antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 26, 2014 3 comments

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүлээн авч уулзлаа

нийтлэсэн Admin

es putinОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Эдийн засгийн чуулганы урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, талууд хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа болон эдийн засгийн асуудлаар санал солилцон, төмөр зам, хоёр орны хамтарсан үйлдвэрүүд зэрэг олон асуудлыг хөндөн ярилцсан байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Орос улс бол эртний уламжлалт найрсаг харилцаатай ард түмэн. Орос улстай харилцах харилцаа бол Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд уламжлалт харилцаагаа цаашид улам илүү хөгжүүлэхийг бид ямагт эрхэмлэдэг гэдгийг онцолсон.
Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг төмөр зам, Монгол Оросын хамтарсан аж ахуй нэгжийн удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцсоноо ОХУ-ын Ерөнхийлөгчид дуулгасан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шанхайн уулзалтын үеэр Халхын голын 75 жилийн ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг урьсаныг Ерөнхий сайд дахин нотолж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүрэлцэн очих боломжийг бүрдүүлэхээ илэрхийлсэн байна.
Энэхүү уулзалтаар хамтарсан төмөр замын ашиглалтыг сайжруулах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудлыг ярилцах,  шаардлагатай тохиолдолд Монгол улсын нутгаар байгалийн хийн хоолой тавих асуудалд Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • mongol khun (May 26, 2014 2:13:04 pm )

    ergeed orsiin coloni boloh geed bgaa yum uu

  • Anonymous (May 26, 2014 6:29:10 pm )

    Оросууд тэртэй тэргуй Хятадад оортоо ашиггуй шахам гэрээ хийж байхыг бодоход унэхээр шалдаа бууж байгаа шуу дээ. Хятад Оросоос байгалийн хий авах шаардлага байхгуй бусад улсаас хямдхан авч байгаа мон Хятад хуртэл маш унэ ортогтэй хоолой тавих нь оросод оорт нь алдагдалтай улмаар эдийн засгийн хямрал Оросод эхлэчихсэн шуу дээ. Одоо Оросууд бидэнд томрох ч шаардлага байхгуй ганцаардсан чоно шиг байгаа хоорхий

  • Зочин (May 27, 2014 5:05:44 pm )

    Тэгвэл Хятадын колони болох нь дээр үү? Ер нь та нар 1990 оноос хойш төвийг сахихын оронд эсрэг тал руу туйлшраад бодлогыг тэр тал руу нь явуулж байгаа биз дээ. Монголын хөдөө оросуудаар дүүрсэн байна уу, хужаа нараар дүүрсэн байна уу ажил амралтаараа явахдаа нэг хараарай.
    Эсвэл хилээ хаагаад Хойт Солонгос шиг амар сайхандаа жаргах уу?

antalya rent a car