Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар 7 хоног бүрийн лхагва гаригт 12:00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийж, нээлттэй ярилцдаг. Энэ 7 хоногийн уулзалт маргааш болох бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцох юм.
Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, яамнаас хэрэгжүүлж эхэлсэн Ном, Авьяас хөтөлбөр болон цаг үеийн ажлуудынхаа талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгнө.
Сэтгүүлчидтэй хийх нээлттэй ярилцлага Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд эхэлнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.