antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 19, 2013 8 comments

МАН Д.Сүхбаатарын талбайн нэр өөрчлөхийг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа

нийтлэсэн Admin

suhiin-talbaiТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХЭЭ ХАМГААЛАН МЭДЭГДЭХ НЬ:

 Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Нийслэлийн төв талбайн нэрийг өөрчлөх тухай шийдвэр гаргасан нь олон нийтээр хэлэлцүүлэлгүй ард иргэдийнхээ бодол саналыг тусгаагүй, хэдхэн дарга нарын явцуу эрх ашигтаа ороогдон гаргасан бодлогогүй, хууль зөрчсөн үйлдэл хэмээн Монгол Ардын Нам үзэж байна.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны дэгийг зөрчин энэ асуудлыг улс төрийн тодорхой зорилго, үзэл суртлын үүднээс шийдэх гэж хэт яаравчлан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, ардчилсан ёсонд харшилсан зүйл гэдэг нь тодорхой.
Түүгээр зогсохгүй Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Сүхбаатарын талбай” хэмээн УИХ-аар баталсан тодорхой хууль, Засгийн газрын эрх зүйн актууд, тогтоомжуудад зохицуулалт болгон хуульчлагдсан нэршлийг хууль зөрчин хүчээр сольсон нь эрхээ хэтрүүлсэн ноцтой үйлдэл юм.
Баяр наадам зохион байгуулах комиссоос Ардын хувьсгалын 92 жилийн ойг санаатайгаар үгүйсгэн наадмын талбарт нэрийг нь ч дурьдалгүй орхисон нь өнөөдрийг авчирсан үе үеийн Эх орончдыг гомдоон гутааж, Тусгаар тогтнолоо үгүйсгэсэн хэрэг мөн.
Эрх баригч Ардчилсан нам, Нийслэлийн удирдлагаас Ардын хувьсгалыг үгүйсгэх, өнгөрсөн түүхдээ халдан илт мушгин гуйвуулж эхэлсэн нь Биднийг улс төрийн бүдүүлэг өдөөн хатгалт хэмээн үзэхээс өөр аргагүйд хүргэлээ.
Монгол Улсын Тусгаар Тогтнолын түүхийг арчих, эрэлхэг хөвгүүдийнх нь түүхэнд байгуулсан үйл хэргийг баллуурдахын тулд ил далд бодлого боловсруулан, Эх орныхоо түүхийг баллуурдаж байгааг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн, жирийн гишүүд, дэмжигчид гүнээ харамсан эсэргүүцэж байна
Алдаатай оноотой ч дэвшил хөгжил нь хүн төрөлхтний хөгжлөөс хоцролгүй эрин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чадсан 92 жилийн түүхийг нийслэлийн удирдлагууд үгүйсгэж байгаа нь туйлын харамсалтай.
Өвөө эмээг нь ач гучийнх нь сэтгэл зүрхнээс, Тусгаар тогтносон, улс шиг улс болсон түүхээ ард түмний сэтгэл, оюунаас арчихыг хүссэн хэсэг бүлэг нөхөд, тэр дундаа Ардчилсан Намын зүгээс хийж буй явуургүй оролдлогоо зогсоохыг шаардаж байна.
МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • ZOCHIN (July 19, 2013 5:17:48 pm )

    Uvug deedsiinkhee ulamjlaliig bodoosoi.Tend chini Sukh janjnii mori *****en gazar shuu dee.

  • Anonymous (July 19, 2013 8:57:10 pm )

    Хуцваа

  • AN-IIN BAGA DARGA (July 19, 2013 10:28:31 pm )

    BIDNII TSAG UE BOLOHOOR BITGII OLON YUM YARI AN NAM MANDTUGAI URA URA URA

  • jjagaa (July 20, 2013 1:08:45 pm )

    ene odriin mend hurged,.bi nam bus nam shig yum mongold heregui. nam gej yu vee sain bod? nam neriin dor zovhon luivaar yvagdag yum. tegeed l ter,,, janjinii talbai baigaagaar l baij baig hend ch gai boloogui ih mongol ulsiig baiguulsan ue ueiin haad nart hamaataich bailaa ch ted gomdohguiee.zugeer orhi za.

