushaal gordogchid bga tvvntei tvvngvi ardiin namad shoduulsan hvmvvs taniig dagaad gvine teheer tanid hogoon nam;enh saihani nam bas bus hvmvvs ogt hergvi bolj urdah hvmvvse haaha bagtaahu bolno tiimes ter dambiija naraas bvv tuslamj aw tanid dara ni gai bolno

  • Anonymous (November 25, 2011 10:01:03 am )

    ehkhbayar uneheer bayan yum baina lee.

  • Anonymous (November 25, 2011 10:03:45 am )

    enhbayar uneheer bayan yum bn lee. uul uurhain 28 companytai, terniigee udirdah gej suid l bolj bgaa bh daa. za terch yaahav. gol ni ediin zasgiin aluurchin ch bolson uu ugui yu. Mongol gej bododj bga bol sain hereg. enhuush sariin 200 sayaiig ureed bhadl nasaaraa huuhduudteigee tedniihee huhduudtei ided brahagui ih hurungutei ni uneher unen

  • Anonymous (November 26, 2011 9:35:06 am )

    enhbayariig demjij bnaa ard tumen taniig odoo bidnii tuluu yum hiine gej huleej bga shuu.muusain luivarcdiig il garga

antalya rent a car