antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2011 Comments are off

Ш.Сайхансамбуу, Д.Оюунхорол нар тэрбумаар “мөнгөний уут” хийжээ

нийтлэсэн Admin

Гишүүдийн гэх тодотголтой тэрбум төгрөг чухам юунд зарцуулагдав. Энэ асуултад өнөөгийн 76 гишүүн хариулт өгч чаддаггүй. Уг нь тойрогтоо хөрөнгө оруулалт хийж, иргэдийнхээ амьдралд бага ч атугай нэмэр болгох нэрийдлээр тэрхүү 76 тэрбум төгрөгийг төсөвт суулгахаар болж, ингэж ч тайлбарлаж байсан санагдана.

Харамсалтай нь зорилтот хэсэгтээ дийлэнх нь хүрэлгүй, харин ч бүр зарим нэг гишүүний хувийнх нь ирээдүйн зам мөрийг гэрэлтүүлэх томоохон хөрөнгө оруулалт болж хувирсан байх юм. Энэ удаад Завхан нутгаас сонгогдсон хоёр эрхэм түшээгийн тэрбум хийгээд ирээдүйн бизнесийг нь дэлгэе.

“Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбууг улс төр рүү нам нь хөтөлж оруулсан гэдэг. 2008 оны сонгуулиар түүнд Завхан нутгаас нэр дэвших санал тавьж, мань хүн ч хүлээн зөвшөөрчээ. Улмаар улаан хувьсгалч тойргоос ногоон гэрлээр гарч, дугуй танхимд залрах болсон. Гэвч тэрбээр улс төрд хөл тавьсан анхны өдрөө л хэл аманд өртсөн юм.

Памперстай түшээг Л.Гүндалай гишүүн чуулганы нээлт дээр “Зах дээр өвлийн хүйтэн, зуны халуунд зогсч буй эмэгтэйчүүд бөөргүй, эрчүүд нь нуруу нугасны өвчтэй болж байна. Чи тэдний зовлон дээр баяжсан биз дээ. Чам шиг хувалз Монголын парламентад ороод ирсэнд гайхаж байна. Энэ бол чиний суух газар биш” хэмээн цамнаж байлаа. Түүнээс  хойш олны хэл ам түүнийг үргэлж ороосоор ирсэн.

Тойргоо “Хаммер” жийпээр тойроод ирдэг гэдэг ч сонгогчид нь түүнийг телевизийн дэлгэцнээс л олж хардаг гэдэг. Тойрогтоо очих тохиолдолд өндөр хонжвор бүхий сугалаа тарааж байж л хэдэн хүн цуглуулж чаддаг талаар учир мэдэх нэгэн нь хуучилна. Эс бөгөөс худалч, хулгайчаар нь дуудаад иргэд ирдэггүй юм байх.

Гэсэн ч тэр сүйхээтэй эр. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд гишүүний гэх тодотголтой тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг гурилын үйлдвэр байгуулахад зарцуулжээ. Товчхондоо, ангийн нөхдөө дуурайж, тоглоомын талбай, дээвэр, туурга засах гэхчлэн жижиг зүйлд зарцуулсангүй. Харин хэзээний бизнес сэтгэлгээгээрээ хандаж, ирээдүйн “мөнгөний уутаа” бэлдээд авах нь тэр.

Тариа, будаа хураах цагаар гурил тээрэмдэж, сонгогчиддоо зах зээлийн үнээс арай татуу худалддаг түүний санаа өнгөц харахад тун догь. Нэг сумаар хоёр туулай буудах түүний төлөвлөгөө ч тун сайн хэрэгжсэн байна. Хөрөнгө оруулалтаа богино хугацаанд гаргаад авчих тул ирээдүйн “Нарантуул” л гэсэн үг.

Намын нөхөр Д.Оюунхорол нь ч мөн ялгаагүй махны үйлдвэр байгуулсан байна. Завхан нутаг гурван мандаттай ч, Ш.Сайхансамбуу, Д.Оюунхорол хоёр илүү дотно. Хэзээний мал ярьж, тэрнийхээ төлөө толгойгоо гашилгасан Д.Балдан-Очирыг төдийлөн тоохгүй.

Улмаар хоёр түшээгийн тойргоо байлах зарчим нь ч нэг. Хаа явсан газраа сугалаа сугалуулж, элдвийн юм тараана. Харин хариуд нь тойргийн тэрбум төгрөгөөрөө үйлдвэр байгуулж, ирээдүйн бизнесээ цэцэглүүлж эхлэснийг сонгогчид нь мэдэж байвч, дэмий л ярихаас цаашгүй.

Тэдний байгуулсан мах, гурилын үйлдвэрийг Төрийн өмчийн хороо ч бүртгээгүй гэж байгаа. Уг нь Ш.Сайхансамбуу гишүүн ангийнхан дотроо бийлэгжүү эрхмүүдийн тоонд багтдаг нэгэн. Д.Оюунхорол бүсгүй ч шаггүй сайн бизнесмэн хэмээн үнэлэгддэг.

Хүний шуналд хязгаар үгүй гэдэг л энэ байх. Магадгүй Ш.Сайхансамбуу гишүүний хувьд УИХ-д тухалснаар орлого нь хэт дахин буурсантай холбож тайлбарлаж болох л юм. Авлигатай тэмцэх газарт өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал тэрбээр өмнө нь 291.7 сая төгрөгийн орлоготой байсан бол өдгөө 17 сая болтлоо буурсан юм байх.

Тэгэхээр наймаачдын хэлээр шархаа нөхсөн байж таарах нь. Ямар тэрбум төгрөгийг нь шууд халаасалчихалтай биш. Харин Д.Оюунхорол гишүүний хувьд 22.5 сая байсан бол 23 сая болтлоо багагүй өссөн үзүүлэлт ажиглагдсан ч хүслээ дийлээгүй бололтой.

Л.Нинжсэмжид

Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car