antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 28, 2013 Comments are off

Гаалийн албан татвар болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл батлагдлаа

нийтлэсэн Admin

óó Улсын Их Хурлын чуулганы 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталсан.
Энэ хууль 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжинэ.
Ингэснээр манай улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд онцгой ач холбогдол бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг дотооддоо газрын тос болон нүүрс, занараас гарган авах технологийг богино хугацаанд амжилттай нэвтрүүлэн нутагшуулж, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хувьд хараат бус болох, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, инфляцийг тогтвортой байлгах, газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч орон болох зэрэг нааштай өөрчлөлтүүд гарах юм гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car