antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2011 4 comments

WikiLeaks-ийн ”Маш нууц” мэдээллүүд WikiMon.mn сайт дээр тавигдаж эхэллээ!

нийтлэсэн Admin

Монгол болон дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, мэдээллийн сайтууд сүүлийн үед WikiLeaks-тэй холбоотой мэдээллийн хойноос ид хөөцөлдөж байна. Америк болон дэлхийн дипломат албаны шинэ шинэ нууц мэдээллүүд цаг ирэх тутам олон нийтэд дэлгэгдсээр байгаа билээ. WikiLeaks гэж чухам ямар байгууллага болох, түүний зорилго нь юунд оршиж байна вэ?
WikiLeaks бол өөрийн сайт дээр зөвхөн албан хэрэгцээнд зориулагдсан буюу нууцын зэрэглэлд хамаарах ёс зүй, улс төр болон түүхийн холбогдолтой баримт бичиг, мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалжуудаас авч нийтлэдэг ашгийн бус байгууллага юм. Эдгээр нийтлэлийн гол зорилго нь шударга бус тохиолдлыг нуун дарагдуулсан, эсвэл хянаж боогдуулсан явдлын талаар нийгэмд мэдээлэх үүрэгтэй. WikiLeaks дээр хэвлэгдэж буй мэдээллүүдийг тэд өөрсдөө бие даан эрэн сурвалжилж олдоггүй бөгөөд харин тиймэрхүү мэдээллийг эзэмшиж байгаа, түүнийгээ олон нийтэд мэдээлэхийг хүссэн хүмүүст нээлттэй “даяаршсан бүтэц” юм. WikiLeaks-ийн захирал Жулиан Ассанж 2010 оны зургаадугаар сард долоо хоног тутмын The New Yorker хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Бидний гол зорилго бол Хятад, Орос болон Төв Азийн дарангуйлагч дэглэмүүдийн талаар үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэхэд чиглэж байна. Нөгөөтэйгүүр бид Барууны хүмүүст ч гэсэн өөрсдийн Засгийн  газар болон корпорациудын ёс зүйгүй юм уу, хууль бус үйлдлийг олон нийтэд ил тод болгохыг хүссэн хүмүүст өөрийн тусламжийн гараа сунгахад оршиж байна” гэв. 2010 оны нэгдүгээр сард Ассанжийн өгсөн ярилцлагаас харахад WikiLeaks сайтад өдөр тутам таван хүн ажилладаг агаад түүний дээр 800 орчим хүн цаг ямагт тэдэнд тусалж дэмждэг аж. Тэдэнд албан өрөө гэж үгүй.

WikiLeaks-ийн нэг жилийн зардал ойролцоогоор 200 мянган евро бөгөөд үүнийг гол төлөв сервер болон хүнд сурталтай түшмэлүүдийн гарыг цайлгахад зориулдаг байна. Мөнгөний урсгалын эх сурвалж нь дан ганц хандив байдаг боловч үүнээс гадна урьд өмнөх мэдээллүүдээ үнэ хаялцуулан худалдаалах замаар орлого олохыг зорьж байв. Wau Holland Foundation бол WikiLeaks-ийг санхүүжүүлэгч гол сувгийн нэг бөгөөд 2009 оны аравдугаар сараас 2010 оны арванхоёрдугаар сар хүртэл тус сайтад 370 мянган еврогийн хандив өгчээ. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн тэргүүлэгч хэрэгслүүдийн сонирхол ямар нэгэн урлагийн оддын амьдралаас дутахааргүй тус сайтын талаарх нэн шинэ мэдээллүүд дээр төвлөрч байна. Бараг өдөр тутам түүнийг мөрдөж мөшгиж буй талаарх мэдээлэл хэвлэгдсээр байна. Ассанжийн үйл ажиллагааг буруушаасан явдал гараагүй ч 2010 оны арванхоёрдугаар сарын нэгэнд АНУ-ын ерөнхий прокурор Эрик Холдер түүнийг тагнуул хийсэн хэрэгт буруутгах боломжийг хайж байна гэж мэдээлсэн билээ. Америкийн хууль сахиулах байгууллагууд Ассанжийг буруутгах зүйл ангийг судалж байх хойгуур Шведийн хуулийн байгууллага WikiLeaks-ийн захирлыг хүчингийн хэрэгт хоёр дахь удаагаа буруутгахыг оролдож байна.

