antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 6, 2013 14 comments

Тэрэлжид болсон нууцын зэрэглэлтэй болсон Бикинитэй парти дээр УИХ-ын гишүүн амрагтайгаа гардуулж, шуугиан тарьлаа

нийтлэсэн Admin

2k2dc3f61f9aУлс орон хөгжихийн хэрээр залуус бас мөнгөтэй хүмүүсийн зугаа цэнгэл ч хүрээгээ тэлж, урд хожид дуулдаж байгаагүй парти, шоу цэнгээн, элдэв бусийн цуглаан зохион байгуулагдах нь олширлоо. Хараад байхад нь эдгээр шоу цэнгээн нь бас зиндаархана. Нэлээд хэсэг нь задгай талбайд балай авч байхад нөгөө хэсэг нь хэсэг бүлгээрээ нийлж, нэг газарт хаалттай парти зохиож, гаргах мэдээлэл, оруулах хүнээ ч цэгнэж учиртай шоуддаг болчихож. Энэ нь манай залуучууд “баасан ах”-ын төрсөн өдрийг аль эртнээс тэмдэглэж ирсэн, хашир туршлагатай холбоотой байж болох юм. Гэвч орчин үед учиртай шоуддаг болчихож. Маш өндөр төлбөр авч, тэднийг шоудсан гэх мэдээллийг тас нууж, гэрээ хүртэл байгуулдаг дээдсүүдийн бикинитэй парти хүртэл манайд анх удаа зохион байгуулагдсан байна. Хамгийн сонирхолтой нь энэ партид манай нэлээд алдартай УИХ-ын гишүүн залуухан нууц амрагтайгаа очиж, эхнэртээ баригдсан баартай түүх нь сонсогдох нь тэр.

Дээр шоудахдаа хүртэл зиндаархдаг болчихож гэж дурдаж байсан даа. Тэдний нэг нь саяхан манайдаа л хамгийн үнэтэй, дээдсүүд, гадаадынхан үйлчлүүлдэг гэдэг Тэрэлжийн таван одтой зочид буудалд маш нууцийн зэрэглэлтэй, бикинитэй парти зохион байгуулагдсан байна. Нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн хэлж байгаагаар партигаар үйлчлүүлсэн хүн болгон 500 ам.долларын такс төлсөн буюу монгол мөнгөөр 730 гаруй мянган төгрөг төлжээ.

Энэ их мөнгөний хариуд зохион байгуулагчид нь үйлчлүүлэгч болгонтой нууц гэрээ гэж хийсэн байх юм. Нууц гэрээ гэдэг нь ийм парти зохион байгуулагдсан, партид хэн хэн ирсэн талаар ямар нэгэн мэдээлэл хэнд ч хэлэхгүй гэсэн гэрээ бөгөөд зохион байгуулагчдын талаас ч эдгээр хүмүүсийг хаана ч хараагүй, хэнтэй ирсэнийг ч мэдэхгүй тангарагийг энэ гэрээгээр тавьсан байна. Бикинитэй парти гэдэг нь усны хувцастай загвар өмсөгч охидуудтай парти гэдгийг уншигч та аль хэдийнэ ойлгоо биз. Өндөр зэрэглэлийнх болохоор урдаа барьдаг загвар өмсөгчид бүгд очсон гэдэг. Мөн гадаадаас тайчигч, бүжигчид авчирч, нэгэн орой Тэрэлжийн 5 одтой буудалд жинхэнэ зугаа цэнгэлийг мэдрүүлсэн аж.

Одоо хамгийн сонирхолтой хэсэгтээ оръё. Ийнхүү монголд анх удаа ийм өндөр зэрэглэлийн бас маш нууцлалттай бикинитэй парти  болохоор дээдсүүд бүгд л хошуурцгааж. Зарим нь бүр нууц амрагтайгаа ирсэн байна. Учир нь уг партиг зохион байгуулагчид нууц гэрээ хийж, хэн хэнтэй ирсэн талаар хэнд ч хэлэхгүй гэсэн болохоор бүгд итгэцгээж. Гэтэл тэнд нэгэн гэр бүл салах шахсан байна. Нууцлалтай гэсэн болохоор нөхөр нь эхнэрээ мэдэхгүй гэж бодоод нууц амрагаа, эхнэр нь нөхрөө энэ партины талаар мэдэхгүй гэж бодоод нууц амрагаа дагуулж ирсэн байна. Гэвч тэд парти дээр тааралдаж, салах дээрээ тулсан байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар эдгээр амрагийн явдлаараа баригдсан хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн байсан аж. Нөхөр нь үү эсвэл нууц амраг нь уу гэдгийг тодорхой хэлэхийг хүсээгүй ч УИХ-ын гишүүн гэдэг нь баттай гэнэ.

