antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 6, 2013 2 comments

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт Чойр-Сайншандын замд боллоо

нийтлэсэн Admin

28797Сайншандын  автозамын  325 дахь километрт боллоо. Монголын Мянганы сорилтын сангийн Автозамын төслийн хүрээнд барьж ашиглалтанд оруулсан Чойр Сайншанд чиглэлийн 176,4 км замын нээлтэд оролцох үеэрээ Ерөнхий сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, асуултад хариуллаа.

Шинэчлэлийн Засгийн газар энэ жил зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймгийн автозамыг хүлээн авсан. Өнөөдөр Дорноговь аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдож байна. Энэ бол зөвхөн Улаанбаатар-Дорноговийн зам биш ОХУ, БНХАУ-ыг холбосон Монголын босоо тэнхлэгийн автозамын нэгэн чухал хэсэг гэдгээрээ ач холбогдолтой гэж уулзалтын эхэнд Ерөнхий сайд онцоллоо.

Засгийн газар экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Өнөөдөр Таван толгойд Баруун Цанхийн ордыг олборлож эхэллээ. Баруун Цанхиас энэ жил хоёроос гурван сая тонн нүүрс нэмж олборлоод экспортонд гаргаж валютын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна гэлээ. Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт хийсэн гол ажлуудынхаа талаар мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ХОРОЛСҮРЭН (September 06, 2013 8:15:50 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Улаанбадрах суманд урьсан байсан юм биш үү? (September 11, 2013 9:52:06 am )

    ЕС–г Улаанбадрах суманд ардаа хулдаасаа зоогоод хурлаа хийгээч гэж нутгийн иргэд урьсан байсан юм биш үү?

antalya rent a car