antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2013 Comments are off

Нүүрс шингэрүүлж бензин гаргах ажлыг эхлүүлнэ

нийтлэсэн Admin

2222222222Герман улсын технологи ашиглан нүүрс шингэрүүлж бензин гаргах ажлыг эхлүүлж, хариуцсан төслийн нэгж байгуулахаар тогтлоо. ХБНГУ-ын Засгийн газраас эрдэс баялаг, уул уурхайн салбарын стратегийн бодлогын хүрээнд цөөн тооны оронтой стратегийн түншлэл байгуулахаар 2010 онд шийдвэрлэсэн ба Монгол Улс үүнд багтсан юм. Энэ хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай″ хэлэлцээр байгуулсан. Тус хэлэлцээрт “Монгол Улсын Засгийн газар ялангуяа нүүрс шингэрүүлэх болон боловсруулах, хар төмөрлөгийн үйлдвэрлэл, өнгөт металл, газрын ховор металл боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг дэмжинэ” гэж заасан байна.

Үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийн үүсгэл санаачилгад тулгуурлах бөгөөд боловсруулсан бензин нь стратегийн бүтээгдэхүүн учраас үйлдвэрийн тодорхой хэсгийг төр эзэмших нь зүйтэй гэж үзэн төрийн эзэмшлийн хувийг 51 байхаар тогтлоо. Ингэхдээ иргэдийн оролцоо, ил тод хэрэгжилтийг хангах үүднээс Монголын хөрөнгийн биржээр тодорхой хэмжээний хувьцааг арилжаална.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car