antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 7, 2014 3 comments

Ерөнхий сайд 50 тэрбум төгрөгийн хөрөнгөө тайлагналаа

нийтлэсэн Admin

altanhuyagsaidУИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдын мэдээлэл хийлээ. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өнгөрсөн 2013 оны улсын төсвөөс түүний багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрээр өөрийн багцад байрлах 50 тэрбум төгрөгийн 46 тэрбум төгрөгөөр үндсэн долоон төрийн ажил хийж гүйцэтгэсэн байна. Тодруулбал:
  1. Замын цагдаагийн торгуулийг бэлэн мөнгөөр биш тасалбарын системд шилжүүлэхэд 1.8 тэрбум төгрөг зарцуулсан
  2. Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай болгох ухаалаг шуудангийн үйлчилгээг нэвтрүүлсэн
  3. Баруун гурван аймгийг Битүү захтай болгоход 9.7 тэрбум төгрөг зарцуулсан
  4. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан
  5. Залуучуудын үйлчилгээний цогцолборыг сэргээн босгоход 2.3 тэрбум төгрөг зарцуулсан
  6. Улаанбаатар хотод Эх ураг, нярайн тусламж үйлчилгээний төсв байгуулахад 2.2 тэрбум төгрөг зарцуулсан
  7. 11 аймгийн төв дээр эрүүл мэндийн оношлогооны төв байгуулахад 24.1 тэрбум төгрөг зарцуулжээ.
Ерөнхий сайд өөрийн багцын хөрөнгийн танилцуулгыг хийхдээ Замын цагдаагийн торгуулийг тасалбараар авдаг болохын тулд 350 цагдаа тус бүрт гар компютер, тасалбар хэвлэдэг машин авч өгсөн гэдгийг хэллээ. Мөн замын цагдаа нар өмнө нь бэлнээр торгууль тавьдаг байхдаа дунджаар 5-8 минут болдог байсан бол хэвлэдэг машинаар хоёр минутад л торгууль оногдуулдаг болсон гэлээ.Түүнчлэн бэлнээр торгууль хураадаг байхад өдөрт 10 сая төгрөг цуглардаг байсан бол одоо өдөрт дунджаар 25-30 сая төгрөг хурааж байгаа ажээ.
Баруун гурван аймгийг Битүү захтай болгох ажилд нийтдээ 9.7 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд Ховд аймагт 3.6 тэрбум төгрөг, Увс аймагт 3 тэрбум, Баян-Өлгий аймагт 3 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Харин аймгийн төвүүдэд эрүүл мэндийн оношлогооны төвтэй болохын тулд
-Архангай аймагт 1.2 тэрбум төгрөг
-Баян-Өлгий аймагт 1.5 тэрбум төгрөг
-Баянхонгор аймагт 1.4 тэрбум төгрөг
-Говь-Алтай аймагт 2 тэрбум төгрөг
-Дорноговь аймагт 2.1 тэрбум төгрөг
-Завхан аймагт 2.2 тэрбум төгрөг
-Сүхбаатар аймагт 2.2 тэрбум төгрөг
-Сэлэнгэ аймагт 1.2 тэрбум төгрөг
-Увс аймагт 2.1 тэрбум төгрөг
-Хөвсгөл аймагт 2.1 тэрбум төгрөг
-Хэнтий аймагт 1.2 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна.
Нийтдээ 32 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Ерөнхий  сайдын багцын 50 тэрбум төгрөгөөс 45.964 сая төгрөгийг зарцуулжээ.
Ерөнхий сайдын дээрх мэдээллийг сонссоны дараа УИХ дахь МАН-ын бүлэг өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
МАН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдын багцын хөрөнгийн задаргаа тус бүрт өөрсдийн байр суурийг хэлж, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас энэ багцын хөрөнгийн задаргааг өмнө нь шаардаж байхад огт өгөөгүй гэдгийг хэлсэн юм. Энэхүү мэдээлэл хаалттай байгаа нь ард иргэдийн татварын мөнгөөр хэрэгжүүлсэн ажлуудыг нээлттэй байлгах зарчмыг зөрчиж байна гэдгийг МАН-ын бүлгийн байр суурийг илэрхийлсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлсэн юм. Түүнчлэн дээрх хөрөнгөөр хэрэгжсэн төсөл арга хэмжээнүүдийг Тендерийн хууль тогтоомжийн дагуу явагдсан гэдгийг шалгах ямар ч боломжгүй байна гэж үзэж буйгаа хэллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • okok (June 07, 2014 3:42:32 pm )

    Erunhii said ingej jijig jijgeer zartsuulsan met haragdaj bgaach tsaana nuguu tenderiin mungu idelt yavagdaad bna uu …….Zorigtoigoor gants tom bvteen bguulalt hiihgvidee ……….Nehsen bvhend ugch vren taran hiij ulsiin tusuv terbum bsnaa ih nayad hvrsen ni iim l zartsuulalttai holbootoi bna . Ahin songuulid garah nvhee maltah gesen huuchinsag argaa , yadmag bodloosoo salj chaddaggvi uls turchid , elit gej nerlegsdees bolj ard tvmen bid hetsvvdlee . niigemee hvn rvvgee chiglvvlsen hugjil rvv oruulaach , yadmag bdlaar ingej tusviin zartsuulalt hiij huurdagaa bolioch . ichmeer uym …………. Tusul geed bgaa chini bas l mungu ideh arguudiin 1 shvvdee . Tusul , tenderees salj tusuviig ,,,,,,,,,,,,hiited hvrteemjtei hvrgehee …………boddoggvi ……….

  • zochin (June 08, 2014 5:17:23 am )

    tsarain yag hulgaich ,tsaaguuraa ih yum hiigeed naanaa dur esgej yavdag muuhai zalitai durved davarsan

  • za za (June 08, 2014 11:21:18 pm )

    Za za, ajil hiisen l baina shuu dee.

antalya rent a car