antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2013 10 comments

Үхлийн тухай (үхэхэд яг яадаг вэ?)

нийтлэсэн Admin

11111111За амласан ёсоор энд үхлийн тухай бичлээ 1р хэсэг:

Шашны номлолуудад хүн нас барсныхаа дараа эрлэг номун хааны өмнө очиж нүгэл буянаа шүүлгэдэг бөгөөд нүгэл их хийсэн бол тамд буян их хийсэн бол диваажинд очдог тухай сургадаг.
Тэгвэл монголчуудын нууц мэдлэгээр ямар ч эрлэг номун хаан гэж байхгүй ямарч эрлэг номуун хааны өмнө шүүлтэнд орохгүй бөгөөд гагцхүү хүн өөрөө өөрийгөө л шүүдэг байна. Энэхүү өөрөө өөрийгөө шүүх ажлыг зуурдын буюу завсрын төрлийн 49 хоногт хийдэг.
Зуурдын төрөл гэдэг нь хүн ил байгаа энэ ертөнцөөс явангуут шууд далд ертөнцөд очдоггүй. Тэгэхлээр ил байгаа энэ ертөнцөөс явсан гэж бүртгэгдсэн боловч далд ертөнцөд очлоо гэсэн бүртгэл байдаггүй байна. Тиймээс хүн завсрын үед 49 хоног өөрийгөө шүүн тунгааж байгааг зуурдын төрөл, завсрын төрөл гээд байгаам.
Аливаа хүн үхсэний дараа мөн чанар нь биенээсээ гарч, нэг хэсэгтээ ухаан мэдрэмжгүй болоод, дараа нь хоосон орон зайг мэдэрдэг ажээ. Ер нь үхэж байгаа хүн ухаан санаагаа хадгалаад үлддэгч орчин тойронтойгоо харьцах харьцаа нь дутмаг хязгаарлагдмал болдог байна. Жишээлбэл та өөртөө тохиолдож байгаа, харж сонсож байгаа зүйлсээ бусдад хэлж, мэдэгдэж чадахгүй болдог байна.
Мөн амьсгал хураах үедээ ер бусын дуу авиа сонсож, ер бусын дүр дүрсийг хардаг төдийгүй өөрийн биеэ дээрээс нь буюу хөндлөнгөөс харж гайхширдаг. Бас ойр дотныхон найз нөхөд гэр бүлийхнээ ч олж харна.
Одоочид (нас барсан хүнийг одооч гэнэ) нь бие цогцсоо оршуулах үйл явцыг бүр ч нарийн бөгөөд тод тусгаж авдаг байна. Гэвч тэр биенээсээ нэгэнт тусгаарлагдсан тул хэнч түүнийг харахгүй хэн ч сонсохгүй холбоо харьцаа бүрэн тасарсан байна. Ингээд яваандаа тэд одооч болсноо ухаарна.
Ингээд одооч болсноо мэдээд гутарч сандардаг бөгөөд үүнээс илүүтэй тэдний хувь заяаных нь тогтворгүй байдал тэднийг илүү их зовоодог. Мөн одооч болсон хүний мөн чанар дотносон дассан газраа охиж чадахгүй, бас нас барсан газраа эргэж тойрсоор л байдаг байна. Өөрөөр хэлвэл аргаа барсан мөн чанар хайчихаа мэдэхгүй тэр орчиндоо байсаар л байна. Гэхдээ газар дээр байсантай огт адилгүй бүр өөр шинэ бие шинэ хүрээтэй болсноо мэдэрдэг ажээ.
Мөн одоочийн мөн чанарт ямар ч саад хаалт торохгүй бөгөөд юуг ч нэвлэн гарж чадна. Мэдрэхүйнүүд нь төсөөлөхийн аргагүй их хүч чадалтай болдог. Тэгэхлээр хүн үхлээч түний мөн чанарыг бид мэдрэхгүй л байгаа болохоос бидний дэргэд байж л байна. Тиймээс бид нас барсан хүний зургийг байрлуулж өмнө нь зул асаадаг. Учир нь тэрхүү зурганд одоочийн энерги мэдээлэл шингээстэй байдаг тул одоочийн мөн чанар өөрийн тэр энерги мэдээллийг мэдэрч түүнд татагдан зурганд төвлөрдөг. Нэг ёсондоо түүний нэгэнт үгүй болсон биеийг нь зургаар орлуулж буй хэрэг. Тэгээд одооч түнэр харанхуйд шилжсан байдаг тул зурагных нь өмнө зул асааж гэрэлтүүлж өгдөг байх нь. Зулыг огт таслалгүй барьдагийг мэдэх байх. Мэдээж ингэж нэг газраа төвлөрөөд тасралтгүй гэрэлтэй байхлээр тухайн одооч өөрийгөө тайван тунгааж шүүж чаддаг байх нь. Бас монголчууд тэрхүү одоочийн зураг ба зулын дэргэд ер нь тэрхүү 49 хоногт одоочийн тухай муу зүйл ярихыг чанга дуу чимээ гаргахыг цээрлэдэг ч бас ийм л учиртай.
Тэгээд хүний мөн чанар өөрийн хүн байх үеийнхээ амьдралыг шүүн тунгааж дүгнэлтээ гаргасныхаа дараа тэрхүү дүгнэлтэн дээрээ үндэслэн тэр мөн чанар оюун ухааны өшөө өндөр түвшин болох далд ертөнцөд дэвшин хөгжих үү? эсвэл эргээд хүн болж бүхнийг эхнээс нь эхлэхүү? Нэг бол тамд очих уу? Гэдэг нь шийдэгддэг байна. Мөн чанар өөрийгөө хуурах боломжгүй байдаг бөгөөд түүний өнгөрүүлсэн бүх амьдрал мартагдсан бүх дурсамж өөрт нь харагддаг байна.

