ИЗНН-ын Үндэсний хороо хуралдаж, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцох шийдвэр гаргалаа.
Намынхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг хангалттай сайн хэмээн дүгнэжээ. Мөн ИЗНН нийгэмд шударга ёс тогтоох, авилгалтай тэмцэх болон ногоон хөгжлийн үзэл баримтлалд тууштай зогсдог улс төрийн хүчний хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг бүрэн дэмжиж, цаашид тасалдалгүй үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжин оролцохоор болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 10, 2013 6:21:58 pm )
BUH L NAM GISHUUD ENHBAYARIIN SHORONGIIN DARAMTAAS ANGIJRAHIIG L BODOJ BNDA!
-
Anonymous (May 14, 2013 11:17:56 am )
изнн ха ха инээд хүргэчих юм аа намгүй тамга барьсан хэдэн нөхөд л үлдсэн юм биш үү гишүүн гэж байгаа юм уу нишүүнчлэлгүй намуудыг татан буулгаасай
2 Comments