antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2011 Comments are off

Ж.Наранцацралт агсны хүү Н.Соёмбо аавынхаа үхлээр улс төр хийхээр шийдэв үү?

нийтлэсэн Admin

-Талийгаачийн ар гэрийнхний хүсэлтээр түүнтэй хамт яваад осолдож байсан Д.Ганбатыг УМБГ-ынхан саяхнаас байцааж эхэллээ-

Монголчууд бурхан болоочийнхоо ясыг өндөлзүүлнэ гээд нэрийг нь хэлэхээс ч цээрлэдэг. Өнөө цагийн төрх хүнд цээр гээч юмыг мартагнуулдаг болоо юу даа. Үүнийг хэлэхийн учир, монгол түмний нэгэн үе хайрлаж, хүндэлж явсан улстөрчийн эхнэр нөхрийнхөө үхлээр улс төр хийж яваа гэх увайгүй байдлыг л дэлгэх гэсэндээ тэр.

 

Яагаад ингэж хэлж байгаагийн учрыг дор өгүүлснээс ойлгох болно.

 

Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гээд тэр талийгаач эрхэмд монгол төрд хашаагүй алба гэж үгүй. Тэр бол Жанлавын Наранцацралт агсан. 2007 оны 11 дүгээр сард Төв аймгийн нутаг дэвсгэр дэх Айдсын даваа орчимд автын ослоор өөд болж, монгол төрийн ноён нуруудын нэг хугарч байсан цаг тэртээ ард хоцорчээ.

 

Тэр муу хүн, муу төрийн түшээ байгаагүйг түмэн олон мэднэ. Дундговь аймагт болсон аймгийн сэхээтэн залуучуудын чуулга уулзалтад оролцож, албан үүргээ гүйцэтгэж яваад Улаанбаатар руу ирэх замдаа осолдож, жолоочтойгоо хоёулаа газар дээрээ нас барж, үй зайгүй багын найз Ганбат нь үхлүүт эмнэлэгт ирж, алтан гартай эмч нарын буянаар орчлонгийн тоосыг хөдөлгөхөөр болсныг та бид сонсч, дуулсан.

Осол хурд хэтрүүлснээс үүдсэн гэсэн цагдаа, шүүхийнхний тогтоол гарсан ч нэг аймгаас хоёр тийшээ хөдөлсөн хоёр машины дугуй яг адилхан хагарч, хоёулаа онхолдож осолдсон гэдгийг тухайн үед хэвлэлүүд бичиж байсан. Тодруулбал, тухайн үеийн Түлш эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэрэнпүрэв ч бас талийгаач Ж.Наранцацралттай хамт нэг үйл ажиллагаанд оролцоод Өмнөговь аймаг руу салж яваад осолд орж, “Өнөөдрийн Монгол” сонины эрхлэгч С.Цэмбэлдорж нас барсан хэрэг гарсан билээ. Энэ бүхнийг түр орхин гол асуудалдаа оръё.

Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг гэсэн үг бий. Тэгвэл Ж.Наранцацралт агсны хүү Н.Соёмбо сайн эцгийнхээ нэрийг ирэх сонгуульд ашиглахаар шийдсэн бололтой. Талийгаачийн эхнэр М.Алтанцэцэг саяхан УМБГ-т өргөдөл гарган хандсан байна.

Ингэхдээ тухайн үед талийгаачтай хамт явж байгаад осолдсон Д.Ганбатыг дахин асууж байцаахыг хүссэн бөгөөд бүр тодруулбал хэргийг сэргээн шалгуулахаар шийдсэн бололтой. Цагдаагийнхан ч Д.Ганбатыг дуудаж, иргэний гомдлын мөрөөр байцаалт авч эхэлсэн тухай эх сурвалж мэдээлж байна.

Тэгэхдээ бүр “Та тухайн үед ямар зорилгоор Ж.Наранцацралттай Дундговь руу явсан бэ” хэмээн байцаасан гэнэ. Д.Ганбат нь өдгөө ослоос үүдэлтэй хөл муу, хааяа хазганаж явдаг ажээ. Тэрбээр талийгаачтай хар багын, нэг ангийн дотно найзууд байж. Дотны найзууд нутаг усандаа болох арга хэмжээнд хамт явах нь байж болох л асуудал.

Тийм ч сэжиглээд байх зүйл биш баймаар. Харин ингэх шалтгаан талийгаачийн ар гэрийнхэнд, ялангуяа эхнэрт хэрэгтэй байгаа бололтой. Талийгаачийн хүү Н.Соёмбо нь эмч мэргэжилтэй бөгөөд одоо хувийн эмнэлэгтэй, түүнийгээ ажиллуулдаг юм байна.

