antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 28, 2013 Comments are off

Уул уурхайн яамнаас Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийлээ.

нийтлэсэн Admin

90e24944b2b29ecabigУул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар дамжуулж  геологи, уул уурхайн салбарт хийгдсэн ажлаа олон нийтэд мэдээлдэг билээ. Үүний дагуу өнөөдөр тус яамнаас мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Оюутолгойн экспорт хойшилсон нь Засгийн  газрын үйл ажиллагаатай холбоогүй гэлээ.

“Оюутолгой” компани энэ сарын 21-ны өдөр зэсийн баяжмалын экспортоо эхлэхээр төлөвлөж байсан боловч дахин хойшилсон. Тус компанийн зүгээс Засгийн газрын хүсэлтээр экспортоо хойшлууллаа хэмээн гадаад, дотоодын мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаа.
Оюутолгой компанийн бүтээгдэхүүн экспортлох хугацаа хойшлоход Засгийн газар ямар ч хамаагүй, “Оюутолгой” компанийн зүгээс шалтгаалсан зүйл байгаа.
“Оюутолгой” компани Бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ ТУЗ-ийн гишүүддээ үзүүлж, батлуулахгүй байгаагаас экспорт нь хойшилсон. Борлуулалтын гэрээний үнийн дүн нь ойролцоогоор 8 тэрбум ам.доллар Монголын хуулиар их хэмжээний үнийн дүн бүхий хэлцэлд хамаарагдах бөгөөд Компанийн тухай хуулийн 88.1-д зааснаар компанийн ТУЗ нь батлах ёстой. Гэтэл Борлуулалтын гэрээг монголын талыг төлөөлж буй ТУЗ-ийн 3 гишүүнд үзүүлэхгүй байгаа аж. Энэ нь Монгол Улсын Компанийн тухай хуулийг зөрчиж байгаагаас гадна компанийн засаглалын олон улсын стандартуудыг зөрчиж байгаа явдал гэж үзэж болохоор байна.
Мөн “Оюутолгой” компани бүтээгдэхүүн борлуулалтын орлогоо татваргүй бүс /оффшор бүс/ дэх данс руу шилжүүлнэ гэж байгаа. Хэрвээ бүтээгдэхүүний борлуулалтын гэрээгээ Монголын талд танилцуулахгүй тохиолдолд борлуулалтын орлогоо Монголын аль нэг банкны дансаар дамжуулах ёстой гэсэн байр суурийг манай тал баримталж байгаа.
Ачилт хийхээр төлөвлөж байсан “тов” 2 дахь удаагаа ийнхүү хойшилж байгаа үндсэн шалтгаан нь дээр хэлсэн тайлбартай холбоотой юм. Дашрамд, энэ сарын 14-нд товлосон хугацааг дан ганц Рио Тинтогийн санаачилгаар хойшлуулсан.
Мөн тус компанийн зэсийн баяжмалын экспортыг хойшлуулах саналыг ч Засгийн газраас албан ёсоор тавиагүй. Дээрх асуудлаас үүдэн, хууль зөрчихгүйн тулд  экспортын нээлтэд Засгийн газрын төлөөлөл очих боломжгүй гэдгээ илэрхийлсэнийг “Оюутолгой” компани Засгийн газрын хүсэлтээр хойшлууллаа хэмээн мэдээлж байгаа нь ташаа мэдээлэл юм.
Уг асуудлыг Оюутолгой компанийн зүгээс Ерөнхийлөгчийн сонгуультай холбож байсан нь өрөөсгөл юм. Оюутолгойн экспортыг эхлүүлэх тал дээр Ерөнхий сайд болон Уул уурхайн сайд миний бие дэмжиж байгаагаа өмнө нь мэдээлж байсан билээ. Гагцхүү ямар ч үйл ажиллагаа хуульд нийцэх учиртай билээ.
Оюутолгой ХХК-ийн монголын талын ТУЗ-ийн гишүүд борлуулалтын гэрээний төслөө хуульд заасны дагуу ТУЗ-өөр хэлэлцүүлэхийг жилийн өмнөөс Оюутолгой
шаардсан ч одоо хүртэл хэрэгжээгүй байгаа. Ийнхүү Оюутолгой компанийн гүйцэтгэх удирдлага Монгол Улсын хууль, тогтоомж байгуулсан гэрээнийхээ зарим заалтыг зөрчсөн төдийгүй ил, тод хариуцлагатай уул уурхайн зарчимд харшилсан байдал үргэлжилсээр байна.
Энэ байдлаас болоод анхны хөрөнгө оруулалтын  зардлын их хэмжээний хэтрэлт, төслийн хоёр дахь үе шатны санхүүжилт, төрд төлөх роялтигийн 30-40 хувьтай тэнцэх менежментийн төлбөрийн маргаантай асуудлууд шийдлээ хүлээсээр байна гэсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car