WikiLeaks сайт ч мөн янз бүрийн дарамт шахалтад өртөв. Тэдний зарим нэгээс дурдвал 2010 оны хавар Facebook WikiLeaks сайтад нэвтрэх боломжийг хаасан бол Moneybookers хэмээх томоохон төлбөрийн тооцооны систем 2010 оны аравдугаар сард WikiLeaks-ийн дансанд хандив хүлээж авахаа зогсоосон бол мөн оны арванхоёрдугаар сард PayPal, Visa болон MasterCard энэхүү жишгийг дагав. Үүнээс гадна WikiLeaks сайт хакеруудын халдлагад олонтаа өртжээ. Гэвч WikiLeaks-ийн хувьд хамгаалах хүн мундахгүй байв. Бразилийн Ерөнхийлөгч да Силва WikiLeaks-тэй санаа нэгтэй байгаагаа мэдэгдэж, Ассанжийг баривчилсан явдлыг эрс буруушаасан билээ. 2010 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевын тамгын газрын нэгэн эх сурвалж Ассанжийг Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшүүлэх талаар олон нийтийн байгууллагуудыг уриалан дуудсан билээ. Харин Ерөнхий сайд Путин “Хэрэв ардчилал байдаг бол бүрэн утгаараа хэрэгжих учиртай. Ноён Ассанжийг яах гэж шоронд хийж байгаа юм бэ? Энэ чинь ардчилал мөн үү?” хэмээн Ассанжийг өмөөрсөн байна. WikiLeaks-ийн хувьд хандив авахаа зогсоогоогүй бөгөөд тэдгээрийг Герман дахь Commerzbank Kassel эсвэл Исландын Landsbankinn зэрэг янз бүрийн байгууллага болон банкаар дамжуулан хүлээн авсаар байна. Эгэл жирийн хакерууд WikiLeaks-ийг ивээлдээ авч түүнийг гомдоосон хэн бүхнээс хариуг нь авах болно гэж амлав.

WikiLeaks сайт нь анх 2006 онд интернэтэд бий болж, оршин тогтнож байсан эхний жилдээ ойролцоогоор 1.2 сая баримт бичгийг байршуулсан байна. 2006-2009 онд WikiLeaks олон нийтийн анхаарлыг татсан баримт бичгүүдийг ихээр нийтэлж АНУ-ын дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Сара Пэйлины захидлыг хүртэл нийтэлж байжээ. Гэвч жинхэнэ нэр хүнд WikiLeaks-т 2010 онд ирсэн юм. Тус сайт долоодугаар сард Ирак дахь дайны тухай арван мянга гаруй баримтыг нийтэлж, аравдугаар сард Афганистан дахь дайны тухай 400 мянга гаруй баримтыг олон нийтэд хүргэжээ. Афганистаны дайны тухай мэдээлэл Америкийн түүхэн дэх хамгийн их мэдээлэл алдсан явдал болсон бөгөөд АНУ-ын засаг захиргаа энэхүү нийтлэл нь тус орны аюулгүй байдалд заналхийлж магадгүй хэмээн мэдэгдэв. Дэлхий дахинаа олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан мэдээлэл нь WikiLeaks сайт АНУ-ын Элчин сайдууд болон Төрийн департаментын 1966-2010 он хүртэлх бүхий л хугацааны 251288 дипломат, маш нууцын зэрэглэлд хамаарах мэдээллийг нийтэлснээрээ ихээхэн шуугиан тарьсан юм. The New York Times, The Guardian, Spiegel Online, El Pais, Le Monde зэрэг мэдээллийн хэрэгслүүд эдгээр мэдээллүүдийг байнга нийтэлж байна. Маш нууцын зэрэглэлд хамаарах мэдээллийн агуулга нь янз бүр байх бөгөөд зарим нэг нь томоохон албан тушаалтай хүмүүсийн амьдралыг дэлгэрэнгүй мэдээлсэн байхад нөгөө нэг нь судалгааны тайланг, зарим нэг нь дипломатуудын уулзалтын тухай мэдээллийг агуулж байв. Эдгээр баримтын бараг тэн хагас нь “Маш нууц” гэсэн дардастай байгаа нь улам их анхаарал татахад хүргэнэ.

Бид маргаашаас эхлэн Монгол дахь WikiLeaks-ийн үүргийг гүйцэтгэж, www.WikiMon.mn сайтаараа дамжуулан эрхэм уншигч танд WikiLeaks дээр тавигдаж байсан онц сонирхолтой “Маш нууц” мэдээллүүдийг өдөр тутам хүргэж байхаар боллоо.
О.Баяр (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (November 16, 2011 4:09:37 am )

    Vnen vv mongolchuud barah uu he he Arhia uugaad l shartaad hevtchihdeg uym bish vv

  • Anonymous (November 16, 2011 7:47:49 am )

    Англиас оруулж ирсэн шивэр, хулмас арилгах бүтээгдэхүүн зарж байна. Ганц удаагийн худалдан авалтаар найдвартай арилах тул та яараарай. Шинэ оноо шивэр хулмасгүй угтаарай. Үнэ 70 мянга, Утас 88910270

  • Anonymous (November 16, 2011 10:02:35 am )

    Xaxa nice medeelel bna minii tsangaj bai tarhiis baga ch gsn sergeesend bayarlaa

  • Anonymous (November 16, 2011 11:22:23 pm )

    Shal soliotoi yum manaid yamar hamaa bna. Hun bolgod nuuts gej bdag shig ulsiin uuriin nuuts bh heregtei shdee. Teneg Ассанжаас bolj muu yum boloh vii dee. Bas yavuulga ch baij magad shuudee

antalya rent a car