antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2011 Comments are off

“ОХУ-ын цөмийн зүрх нь Монгол Улс” буюу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо урааны хаягдал булшлахыг санаархаж байжээ

нийтлэсэн Admin

Хонгконгийн “AsiaTimes” сонинд нийтлэгдсэн “ОХУ-ын цөмийн зүрх нь Монгол Улс” гэх өгүүллийг товчлон орчууллаа. Өгүүллийн эхэнд ОХУ төдийгүй дэлхийн цөмийн салбарын замналын талаар өгүүлсэн байгаа. Дараа нь Монголын урааны салбар, тэр дундаа Дорнодын

урааны орд, түүнтэй холбоотой “Хан Ресурс” компанийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байв. Энэ хэсгүүдийг нь орхиод дараах сонирхолтой хэсгийг онцлон орчууллаа.

ОХУ-ын цөмийн зүрх нь Монгол Улс

Сүүлийн хориод жилийн турш ОХУ аль эртний хүйтэн дайны үеийнхээ цөмийн нөөцийг шаргуу ашигласаар ирлээ. Харин өдгөө ураан олборлолтоор Оросын томоохонд тооцогдох “Атомредметзолото” холдинг нь Казахстан, Канад, Нигери, Австрали, АНУ болон Монгол Улс гэх орнуудад түшиглэн дэлхийн ураан үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх байр суурь эзлэхийг санаархах болов.

Харин АНУ-ын хувьд урааны салбар дахь Оросын энэхүү амбицийг нүд анин өнгөрөөхийг хүсч байгаа бололтой…

… Дам сонсвол, Монголын өнөөгийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ОХУ-ын эрх баригчидтай нэлээд хүйтэн харьцаатай байдаг аж. Тийм учраас 2011 оны зун Монголд дизель түлшний хачирхалтай хомсдол бий болж, ард түмэн нь Наадмын баяраар олигтой баярлаж чадаагүй гэх бөгөөд монголын үр тарианы ургацад ч аюул нүүрлэхэд хүргэсэн нь “урааны асуудлаар хийсэн өмнөх тохиролцоондоо хүрээч ээ” хэмээн Ц.Элбэгдоржид илгээсэн ОХУ-ын сануулга байсан гэх цуу яриа ч бий.

Монгол Улс урааны салбарт ОХУ-тай хамтрах явцаа гүнзгийрүүлсээр байхад харин АНУ энэ тал дээр амжилт олохгүй л явна.

Элбэгдорж 2011 оны есдүгээр сард Монгол Улсыг цөмийн хаягдлын булш болгох тал дээр АНУ болон Японтой хийж байсан нууц хэлэлцээрүүдээ зогсоов. Тэр бүү хэл, үүнийг үгүйсгэсэн, ташаа мэдээлэл гэх мэдэгдлүүдээ сонин дэс дараалалтайгаар гаргасны дараа хэлэлцээрийг гардан явуулж байсан багийн бүх гишүүнийг, тэр дундаа энэ жил Америкийн талынхантай хэлэлцээр хийхээр АНУ-д зорчсон Тусгай үүрэгт Элчин сайд А.Ундрааг ч халж орхив.

Энэ оны буюу 2011 оны тавдугаар сард Австрийн Вена хот дахь Монголын Элчин сайдын яамнаас ч уг мэдээллийг цуурхал гэж тодорхойлон айхтар том мэдэгдлийг нийтэлж байлаа. Уг мэдэгдэлд ерөнхийдөө “Reuters, CNN гэх дэлхийн мэдээллийн томоохон агентлагуудаас болон Японы Mainichi” сониноос гаргасан мэдээллийн мөрөөр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд холбогдох албан тушаалтнуудтай уулзан удирдлагуудын байр суурийг тодрууллаа. Гадаад харилцааны яам, Цөмийн эрчим хүчний агентлаг болон төрийн өмчит “Мон-Атом” компанийн төлөөлөгчид дээрх мэдээллийг үгүйсгэн, Монголын төр засаг боловсруулсан цөмийн түлшийг хадгалах тал дээр хэнтэй ч, ямар ч хэлэлцээрүүдийг хийгээгүй төдийгүй ийм үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн ямар ч үндэс байхгүй хэмээлээ” гэсэн байв.

Сонирхолтой нь Америкийн эрх баригчид дээрх саналыг анхлан тавьж байсан мөртлөө үүссэн нөхцөл байдалд дуугүй өнгөрөв. Гэхдээ Монголын эрх баригчдад тал засан ганцхан мэдэгдэл гаргасан бөгөөд үүндээ энэ оны тавдугаар сард “Arms Control Wonk” хэмээх байгууллагын Жеффри Льюисийн хийсэн мэдэгдэл “худал” зүйл хэмээв…

Монголчууд онгон хээр нутгаа, говио цөмийн хаягдлын булш болгохыг эсэргүүцэж байгаа. Гэхдээ Монголын эрх баригчдын зүгээс гаргасан үгүйсгэсэн мэдэгдэлд бас нэг сонирхолтой хэсэг бий. “Цөмийн түлшийг манайхаас худалдаж аваагүй л бол монголчууд бид бусад орны цөмийн шаарыг хадгалах тийм ч тэнэг улс биш” гэж бичсэн байгаа.

“Mainichi” сонин дээрх хэлэлцээр бүтэлгүйтсэн талаар мэдээлэхдээ “Монголын Засгийн газар ураанаас цөмийн түлш гарган авах хувилбарыг хэлэлцэж байсан төдийгүй урааны нөөцийг үр дүнтэй ашиглах үүднээс экспортлох асуудлыг сонирхож байжээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд “цөмийн түлшний түрээсний талаарх гэрээ”-г нэвтрүүлэх санаачилгыг ашиглан Монголоос цөмийн шинэхэн түлш худалдан авсан орнуудын хаягдал түлшийг буцааж авах байсан юм.

