antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2011 6 comments

Хөнжлөө сөхөхөөсөө өмнө боль доо, эрхмүүдээ

нийтлэсэн Admin

Манай залуус Ц.Нямдоржийг гадаадад хуулийн мэргэжил эзэмшиж, төрд олон жил ажилласан туршлагатай, боловсролтой хүн гэж бодож

явснаас нэгэн цагт Н.Энхбаяраасаа “Би УИХ-ын дарга болмоор байна” гэж царай алдан гуйж байсан тухай бол үнэхээр мэдэхгүй шүү дээ.

Н.Энхбаярыг төрийн бүх өндөр албан тушаалд гарч үзсэн, утга зохиолын орчуулагч мэргэжлийг орост эзэмшсэн гэхээс “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн байшингуудын хууль бус хувьчлалд гар бие оролцсон гэж лав мэдэхгүй. Н.Энхбаярыг Төмөртэйн ордын 25 хувийг эзэмшдэг гэж бүр ч мэдэхгүй шүү дээ.

Ц.Нямдоржийг түрээсийн байранд амьдардаг, “Монгол төрийн төлөө чөмгөө дундартал ажиллаж байна” гэж өрөвдөж байсан болохоос биш сая сая долларын үнэтэй олон хаустай гэж залуус маань бүү хэл бид ч мэдээгүй шүү дээ. Гэтэл өөрсдөө эдгээр зүйлээ илчлээд өгчихлөө. Энэ хоёр эрхмийн хэрүүл бүр хэрээс хэтэрч, одоо хөнжлөө сөхөх л үлдлээ. Идэр залуугийн андуудад хөнжлөө хуваагаагүй юм гэхэд дуулсан барьсан зүйл зөндөө л бий байх. Арай ч тэгэхгүй биз гэж найдъя.

Нэгэн цагт Монгол төрийн төлөө хамтран зүтгэж, сайн муугаа хамтдаа дуудуулж, нэгнээ өмгөөлж, дэмжиж явсан хуучин МАХН угшилтай энэ хоёр эрхмийн хэрүүл хэрээс хэтэрч, ард олонд өөрсдийнхөө бузар булайг дэлгэж өглөө. Ийм л улстөрчдөөр удирдуулж явж дээ гэх харамслыг ч төрүүлж байгааг нуух юун. Нөгөө талд залуус дүү нарт муугийн цаад муу үлгэр дуурайл болж байх шиг. Улстөрчийн ёс зүй, дэг жаяг гэж ч нэг юм бий. Ерөөсөө хувь хүний ухаан, өөрийн гэсэн ёс зүй ч алга. Энэ хоёр шиг балай хэрүүл хийх айлын авгай ч эрээд олдохоо больсон цаг шүү дээ. Улс төр болон нийгмийн бусад салбарт сурч, ажиллаж байгаа залуус өнөөдөр энэ хоёр эрхмийн хэрүүлийг сонсч, заримдаа гутарч, заримдаа олзуурхаж суугаа нь лавтай.

Олзуурхаж гэсний учир нь мэдээж, улс төрд мацаж яваа эрүүл цэвэр залуус өөрийнхөө туулж байгаа замыг амар хялбар сонгох нэг аргыг энэ хоёрын хэрүүлээс олж харж байж болох юм гэсэн эмзэглэл төрж сууна.

Хэдийгээр арга ядсан улс төр, хувийн өс хонзон байлаа ч ийм хэрүүл маргаан хийж суух цаг биш бөгөөд ийм нийгэм ч биш шүү дээ. Өнөөдөр их улс төрийн замд мөр зэрэгцэн алхаж байгаа залуус нэгнээсээ өрсөх гэсэн башир аргыг хоёр ах нь сайтар зааж өглөө. Нийгэмд сайн муугаар яаж нэрээ хүргэх талаар ч сайн сургалаа. Үүнээс үүдэн нэгэндээ итгэх итгэл алдарч, сүүдрээсээ хүртэл нуух ёстой зүйл энэ улс төрд их байдаг юм байна шүү гэдгийг голд нь ортол хэлж өглөө. Муугийн муу үлгэр дуурайллууд болсон Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр яахав дээ болсон болоогүй хэрүүлээ тэврээд цагийн жамыг дагахад өөрсдийнх нь гаргаж ирсэн энэ муу үлгэр дуурайл Монгодд ид цэцэглэн хөгжиж байх юм биз дээ.

Өөрсдийнх нь хийсэн муу бүхнийг, нүглийг нь буруу хараад ч болтугай өршөөж болох ч хойч үедээ үлдээж байгаа энэ муу бүхнийх нь төлөө яавч өршөөж болохгүй нь. Бодоход энэ хоёр эрхэмд ахиад ч уудлах зүйл зөндөө бий. Тэгэхээр одоо хазаараа тат, хөнжлөө сөхөхөөсөө өмнө боль доо.

С.Баяр

 

mongoliin medee


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

6 Comments

  • Anonymous (November 10, 2011 11:08:42 pm )

    ЯАГ ҮНЭЭН. ЭНЭ ЭРХМҮҮД АРАЙ Л ДЭНДЭЖ БАЙНАДА

  • Anonymous (November 11, 2011 12:19:02 am )

    Niamdorj Enhbayar 2 hirvvl hiigeed hen ni ch hojohgvi 2-laa hohirno sh dee

  • Anonymous (November 11, 2011 5:20:02 am )

    2iulaa hohirohod hen durgyitseed bgaam. Hamag ynenee delgeltseed ard tymend heregtem bishyy ergyynyydee.

  • Anonymous (November 11, 2011 12:39:45 pm )

    unen shuu.mash ih heregtei

  • Anonymous (November 11, 2011 7:02:43 pm )

    Банкууд хүүгээ нэмж байрны үнэунаж эхлэв
    Хаан, Хас, Хадгаламж банкууд орон сууцны зээлийн хүүгээ нэмчлээ. шинэ болон хуучин орон суучны үнэ бууж эхэллээ. байр авах хүмүүс түр хүлээвэл хожино шүү.

  • Anonymous (November 12, 2011 11:04:19 pm )

    zuv buruugaa oloh heregtei hen buruutai ni tsaashaa buruugui ni ard tumnii dundaa uldeh heregtei teheer ene 2-iin asuudaliig huulin nuhud yaaraltai shiidevrelj ard tumend unen zuvuur medeeleh heregtei

antalya rent a car