antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 11, 2014 3 comments

Ерөнхийлөгчийн зарлигааар шүүгчдийг томиллоо

нийтлэсэн Admin

elbegdorjЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг буулгаж дараах хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томиллоо.
Уг зарлигт, Жамсранжавын Эрдэнэчимэгийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Буянтогтохын Сугиржавыг Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Гончигсумын Сарантуяаг Сум дундын 22 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Лхүндэвийн Наранбаярыг Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Пандийн Долгормааг Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Бадамдоржийн Ариунбаярыг Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Буурайн Баттөрийг Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Пунцагийн Золзаяаг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Нодын Болормааг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Тогооборын Бямбажавыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Лувсаншаравын Даваасүрэнг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Бямбаагийн Мөнхтуяаг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус томилов.
Ерөнхий шүүгчдийг томилон, үнэмлэх гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Шүүгчээр ажиллаж буй хүний хамгийн эрхэм үүрэг бол хүний эрх, эрх чөлөөг ханган хамгаалах баталгаа байх ёстой, хуулийн дагуу, хараат бусаар, ёс зүйтэй шударга шийдвэр гаргах нь хүний эрхийг хамгаалах гол зарчим юм” хэмээв.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зочин (June 12, 2014 11:42:32 am )

    Элбэгдорж монголын хамгийн шударга шүүгч Цогтыг зайлуулж, өөрийн хамаатан Мөнтуяаг Ерөнхий шүүгч болгожээ. АН-д үйлчлээгүй шудрага шүүгч нарыг шүүхээс хөөсөн байсан. АН-ын фракцууд өөрийн хүнээ шүүгч болгож томилуулах хуваарийг гаргаж, Элбэгдоржийн үед АН-д үйлчлэх тангарагтай шүүгч нар ажиллаж эхэллээ. Эдгээр шүүгч нар нь мэдлэг, боловсрол муутай, голдуу хувийн хуулийн сургууль төгссөн, ажлын дадлага туршлага гэх зүйл огт үгүй, дээрээс нь юу ч хийхээс буцахгүй хүмүүс томилогдож байгааг өмгөөлөгч, прокурорууд сайн харж байгаа. Одоо шүүгч нарыг яаж цэвэрлэж авна даа.

  • зочин (June 12, 2014 11:45:10 am )

    Элбэгдорж ярьсантайгаа эсрэг зүйл хийж, дандаа хараат шүүгчийг дэмжиж томилж байгаа шүү дээ. Шударга ажилсныхаа төлөө шүүгчээс огцорсон шүүгч байгаа бодитой факт гаргаж тавьж болно шүү.

  • зочин (June 12, 2014 11:46:49 am )

    Админаа Танайх сэтгэгдэлийг шүүж гаргах юм бол энд сэтгэгдэл бичих ямар хэрэг байгаа юм бэ. Өөрсдийгээ Элбэгдоржийн сайт гээд нэрлэчихээч

antalya rent a car