Тэрбээр сүүлийн үед Дундговь аймгаар гүйдэлтэй болж, ирэх сонгуульд энэ нутгаасаа нэр дэвшинэ гэдгээ зарлаж яваа аж. Тэрбээр хамаг юмаа шавхаад ч болов нэр дэвших юм гэсэн. Мэдлэг боловсрол, ухаан чадлаараа өрсөлдөхөөс илүү бурхан болсон аавынхаа нэрээр улс төр хийхээр ийнхүү улайрч байгаа нь хамгийн увайгүй явдал биш гэж үү.

Тухайн үед шалгуулах сэжигтэй зүйл байсан бол Д.Ганбатыг шалгуулж болох л байсан хэмээн учир мэдэх хүмүүс ярьж байна. Ар гэрийнхэн нь тухайн үед гомдолтой байгаагаа илэрхийлж л байсан. Гэвч тэгээгүй. Тэгээд яагаад одоо энэ хэргийг сөхөх болов.

Гэхдээ л үхсэн хүн үг хэлэх биш гэх шиг талийгаачийн эхнэр ийн аашилж буй нь тийм ч олон хүнд таалагдахгүй л болов уу.

Нөхрөө осолдсоноос хойхно эхнэр М.Алтанцэцэгийн нэгэн сонинд өгсөн ярилцлагаас энд хүргэе.

 

-Танд ослын талаар анх хэн хэл дуулгасан бэ?
-Миний таньдаг хүү цагдаад ажилладаг юм. Тэр над руу утсаар ярьж, Нараа ах осолд орсон юм шиг байна. Радио холбоогоор тийм юм яригдаад байна гэхээр нь Гэмтлийн эмнэлэг дээр иртэл хамт явсан Д.Ганбат нь хүргэгдэж ирээд байсан. Түүнээс яаж байна гэж асуучихаад бага гэмтэл болохоор нь Нарааг II эмнэлэг рүү аваад явчихаж гэж санаад тэнд л хүлээгээд байсан.

Тэгтэл байдал биш болоод явчихаар нь шууд ослын газар дээр ирсэн. Машиныг нь хараад ийм машинаас амьд хүн гарахгүй нь ойлгомжтой гэж бодсон атлаа яагаад ч юм машиныхаа араас баруун гараа барьсаар ярвайсхийгээд гарах юм шиг санагдаад горьдоод л байсан.

 

-Таныг ослын газарт очиход тэрбээр нас барчихсан байсан уу?
-Тийм ээ, газар дээрээ жолоочтойгоо хоёул нас барсан байсан. Осол болсноос хойш манай хүн гурван минут хэртэй амьд байсан юм билээ. Жолооч нь их бие муутай хүн байсан тул эхний хөрвөөлтөд нас барсан болох нь тогтоогдсон.

 

-Ослын талаархи хавтаст хэрэг хаагдсан гэж сонссон. Энэ үнэн үү?
-Би Солонгост явж байгаад энэ тухай сонсоод хүүтэйгээ холбоо барьж энэ тухай тодруулаач гэсэн. Тэгээд Замын цагдаагийн Ариунболд байцаагчаас хавтаст хэрэг хаагдсан эсэх талаар асуухад үгүй гэж хариулсан гэсэн. Тэгээд ч тийм зүйл байж болохгүй биз дээ.

 

-Хамт явсан Д.Ганбатгай нь та нар уулзалдаж, хэрэг явдлын талаар асууж тодруулахад юу гэх юм?
-Тэрбээр өнөөдрийг хүртэл бидэнтэй ирж уулзаагүй. Хүлээсээр байгаад цөхрөнгөө барж сууна. Нараагаас салдаггүй, түүний нөмөр нөөлөгт явсан хүнийг тийм зан гаргаж байгаад их гайхаж байна. Найз нар нь уулзаад асуухаар нэг ч үг дуугарахгүй тааз ширтээд байдаг гэсэн.

 

Эхнэр нь манайхаар орж гардаг л байсан. Нөхөр нь шооконд орсон гэж бодоход эхнэр нь ирээд уулзаж болно оо доо. Харин жолоочийн гэргий Энхчимэг л бидэнтэй холбоотой байгаа. Тэрбээр өнөөдөр халаасны өрөөнд, хадам эгч нарынхаа дарамтад байгаа. Хорвоо ийм л байна.

 

Тэрбээр ийн ярилцлага өгч байж. Нэгэнт хэрэг явдал болоод дөрвөн жилийн нүүрийг үзэж байна. Мэдээж улс төрд орох гэж буй залууг буруутгах гэсэнгүй. Залуу хүн хүсэл зорилготой байх нь мэдээж. Харин ханийнхаа үхлээр улс төр хийж хүүгээ улс төрд оруулж болно гэж сэтгэсэн нь л хүний ёсноос гажууд гэж бодогдоод байгаа юм.

 

Дөрвөн жилийн өмнөх хэргийг ийн гэнэт сөхөж буй нь улс төр хийх гэж буй мэт харагдах нь харамсалтай. Харин аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гээд зүтгэвэл олон хүний дэмжлэг авах учиртай гэх хүн олон байна.

 

Б.Оюунгэрэл
Эх сурвалж: “Монголын мэдээ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car