antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2013 11 comments

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрын явган гэдэгт итгэсэн юм шиг байхаас

нийтлэсэн Admin
alhahТөрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг гарсан нь инээд хүрч, элэг хөшмөөр тоо баримтаар дүүрэн юм. Төрийн түшээдийн зарим нь яасан ч ядуу юм бэ. Гахай явган, нохой нүцгэн нөхөд олон байна шүү, цаана чинь.
Хөл дүүжлэх унаагүй зарим нь такси барьж амьдардаг бололтой. Төрийн тэргүүн нь ч, төрийн түшээд нь ч хувьдаа машингүй гэхээр баян иргэдийнх нь машин хотын замыг түгжрүүлдэг гэж ойлгохоор байна. Ингэж хэлэхээр зарим нь сонгуульд ялах гэж байдгаа зарсан биз, хөөрхий.
Эсвэл нэр дэвших гээд машинаа ломбардаад авч чадаагүй гэнэ лээ гэх байхдаа. Гишүүд нь ч дүүрч гэж бодсон чинь УИХ-ын дарга З.Энхболд . хүртэл машингүй юм байна шүү дээ. Жирийн гишүүн байхдаа Их тэнгэрийн аманд хаяа залгаа амьдардаг намын нөхдийнхөө машинд дайгддаг байсан байх.
Одоо харин УИХ-ын дарга юм чинь төрийн хамгаалалтынхан үйлчлээд сайхан байгаа байх. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн л хувьдаа машингүй гэнэ. Эр хүн унах сайн морьтой байх ёстой хэмээн монголчууд хэлэлцдэгийг санавал орчин үед хөл дүүжлэх унаагүй төрийн түшээг юу ч гэмээр юм бэ дээ.
За тэгээд Д.Арвин, Н.Батцэрэг, Л.Болд, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Д.Дэмбэрэл Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Я.Содбаатар, Л.Эрдэнэчимэг нарын явган гишүүд байдагт итгэсэн юм шиг л байхаас даа.
Ц.Нямдоржийн хувьд ч яах вэ, өнгөрсөн жил түрээсийн байранд амьдардаг, телевизор ч байхгүй гэдгээ ичиж нэрэлхэлгүй хэлж байсан. МАХН-ын ахмадуудын буянаар 11 инчийн телевизортой болсон. Энэ жил орон сууц гэсэн хүснэгтэд 1 гэж тэмдэглэснийг үзэхэд толгой хоргодох юмтай болсон бололтой.
Тэгэхдээ унах унаагүй л яваа юм байна. Нэг хэсэг нь ийм байхад машинаар бороо оруулдаг толгой баячууд ч УИХ-д цөөнгүй. Тухайлбал, хөрөнгө орлогын мэдүүлэгийн жагсаалтыг хөрөнгөөрөө тэргүүлсэн Б.Наранхүү Дундговийн наадмын түрүүг машинаар байлж, энд тэндхийн ойн баярт “Lexus GX 470” -аар бороо оруулж олон хүний нүдийг орой дээр нь гаргаж байсан удаатай.
Ямар ч байсан энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлэг ийнхүү гарч, хошин шогийнхныг багагүй сэдэвтэй болголоо. Төрийн ордонтой хаяа залгадаг Соёлын төв өргөө нэртэй хошин шогийн ордон энэ хаврыг инээд наргиан дүүрэн өнгөрөөх биз ээ.
Ч.Зотол
Эх сурвалж: “Өөр мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (May 11, 2013 9:31:48 pm )

    Монгол улсын төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар Үнэнийг хэлэхэд Ц.Элбэгдоржид Хойд эцэгтээ хөөгдсөн тэр жаалд хүүд Хоосон үг хэлээд нэмэргүй Ядарсан эмгэнд Эрх чөлөө яриад хэрэггүй Ясыг нь амраах орон байр өгч үз Хүнлэг ёсны тухай өгүүлээд хэрэггүй Хүйтэн гэрт нь түлээ өгч тус бол Өлссөн хэдэн хүүхдэд нь Ардчилал чинь хэрэггүй Өөх тостой хоол, зүсэм талх өгч үз Өвдөж зовсон охинд зөгнөлт яриа тусгүй Өөрийн үр шиг санаж эмийг нь олоод өг Туйлдсан олон түмэндээ хоосон бүү амла Турсгыг чинь хуулаад жалганд хаяж мэднэ Барууны эзэддээ л амласнаа эргэж нэг тунгаа Балагт дөрвөн жилийг нуруундаа үүрч бөхийлөө Элбэгд орж минь чи мөнхийн ус уугаагүй Эрлэгт очих өдрөө хаая бас санаж бай 1993оны.12.01. Очирбатын Дашбалбар

  • Anonymous (May 11, 2013 9:52:16 pm )

    ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

  • Anonymous (May 12, 2013 1:06:46 am )

    Ардчиллын нэрыг барьсан энэ хулгайчдыг шүүх шалгаач ээ муу тоглоомнууд

  • Anonymous (May 12, 2013 8:54:50 am )

    Mashingui baij bolohgui,mashintai baij bolohgui tegeed ya geh geed bgaan be

  • Anonymous (May 12, 2013 10:18:27 am )

    МОНГОЛЧУУДЫН АРГА НЬ БАРАГДЖЭЭ комунист аРДЧИЛСАН СОЛОНГОС ,кУБАД БАЙГАА ЮМ ШИГ Л ЕРӨНХИЙЛӨГЧ ,их-ын дарга машинтай гэж итгэж явахаас гэх шиг ч хэцүү ч цаг үе ирж дээ хэлээд нэмэргүй малнуудаа толгой дээрээ тавьчихаад одоо яая гэхэв дээ миний монголын хувь заяа ийм л юм байлгүй

  • Anonymous (May 12, 2013 12:36:46 pm )

    Чи итгэхгүй гээд хаачих юм бэ? Зохиомлоор машинтай, түүнийгээ улсаас идсэн гэж МАН-ыхан шиг гүжирдэхгүй л бол өөрөөр яаж ч чадахгүй.

  • Anonymous (May 12, 2013 4:44:56 pm )

    машинууд нь хүүхдүүдийнх нэр дээр байгаа юм чинь монголчууд хошгирохгүй яахын.

  • Anonymous (May 12, 2013 5:40:20 pm )

    хэн нь ямар хөрөнгөтэй байгаа нь сонин биш хэн нь ямар хөрөнгийг хэнээс яаж зувчуулж байсан байгаа нь чухал шүү дээ нөхөд минь. албаны унаа байнга унадаг улсууд машингүй байх болох л зүйл гол нь ард түмний хөрөнгийг луйвардахгүй л байвал зол

  • Anonymous (May 13, 2013 10:37:33 am )

    eksel sh gesen avaad ugmuur umaa

  • Anonymous (May 25, 2013 5:29:54 pm )

    энэ 3 хужаа тагнуул шдэ

  • Anonymous (May 25, 2013 5:30:50 pm )

    hyatadin 3 tagnul

antalya rent a car