За 2 таслан бичихгүй бол би барахгүйм байна хэхэ их чимээ шуугиантай орчинд байгаа болохоор үргэлжлүүлэн бичих боломж байдгүй ээ :) дараагийн удаад тэр там гэж гал бутарсан халуун зүйл биш болох талаар мөн тэр 49 хоногийг заавал дуусгалгүй дээд гэрэлд нэгдэн дэвших арга замын талаар буцаад хүн болж төрөх бас ямар их чухал байдаг талаар гээд маш чухал зөвөлгөө ч байж болох зүйлсийн талаар бичье. Өнөөдөртөө энэ хангалттай хэхэ

Бат-Отгонгуайн “Монголчууд ба синергетик” номноос ишлэн бичив. Энэ мэдээллийг  авахаар бол асуугаад авна биз.

Эх сурвалж: http://lorax_dr.mongol.name/index.php/home/post/941


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (May 08, 2013 12:12:04 pm )

    sonirholtoi yum bn bayarlalaa

  • Anonymous (May 08, 2013 12:18:29 pm )

    Wow Gaixaltai

  • Anonymous (May 08, 2013 12:33:44 pm )

    gah gah ochij ochij batotgon gej balai medrel mutain avgain nomnoos avaad bhdaa yahuudee, ter avgai chin fantastic 5-n 1 boloozdee ha ha ha!

  • Anonymous (May 08, 2013 12:34:55 pm )

    sonin yumaa

  • Anonymous (May 08, 2013 1:26:56 pm )

    uheed uzsen hun uu ene chin

  • Anonymous (May 08, 2013 1:31:13 pm )

    та чинь тэгээд тэр ертөнцөд очиод ирсэн хүн юмаа даа хэ хэ хажууд нь байж байгаад ,харж зогсож байгаад ирсэн юм шиг сайхан худлаа ярьж байна даа, хэ хээ хэ

  • Anonymous (May 08, 2013 1:49:45 pm )

    ene medeeg yaaj avah uu hvmvvsee tuslaach

  • Anonymous (May 08, 2013 5:16:29 pm )

    ih sonin medee bna hehe

  • Anonymous (May 08, 2013 5:16:59 pm )

    tegeed hvn nogoo ertonfsod hoorondoo uulzaldah bolvuu…

  • Anonymous (May 09, 2013 2:26:04 pm )

    ХУДЛАА ЮМ БИЧИЖ ХҮНИЙ ТОЛГОЙ ЭРГҮҮЛХЭЭ БОЛИОЧ ЭЭ. ҮХЭЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ ҮХСНИЙ ДАРААХ АМЬДРАЛЫГ ХЭН МЭДЭХ ЮМ БЭ? 49 хоног байдаг ч гэх шиг. Шууд ачигддаг ч юм билүү. Хүнээ алдаад зовж байгаа хүмүүсийг улам айлган сүрдүүлэх гээд байгаамуу хайшаа юмбэ.

antalya rent a car