antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2013 1 comment

Газрын тосны бүтээгдэхүүнийг зүүн, баруун хилийн боомтуудаар нэвтрүүлнэ

нийтлэсэн Admin

gazriiin-tosssМонгол, Хятадын хилийн Баянхошуу-Өвдөг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, урд хөршид боловсруулах газрын тосыг энэ боомтоор экспортолно. Дорнод аймгийн Халхгол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайгаас олборлож буй түүхий тосыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдахь Бичигтийн боомтоор экспортолж, БНХАУ-ын Эрээний орд газрын Рашаантын түүхий тос хүлээн авах байгууламжид автомашинаар тээвэрлэн хүргэж, цааш шугам хоолойгоор Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг юм. Энэ шат дамжлагыг цөөлж, Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайгаас олборлож буй түүхий тосны талыг Баянхошуу-Өвдөгийн хилийн боомтоор экспортолбол тээврийн эргэлт хурдсах юм.

Тосон-Уул XIX талбайгаас Монгол, Хятадын хилийн Баянхошуу боомтын чиглэлд 210,7 км хатуу хучилттай автозам барихаар тогтлоо. Ингэснээр тээвэрлэлт хугацаандаа хийгдэх боломж бүрдэхээс гадна тоосжилт буурах, олон салаа зам гарах зэрэг байгаль орчинд халтай асуудлууд шийдэгдэнэ. Харин урд хөршид боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүнээ эргүүлэн импортлохдоо улсын зүүн, баруун бүсийн хилийн боомтуудаар нэвтрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр шийдвэрлэлээ.

Түүнчлэн, хоёр улсын хооронд тээвэр хийж буй Монгол, Хятадын харъяат жолооч нарын улсын хил нэвтрэх журмыг хялбаршуулах асуудлыг судлан санал боловсруулж оруулж ирэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Экспортын түүхий тосны тээвэр хийж буй жолооч нар хилээр орж гарахдаа БНХАУ-ын “албаны энгийн” паспорт ашигладаг, паспортын хуудас нь 2-3 сарын дотор л штампаар дүүрч дуусчихдаг байна. Паспорт шинээр авахад урилга, виз, хөдөлмөр эрхлэх, оршин суух зөвшөөрөл гээд олон дамжлага дамжиж, хугацаа алддаг байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Hi Guess the Food Answers (September 08, 2013 3:07:13 am )

    443774 177315Wow, great weblog layout! How long have you been blogging for? you make blogging appear straightforward. The overall appear of your internet web site is wonderful, let alone the content material! 342230

antalya rent a car