Хэрэв Монгол Улс Америкийн дэмжлэгийг аван дээрх санаагаа хэрэгжүүлсэн бол дэлхийн цөмийн түлшний бизнест чухал, бие даасан тоглогч нь болж чадах байлаа. Ажил хэрэг ийн төлөвлөгдөж байтал Элбэгдорж ухрах араандаа хийн амьсгал давчдам хурдтайгаар давхиж эхлэв. Тэрбээр энэ оны есдүгээр сарын 15-нд өгсөн ярилцлагадаа “Бусдын нутагт бий болсон цөмийн хаягдал гэдэг бол хүний нутагт бий болсон үр могой гэж нэрлэж болно. Цөмийн хаягдлыг буцаан авах, мөн урааныг экспортлох тухай яриа байх ёсгүй бөгөөд миний бодлоор энэ бүхэн бол гадны их гүрнүүдийн зүгээс үзүүлж буй дарамт гэж ойлгож байгаа. Бид энэ бүтэшгүй санаанаас нь салах хэрэгтэй” гэж мэдэгдэв.

Өнөөдөр ямар ч шалтгааныг үндэслэсэн бай, цөмийн хаягдлыг импортлох, дамжин тээвэрлүүлэх, хадгалахыг хориглосон хуулийнхаа ачаар Монгол Улс урааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлууд дээрээ зөвхөн ОХУ-тай түншлэхээр боллоо. Ингэхдээ “Атомредметзолото” компанийн харьяанд байдаг Приаргунскийн үйлдвэрт түүхий эд нийлүүлэх үүрэг хүлээх бололтой.

Дээрх үл ойлгогдох явдлын манан сарнисан тохиолдолд яаж ч бодсон ОХУ Дорнодод бат бэх суурьших нь ойлгомжтой байх. Оросуудын энэхүү эрмэлзэлд Америкийн Засгийн газар хайхрамжгүй байдал харуулж буй нь үнэхээр сонирхол төрүүлж байна. Гэтэл 2010 онд Хятад улс газрын ховор элементүүддээ хязгаарлалт тавихад барууны дипломатчид, хэвлэлийнхэн ямар их шуугиан тарьсныг санагтун…

… ОХУ-ын нэвтэрч чадах хязгаараас цаашхи дэлхийн хэсэгт тийм ч их урааны нөөц байхгүй. Америкийн цэргийн элит өөрийн орны урааны нөөцөө илүү нүсэр, илүү хүчтэй цөмийн пуужин үйлдвэрлэхэд урвуулан ашиглаж байгаа тул (хүн төрөлхтний нүдэнд) урааныг зэвсэглэлд ашиглах сонирхолгүй байгаа мэт харагдана. Гэвч удалгүй дэлхийн зах зээл дээр арилжааны чиглэлээр нийлүүлэгдэх урааны ихэнх хэсэг нь Оросын тунгалаг бус засаглал, түүнээс дагжин чичрэх гадаадын түншүүдийн гарт байх вий. Гэсэн ч энэ бүхэн АНУ, түүний үндэсний аюулгүй байдлыг хариуцсан зөвлөгчид, шүүмжлэгчдийн сэтгэлийг нэг их зовоохгүй байгаа бололтой.

Яагаад вэ?

ОХУ Казахстанд хэрхэн амжилттай үйл ажиллагаа явуулж буй талаар Мартин Сьефф (“The Globalist” судалгааны төвийн дарга, ахлах судлаач, нийтлэлч.Орч)-тэй ярилцаж суухад тэрбээр “Казахстан улс ОХУ-тай шинэ гэрээ хийсэн нь чухамдаа ОХУ-тай л хамтран ажиллах боллоо гэсэн үг юм. Нэг талаар, ОХУ-ыг төлөөлдөг “Росатом” компани гэх урааны олборлолтоо нэмэгдүүлэх гэсэн өрсөлдөгчөөсөө салсан хэрэг. Нөгөө талаар, энэ хоёр улс хамтран ажилласнаар дэлхийн урааны зах зээлд ноёрхох боломжийг олж авах нь дамжиггүй.

Энэ алхам нь стратегийн маш чухал ач холбогдолтой зүйл. Учир нь Казахстан улс урааны нөөцийн хэмжээгээ нэлээд хувиар өсгөсөн. Тэр л үеэс хятадууд ордыг эзэмших сонирхлоо илэрхийлсээр ирсэн. Тэд ойрын 30 жилийн дотор иргэний зориулалттай шинэ үеийн 500 ширхэг цөмийн реактор байгуулах төлөвлөгөөтэй байгаа” гэсэн юм.

Хэрэв Хятад улс энэ бодлогоосоо ухран түлш бус цөмийн эрчим хүч гаргаж авах үйлсийг хэрэгжүүлж эхэлбэл Ойрхи Дорнодоос газрын тос авахад үүсдэг геополитикийн хүндрэлүүд нь урааны картель (ОПЕК-ийн хэлбэрээр үүсэн бий болсон ураан экспортлогчдын бүлэглэл. Уг бүлэглэлийг ОХУ толгойлдог ба экспортлогчид нь Казахстан, Монголын урааны нөөцийг түшиглэдэг)-тай ажиллахад үүсэх хүндрэлүүдээр солигдох явцыг түргэсгэх нигууртай.

Магад ийм учраас АНУ нэг их санаа зовохгүй байгаа биз ээ.

www.atimes.com/atimes/China/MJ29Ad02.html


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car