antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 9, 2013 Comments are off

“Оюу толгой” зэсийн баяжмалаа өнөөдрөөс экспортлоно

нийтлэсэн Admin

оюутолгой(14)“Оюу толгой”-н баяжуулах үйлдвэр өнөөдөр анхны зэсийн баяжмалаа экспортлох гэж байна. Тус үйлдвэрийн баяжмалын экспорт өмнө нь хоёр ч удаа хойшилж байсан юм. Экспортын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга зэрэг албаны хүмүүс оролцох юм байна. Уул уурхайн сайдаас гадна хэд хэдэн сайд зэсийн баяжмалын экспортын нээлтэд оролцохоор болжээ.

Оюутолгойн зэсийн баяжмалыг БНХАУ-ын хайлуулах үйлдвэрт нийлүүлэх бөгөөд хилийн боомт хүртэл засмал замаар түүхий эдээ зөөх аж. Тодруулбал, ачааны автомашинаар Гашуунсухайтын боомт хүртэл 80 км тээвэрлэн урд хөршид аваачих юм байна. “Turquoise Hill Resources” компани өнгөрсөн сарын эцсээр Оюутолгойгоос 40.000 тонн зэсийн баяжмал экспортлохоор бэлдсэнээ мэдэгдээд байсан.

Оюу толгойн баяжуулах үйлдвэр хүчин чадлаараа дэлхийд эхний тавд орох уурхай юм. Тус үйлдвэр өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car