  • huugii (July 21, 2013 5:32:46 pm )

    ene ch arai dendej b.aa te hushuu yamar gai bolov yyl dargaa unuudur ta man nam gedeg utgaar ni haralgyi zuvhun ardin huvisgal gedeg utgaar ni haraldaa ta unuudurin man namin gishyydig umnuh yetei byy haritsuul tedend hiisen byteesen yum bii.

  • Irgen (July 21, 2013 8:19:55 pm )

    Ard tumen barag bugd durgui bh estoi.Ard tumen yu hcuhal bolohoo medeh heregtei .Bidend ali neg Nam bish Mongol uls mun Ard timen tuuhee meddeg bas hundeldeg bh c***al.Ene ue yumaa medeed higeed bdag uls gej bhgui.Tuhain ueiin Ard tumen hundleed zuvshuurch mun tuuh bolj uldsen zuil.Ardin huvisgalin umnu herev ene talbai Ih haanaar uneheer ovogloj bsan bol boloh.Ih haani nertei yum bagadaagui harin Mongolin Ard tumen ter hunii sn zarilga ***n zahias ni dagah dutaad bna…..

  • Д.ганхуяг 99116570 (July 22, 2013 10:14:05 am )

    МАН нам ийм эс**********цэл гаргаж байгаа нь өөрсдийн нь хэлж байгаа шиг тусгаарынхаа төлөө хэлж байгаа үг биш, харин өөрсдийнхээ хар мөрийг бага боловч энэ хоёр хүний нэрээр цайруулахыг оролдсон оролдлого мөн. Гэ:хдээ Үндэсний хоёр Баатарыг сөргүүлэн тавьсан энэ шийдвэр нь туйлынэ харалган шийдвэр мөн гэдгийг шууд хэлье. Үүнийг шийдэх арга зам нь Дэлхийн нийслэл байсан Хархоринд нийслэлээ шилжүүлж тэнд Чингисийн талбайг байсан, иүүссэн, түүхэнд үлдсэнээр нь бий болгох явдал юм. Уоаанбаатар Монголын хоёр дахь нийслэл үйлдвэрийн төв хот хэвээр үлдэж болох байна. Тэгээд ч усны асуудал хүндэрч байгаа. Мөн байршил, багтаамжийн хувьд ч асуудалтай байна. Назарбаев хэн чмэдэхгүй газар сайхан нийслэл босгож, хуучин нийслэлээ ч улам хөгжүүлэн авч үлдэв. Хагрхориныг нийлэл гэж зарлахад дэлхийн олон орон энэ дэлхийн төв байсан түүхэн газрыг хот болгоход тусалж таараа. Ийм жирийн зөв шийдлийг олохын оронд үндэсний хоёр баатарынхаа ясыг өндийлгэж үндпэстнээ талцуулах нь тэнэгрэл мөн. Энэ бол Бат-Үүлийн мөрөөдөл байж болно. Гэхдээ Монголын ард түмний, түүний дотроос АН-ынхны мөрөөдөл гэж үү. Үүнд тэндний дунд ямарч нөлөөллийн сурталгүйгээр асуулга явуулбал тодорхой хариулт гарч ирнээ.

  • Зочин (July 22, 2013 12:22:28 pm )

    Сүхбаатар гэдэг хүн, Сүхбаатарын талбай 2 МАН-ын өмч биш шүү. Зөвхөн намынхаа түүхийг бодож эс**********цэл гаргаж байгаа чинь тэнэглэл. ЭЗЭН ЧИНГИСИЙН нэрээр нэрлэхэд яагаад болдоггүй юм. Чингис хаан аль ч намд харьяалагдахгүй. Тэгэхээр ЭЗЭН ЧИНГИСИЙНХЭЭ нэрээр нэрлэх нь зөв.

antalya rent a car