antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2013 Comments are off

“ICT-EXPO-2013” үзэсгэлэн нээгдэнэ

нийтлэсэн Admin

00_500x500Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 92 жил”-ийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас өнөөдрөөс энэ сарын 21-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд “Ирээдүйтэй холбогдоё-Шинэ амьдралын хэв маяг” уриан дор “ICT-EXPO-2013” үзэсгэлэн уламжлал болгон долоо дахь жилдээ зохион байгуулна.

“ICT-EXPO-2013” үзэсгэлэнд Олон улсын болон гадаадын байгууллагууд, Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, Төрийн байгууллагууд, Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй бусад салбарын байгууллагууд, Их дээд сургуулиуд, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оролцох юм. Энэ удаагийн үзэсгэлэн “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөр батлагдсантай холбогдуулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд олон улс, гадаадын байгууллагууд түлхүү оролцож байгаа нь салбарын хөгжил дэвшлийг дэлхийн түвшинд хэдийнээ хүрсэнийг илтгэх болно. Үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, “КАНСАТ” бичил хиймэл дагуулын үндэсний анхдугаар тэмцээн, программ хангамжийн тэмцээнүүд, Эрдэм шинжилгээний хурал /ICT and improving toad safety/, “ICT for life” зохиомжийн дор дижитал арт тэмцээн. Мөн Флаш моб бүжгийн уралдаан, цахим спортын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн зэрэг салбарын хурдацтай хөгжлийн үр болсон сонирхолтой олон арга хэмжээнүүд зохионо.

Эх сурвалж: шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car