antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2014 2 comments

Ерөнхий сайд Н.Алтанхуяг В.И.Якунинтай уулзлаа

нийтлэсэн Admin

altanОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр өглөө “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат  нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунинтай уулзлаа.
Өмнө  нь Монгол Улсад ирэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж байсан тэрээр энэ удаа төрөлх хотдоо дахин уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлээд Санкт-Петербургт тавтай зочлохыг хүслээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг УБТЗ-ын ашиг орлогыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцож байгаадаа баяртай буйгаа онцлоод цаашдын хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэхийг хүслээ.
Харин “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин “Дэлхийн хоёрдугаар дайнд Монголын ард түмэн чин сэтгэлээсээ тусалсан. Бид эртний найрсаг харилцаатай ард түмэн. Өдгөө дэлхий нийтээрээ эдийн засгийн хүндхэн нөхцөлд байна. Энэ байдлаас гарахад манай улсад зохион байгуулагдаж байгаа форум чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна”гэлээ.
Засгийн газрын тэргүүний дараагийн хийх уулзалт нь “Ростех” корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезов юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • bold (May 24, 2014 2:17:02 am )

    amanai mongolchuud bas turiin terguun, ihes deedsee songohdoo gadnah bailiig ni bas baga zereg harj baimaar yumaa… baahan hobbit shig nuhduud l yavaad bana.. gadniihantai uulzahad ichmeer yum.. ug ni battulga baisan bol zevuuun haragdana daa.. jinhene er hun shig…

  • БЖД (May 24, 2014 10:21:34 pm )

    ЕРӨНХИЙ САЙД АА. ТАНД ГЭЖ ХЭЛЭХЭД ОЙРЫН,ОЙРХОНЫ,БОЛООД УЛАМЖЛАЛТ БОДЛОГОДОО АНХААРАЛ НЭГ ИХ БИТГИЙ ТАВИАРАЙ.ТЭРТЭЙ ТЭРГҮЙ БОЛНО.ГАНЦХАН ТА БАЙГАА ЭНЭ ЧУХАЛ ЦАГ ҮЕДЭЭ ТААРСАН ШАЛ ӨӨР АСУУДАЛ ТАВЬЖ ШАГЛААРАЙ.ЭНЭ БОЛ ОРОСЫН ХИЙГ НУТГААРАА ДАМЖУУЛАХ.ГЭХДЭЭ ЭХЛЭЭД ТАТВАРГҮЙГЭЭР ШҮҮ ДАРАА НЬ БОЛНО.МАНАЙХАНЫ НЭГ ГОЛ ТЭНЭГТДЭГ СЭТГЭЛ ЗҮЙ БОЛ ОЛДСОН ДЭЭРХ НЬ ГАНЦХАН УДАА АЛДАГДЛАА НӨХӨӨД АВЧИХ СЭТГЭХҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ.ЭНЭ ЮУНЫ УЧИР ВЭ ГЭХЭЭР НҮҮДЭЛЧИН УХАМСАР .ӨНӨӨДРИЙН ӨӨХНӨӨС МАРГААШЫН УУШИГ ДЭЭР ГЭСЭН ҮГНЭЭС.ҮНЭНДЭЭ БОЛ МАРГААШАА БОДОХГҮЙ ӨНӨӨДРИЙГ БОДНО ГЭДЭГ ЧИНЬ УХААНДАА ХУВИА ХИЧЭЭСЭН ӨӨДГҮЙ ЗАН.БИ Л БОЛЖ БАЙВАЛ БУСАД НЬ ХАМААГҮЙ ГЭСЭН БЭРТЭГЧИНГҮҮДИЙН САНАА ЯВЖ БАЙГАА ЮМ ДАА.ОЙЛГООРОЙ.

antalya rent a car