antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 22, 2013 Comments are off

Оюутолгойн экспорт хойшилсон нь Засгийн газрын үйл ажиллагаатай холбоогүй

нийтлэсэн Admin

ot_9“Оюутолгой” компани өнөөдөр зэсийн баяжмалын экспортоо эхлэхээр төлөвлөж байсан ч дахин хойшилсон. Тус компанийн зүгээс Засгийн газрын хүсэлтээр экспортоо хойшлууллаа хэмээн гадаад, дотоодын мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаа юм байна.

Харин экспорт хойшлоход Засгийн газар ямар ч хамаагүй, “Оюутолгой” компанийн зүгээс шалтгаалсан хэмээн Монголын талаас мэдээлж байна.

Эх сурвалжаас үзэхэд, “Оюутолгой” компани Бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ ТУЗ-ийн гишүүддээ үзүүлж, батлуулахгүй байгаагаас экспорт нь хойшилж байгаа юм байна. Борлуулалтын гэрээний үнийн дүн нь ойролцоогоор найман тэрбум ам.доллар Монголын хуулиар их хэмжээний үнийн дүн бүхий хэлцэлд хамаарагдах бөгөөд компанийн ТУЗ нь батлах ёстой талаар Компанийн тухай хуулийн 88,1-д заасан байдаг юм байна. Гэтэл Борлуулалтын гэрээг Монголын талыг төлөөлж суугаа ТУЗ-ийн гурван гишүүнд үзүүлэхгүй байгаа аж. Энэ нь Монголын Компанийн тухай хуулийг зөрчиж байгаагаас гадна компанийн засаглалын олон улсын стандартуудыг зөрчиж байгаа явдал гэж үзэж болохоор байна.

Мөн “Оюутолгой” компани бүтээгдэхүүн борлуулалтын орлогоо татваргүй бүс /оффшор бүс/ дэх данс руугаа шилжүүлэх юм. Хэрвээ бүтээгдэхүүний борлуулалтын гэрээгээ Монголын талд танилцуулахгүй тохиолдолд борлуулалтын орлогоо Монголын банкны дансаар дамжуулах ёстой гэсэн байр суурийг Монголын тал баримталж байгаа юм байна.

Ачилт хийхээр төлөвлөж байсан “тов” хоёр дахь удаагаа ийнхүү хойшилж байгаа үндсэн шалтгаан нь дээр хэлсэн тайлбартай холбоотой юм. Дашрамд, энэ сарын 14-нд товолсон хугацааг дан ганц Риогийн санаачилгаар хойшлуулсан ажээ.

Мөн өнөөдөр болох зэсийн баяжмалын экспортыг хойшлуулах саналыг ч Засгийн газраас албан ёсоор тавиагүй аж. Дээрх асуудлаас үүдэн, хууль зөрчихгүйн тулд экспортын нээлтэд Засгийн газрын төлөөлөл очих боломжгүй гэдгээ илэрхийлсэнийг “Оюутолгой” компани Засгийн газрын хүсэлтээр хойшлууллаа хэмээн мэдээлж байгааг эх сурвалж үгүйсгэж байна.

Мөн уг асуудлыг Оюутолгой компанын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуультай холбох нь өрөөсгөл юм. Оюутолгойн экспортыг эхлүүлэх тал дээр Ерөнхий сайд, Уул уурхайн сайд гээд бүгд дэмжиж байгаагаа өмнө нь мэдээлж байсан билээ. Гагцхүү ямар ч үйл ажиллагаа хуульд нийцэх учиртай билээ.

Оюутолгой ХХК-ийн монголын талын ТУЗ-ын гишүүд борлуулалтын гэрээний төслөө хуульд заасны дагуу ТУЗ-ээр хэлэлцүүлэхийг бараг жилийн өмнөөс шаардсан ч одоо хүртэл хэрэгжээгүй байгаа ажээ. Энэ байдлаар Оюутолгой компанийн гүйцэтгэх удирдлага Монгол улсын хууль,тогтоомж байгуулсан гэрээнийхээ зарим заалтыг зөрчсөн төдийгүй ил,тод хариуцлагатай уул уурхайн зарчимд харшилсан байдал үргэлжилсээр.

Энэ байдлаас болоод анхны хөрөнгө оруулалтын зардлын их хэмжээний хэтрэлт, төслийн хоёр дахь үе шатны санхүүжилт, төрд төлөх роялтигийн 30-40 хувьтай тэнцэх менежментийн төлбөрийн маргаантай асуудлууд шийдлээ хүлээсээр байна гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car