Х.Сүх

Эх сурвалж: Chuhal.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • G (August 06, 2013 2:09:15 pm )

    Gui er . Chi joohon nairuulgatai um bicheech neg uge heden udaa davtah gesiin

  • hХудлаа (August 06, 2013 3:41:47 pm )

    Худлаа шаагаал

  • hi (August 06, 2013 3:51:48 pm )

    ih hurliin gishuun geheeree hun bish umyy? baidag l zuilshdee teneg um bichihiin

  • Yuu vee (August 06, 2013 4:03:54 pm )

    Surtei shd. UIH,n gishuud barag bugdeeree l nuutsaar ingedeg shd. Neeh sonin yum bish bnaoo.

  • Zochin (August 08, 2013 10:36:55 am )

    Shal teneg yum, nerii ni helehgui bol bichij yadgiin. Hudlaa

  • Anonymous (August 08, 2013 1:57:33 pm )

    нууц амарагтай нь цуг зургийг нь аваад хэвлэлээр цацаач манай оросын телевиз шиг нууц амрагыг мөрддөг нэвтрүүлэг хийх хэрэгтэй байна. Бас хуулинд нууц амрагтай нь тогтоогдсон эрчүүдийг засдаг заалт оруулая тэгвэл улс төрчид, мөнгөтөй эрх мэдэлтэн эрчүүд бүгд тайган болно амарш тээ ккккккккккккк

  • ккккккккккккккккк (August 08, 2013 1:59:04 pm )

    нууц амрагтай нь цуг зургийг нь аваад хэвлэлээр цацаач манайх оросын телевиз шиг нууц амрагыг мөрддөг нэвтрүүлэг хийх хэрэгтэй байна. Бас хуулинд нууц амрагтай нь тогтоогдсон эрчүүдийг засдаг заалт оруулая тэгвэл улс төрчид, мөнгөтөй эрх мэдэлтэн эрчүүд бүгд тайган болно амарш тээ ккккккккккккк

  • МОНГОЛ (August 09, 2013 7:41:51 pm )

    МЯНГАНБООВ ЭНД ОЧСОН БОЛОВ УУ

  • segi (August 12, 2013 12:27:37 am )

    myangaa ochood yahavde ter huuhnuudig n bugdii n *uztsen* yum chin sonirholguishde.tgeed ch myangaad hugshidnu

  • Anonymous (August 13, 2013 11:27:29 pm )

    ene odoo shuurhai medee yu nerin tohiroogvi bna yaginuudiin parti ghgvi ysin be yuin surtei nertei ym be nongoliin baylagaar ynhandaj bga muusain luiwarchidiig yugiin gaihdag bna im tsoohon hvn amtai bayn oron bhar mongol delhiid yaduugaara neleed deeguurt ordog shu theer ene uls tord ajilj bga maluudaas bolj bgaan torin nereer idej ynhandaj bga ene muu luiwarchidiig haraal id

  • tamir (August 13, 2013 11:29:17 pm )

    ene odoo shuurhai medee yu nerin tohiroogvi bna yaginuudiin parti ghgvi ysin be yuin surtei nertei ym be nongoliin baylagaar ynhandaj bga muusain luiwarchidiig yugiin gaihdag bna im tsoohon hvn amtai bayn oron bhar mongol delhiid yaduugaara neleed deeguurt ordog shu theer ene uls tord ajilj bga maluudaas bolj bgaan torin nereer idej ynhandaj bga ene muu luiwarchidiig haraal id

  • Zochin (August 14, 2013 11:34:26 pm )

    Gazuurtiin Chinbatiin buudal shde. Tereljid baiguulsan, tomchuud bugd l ochij horoo nairuuldag. MAN, AN ali ali ni l horoo nairuulj muriitei togloomoo toglodog doo

  • naraa (August 15, 2013 11:51:43 pm )

    баячууд үнхээр тэнэг юм

  • tozzmoo (August 17, 2013 5:54:24 pm )

    hamgiin zov shiidver taigan yum vaina kkkkk shunaltai emsuud gutraad har tamhchin boloh uuu kkk ugui bol hodoo ochij uneenii delengee shuvtarh uu tom lasuudal yumdaa kkk

antalya rent a car