antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 9, 2014 3 comments

Цахимаар газар өмчлүүлэх журам батлагдлаа

нийтлэсэн Admin

gazarӨнөөдөр болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар иргэдэд цахимаар газар олгох журмыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал Улаанбаатар хотын иргэдэд шинээр 52 байршилд гэр бүлийн хэрэгцээний газар өмчлүүлэх ажлыг цахимаар зохион байгуулах журам ийнхүү батлагдаж байгаа юм.
Ингэснээр НӨХГ энэ сарын 15-н гэхэд 52 байршилд газар өмчлүүлэх загвар төслийг гаргаж, улмаар 15 хоногийн турш өмчлүүлэх газрын тухай нийтэд мэдээллэх  гэнэ.
Үүний дараагаар онлайнаар газар өмчлүүлэхээр ажил албан ёсоор эхлэх бөгөөд өнөөдрийн хурлаар энэ ажил яг хэдийд эхлэхийг нарийвчлан зааж өгөөгүй байна.
Түүнчлэн газар өмчлөх хүсэлтэй боловч интернет орчинд ажиллаж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэд, насанд хүрээгүй хүүхдүүд газар өмчлөх хүсэлт илгээхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулах боломжтой аж.
Ингээд шинээр 52 байршилд газар өмчлүүлэх ажлын тухай дэлгэрэнгүй танилцуулъя.

52 байршилд нийслэлийн долоон дүүргийн 15 мянган га газар хамрагдаж байгаа. Олон иргэдийг хамруулах үүднээс 0,07 га биш 0,05 га газар өмчлүүлэхээр журамд тусгасан бөгөөд урьдчилсан тооцоогоор шинээр 160 гаруй мянган иргэн газартай болох гэнэ.

Газар өмчлөх хүсэлтэй иргэдэд дараах шаардлагуудыг тавьжээ. Үүнд:

1.    Нийслэлд болон хөдөө орон нутагт газар өмчлөөгүй байх
2.    НӨХГ-аас хөдөө орон нутагт газар өмчлөхийг хүссэн лавлагаа аваагүй байх
3.    2013 оны 05 сарын 30-наас өмнө нийслэлд шилжин ирсэн байх

Дээрх шаардлагыг хангасан иргэд дүүрэг харгалзахгүй бүртгүүлэх боломжтой ба бүртгэл www.umch.ub.gov.mn  сайтаар явагдана. Ингэхдээ тодорхой асуулгуудад үнэн зөвөөр хариулах бөгөөд бүртгүүлсний дараа таны гар утсанд баталгаажуулах код ирэх аж. Кодоо ашиглан бүртгэлээ идэвхжүүлснээр дараагийн шат буюу сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Сонгон шалгаруулалтын хувьд тусгай программын аргаар явагдах ба систем тухайн байршилд бүртгүүлсэн хүмүүсээс санамсаргүй байдлаар сонгох аж. Программын найдвартай ажиллагааг Кибр аюулгүй байдлын газар хянах юм байна.

Түүнчлэн сонгон шалгаруулалт нэг бус удаа явагдана. Өөрөөр хэлбэл байршлуудад ээлж дараалан сонгон шалгаруулалт зарлагдана гэсэн үг. Эхний сонгон шалгаруулалтад оролцсон ч газар өмчлөх эрх авч чадаагүй иргэд дараагийн шалгаруулалтад оролцох боломжтой гэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • tsatsral (June 09, 2014 7:54:07 pm )

    Anket iin haanaas awah we

  • cugar (June 10, 2014 2:41:28 pm )

    oilgomjgui bn

  • maj (June 10, 2014 2:42:25 pm )

    oilgomjgui bn

antalya rent a car