antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2011 Comments are off

Увс аймгийн засаг дарга Э.Цасчихэр МУГЖ С.Жавхлангаас зугтан нуурын эрэг дээр хэд хоножээ

нийтлэсэн Admin

МУГЖ С.Жавхлан сүүлийн хэдэн жил хэтэрхий монголжих болсон нь зарим хүний бухимдлыг төрүүлээд байгаа нь нууц биш. Тэрээр өнгөрсөн зунаас эхлэн хөдөө орон нутгаар “Фортуна” Н.Батбаяр, Ардын жүжигчин Сувд нарыг дагуулан тоглолт хийж, хажуугаар нь улстөр ярихаа ч мартсангүй. Түүний тоглолтыг үзэхээр цугларсан иргэд С.Жавхланг “нөгөө юм аа” яриад эхэлмэгц нь тараад алга болох тохиолдол ч цөөнгүй гарсан гэдэг. Харин түүний өлгий Увс нутгийнхан өнгөрсөн зуны наадмаар “хүүгээ” ирэхэд ихэд баярлан хүлээж авсан ч тус аймгийн засаг дарга Э.Цасчихэр нь С.Жавхлангын сургаар тоос манарган, аймгаасаа гараад арилж өгчээ. Нутгийнхаа гавъяатаас нүүр буруулан зугтахдаа Э.Цасчихэр эрхэм хамт ажилладаг захиргааныхаа ажилчдыг болон гэр бүлийнхнийхээ хамт нуурын эрэг дээр хэд хоносон гэнэ. Тэрээр төвд байгаа ойр орчмынхон руугаа утас цохиж С.Жавхланг явсан эсэхийг байн байн тодруулж “Энэ С.Жавхлан одоо ирэх мөрөөрөө ирэхгүй очиж очиж “Фортуна”-г дагуулж ирдэг нь ч юу билээ. Хурдхан тэр тоглолт энэ тэрээ дуусгаад яваасай” хэмээн “цүхсээр” суусан аж. Харин өөрийг нь ирэхэд дургүй байгааг ойлгоогүй С.Жавхлан захиргааны үүдэнд үе үе давхин ирж засаг даргаа сурагласаар, уулзаж чадалгүй буцсан тухай нутгийн иргэд одоо хэр нь ярих юм билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car