antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 18, 2014 Comments are off

Монголын 100 гаруй хүүхдийн ирээдүйг “баталгаатай” болгож байгаа сайхан сэтгэлт Диди

нийтлэсэн Admin

Австралийн иргэн Габриелла Мэри  Довлин хэмээх  сайхан сэтгэлт бүсгүй сүүлийн 20 гаруй жил манай улсад амьдарч байгаа ажээ.  Тэрбээр  өнгөрсөн хугацаанд эцэг эхдээ гологдсон хүүхдүүдэд ээж нь болохын зэрэгцээ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, боловсролгүй бүсгүйчүүдийг  ажилд авч  англи хэл заадаг байна.

Энэ талаар дуулаад, анх Габриелла Мэри  Довлин хэн нэгний, шашны байгууллагын  захиалга биз хэмээн хардах сэтгэл төрж байсан юм.  Гэвч энэ нь хоосон хардлага болж таарсан юм.  Өөрөөр хэлбэл  Габриелла Мэри  Довлинийн ажилуулдаг “Бадамлянхуа” хүүхэд асрах төв хаанаас санхүүждэг, үйл ажиллагааны тайланг бидэнд үзүүлсэн.  Тэрбээр  олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас санхүүждэг бөгөөд  хүүхэд асрах  төвийг  олон улсын жишигт нийцүүлэхийн төлөө,  Монголын нэг ч гэсэн хүүхэд   боловсролтой  байхад  анхаардаг юм билээ.  Сайхан сэтгэлт бүсгүйг манайхан  Диди гэж  дууддаг юм билээ. Өдгөө  “Бадамлянхуа”  төв 4 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсаас нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй гэнэ. Учир нь улсаас  тэднийг хувийн асрамжийн газар гэдэг үндэслэлээр  санхүүжилт олгодоггүй ажээ. Тиймээс Диди санхүүжилтээ  гадаадын тусламжийн байгууллагууд руу захидал бичиж, нөхцөл байдлаа танилцуулан тусламж авдаг байна.

Хатагтай Диди асрамжийн төвдөө багш ажилчид болоод 4-18 насны хүүхэд бүрийг Англи, Франц, Герман хэлтэй болгосон. Мөн насанд хүрсэн хүүхэд бүрийн боловсролд анхаарал хандуулан, их, дээд сургуулийн төлбөрийг өөрөөсөө гаргаж дээд боловсрол эзэмшүүлдэг ажээ. Халамжиндаа байгаа хүүхэд бүрийг өөрийн унаагаар сургуульд нь зөөдөг байна. Ингэхдээ  авъяаслаг хүүхдүүдээ секц, дугуйланд хамруулж хүүхэд нэг бүртэй хамтран ажилладаг ажээ. Мөн хүүхэд бүрийг ижилхэн эрхлүүлнэ. Хувцас авахад нь өөрөөр нь сонгуулна, тэдний үзэл бодол, саналыг сонсож найз шиг харьцдаг юм билээ.

 

Долоо хоногт  4 сая төгрөгөөр хүнс, хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ “Барс” захаас худалдан авдаг ажээ. Захынхан түүнийг таньдаг, байнга бараа авдаг болохоор  хааяа  бараагаа хямдруулахын зэрэгцээ  бонус болгож  гурил будаа нэмж өгөхийн зэрэгцээ асрамжийн төвд нь  хүргэж өгдөг байна.

Заримдаа хартай хэдэн Монголчууд ямар нэгэн шашны урсгал хэмээн түүнийг ад үзэн байнга шалгадаг гэнэ. Тэр бүрт  учир байдлаа тайлбарладаг бөгөөд хүүхдүүд нь  Диди болон бусад багш, ажилчид зодоггүй бусад асрамжийн төвөөс  хувь илүү гэдгийг  учирлаж  “агаар”-ыг зөөлөлдөг гэнэ лээ.  Анх түүнийг ойр орчмын  хүмүүс нь харддаг байсан ч мэддэг болсноосоо хойш  тусалдаг болсон байна.  Тус асрамжийн  төвд  жилд ганц хоёр удаа  л Монголчууд  очиж,  ном, хэрэглээний бараа, хүнс зэргээр тусалдаг байна.

Бидний хийж чадаагүйг хийж, Монголын ирээдүй болсон бяцхан үрсийг асран хамгаалан дээд боловсрол эзэмшүүлж яваа энэ баатарлаг эмэгтэйд талархаж байна.

А.Баярмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car