antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2011 Comments are off

“Эрдэнэт” зөвхөн Орхончуудынх биш

нийтлэсэн Admin

Эрдэнэт хотод энэ сарын 26, 27-ны өдөр долдугаар сарын нэгнээс сэдэвлэсэн гэмээр жагсаал цуглаан болоод өнгөрчээ. “Зэс эрдэнийн хувь” ХХК байгуулагдаж, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг ашиглан цэвэр зэс боловсруулах үйлдвэр байгуулах төслөө үйлдвэрийн Захиргаа, Төрийн өмчийн хороо, Засгийн газарт өгсөн гэнэ. “Зэс эрдэнийн хувь” компанийнхан уулын овоолгыг эзэмшүүлэх зөвшөөрөл, гарын үсэг авах зорилготой энэ жагсаалыг зохион байгуулсан байна. Жагсаал эмх замбаараагүй байдал үүсгэсэн ч хуурай өвс шатахтай адил дүрэлзээд намжжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн зарим удирдлага, “Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг нар өчигдөр /10-р сарын 27/ хэлэлцээрийн ширээнд суусан гэнэ. Энэ хэлэлцээрээр Төрийн өмчийн хорооны төлөөлөлтэй тус компанийн гүйцэтгэх захирлыг уулзуулж, асуудлыг ярилцахаар болсон бололтой.  “Эрдэнэт” үйлдвэр бол Орос, Монголын засгийн газрын хамтарсан үйлдвэр. Тиймээс үйлдвэртэй холбоотой аливаа асуудлыг хамтарсан зөвлөлийн хурлаараа шийддэг. “Зэс эрдэнийн хувь” компанийн тавьсан саналыг өнгөрсөн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, “Эрдэнэт” үйлдвэрийн 30 гаруй жилийн хөдөлмөр, нэмүү өртөг шингэсэн энэ овоолгыг ашиглуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргаж байсан шиг санагдана. Мөн зөвлөлийн хурлын дараахан Оросын талын өмчлөгч “Ростехнологи” корпорацийн Ерөнхий захирлын зөвлөх Халанов Валерий Иннокентьевич энэ талаар оросын талын байр суурийг телевизээр хүргэж байсан. Тэрбээр, хэдэн зуун сая ам.долларын өртөг шингэсэн өмч болох овоолго бол “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйн ашиг орлого юм. Тиймээс “Зэс эрдэнийн хувь”  компанийн ярьж байгаа зүйлтэй огт санал нийлэхгүй, бид Монголын талтай хамтраад өөрсдөө эцсийн бүтээгдэхүүн барих үйлдвэрийг барьж байгуулна гэж байсан. Нөгөө талаар улс орны хөгжлийг нуруун дээрээ үүрч, өдөртөө 3 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулдаг, тасралтгүй ажиллагаатай  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахын тулд иргэдийг хууль бус ажиллагаанд уриалж байгаа нь “Зэс эрдэнийн хувь” компани, түүний гүйцэтгэх захирал Д.Алтанхуягийн зохисгүй үйлдэл юм. Улс орон даяар сурталчилгаагаа хийж, “ард” нь японы мэргэжлийн сумочид байгаа, тэд хөрөнгө оруулна гэж цээжээ дэлдэн байсан учир амьдаа Алтанхуяг нь /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга асан/ Д.Алтанхуягтай нэгдэхээ больжээ. “Зэс эрдэнийн хувь” ХХК Орхон аймагт байгуулагдаж, тус аймгийн 30 гаруй мянган иргэн тус бүрээс хувьцааны үнэ гэж 1000 төгрөгийг цуглуулсан юм билээ. Хэдийгээр “Зэс эрдэнийн хувь” хязгаарлагдмал хариуцлагатай компани гэх боловч иргэдээс хувьцааны үнэ гэж мөнгө хураасан нь мөн анхаарал татмаар. Зүй нь “Зэс эрдэнийн хувь” хувьцаат компани баймаар юм. Тус компанийн “Хувьцаа эзэмшигч” гэх, 1000 төгрөгөө өгсөн иргэдийг утсаар дуудаж, “Хувьцаагаа ирж ав. Жагсаалд оролцоорой” гэж нэгдэхийг уриалсан сурагтай. Энэ цуглаан 200 орчим хүнийг хамарч, тэд “Эрдэнэт” үйлдвэрийн Захиргааны байрны гадна цугларан уухай хашгиран, хайс эвдлэн, “Эрдэнэт” үйлдвэрийн Захиргааны байрны гол хаалгаар орох гэж хүч хэрэглэн хэд хэдэн удаа дайрсан боловч цагдаа, хамгаалалтын албаныхан тогтоон барьж байсан байна. Энэ үеэр жагсагчдын дайралтанд телевизийн зураглаач өртөж, камераа эвдүүлснээс өөрөөр гэмтэл, бэртэл гараагүй гэнэ. Тэд харин мод, чулуу шидэж байсан байна. Энэ жагсаалыг гардан зохион байгуулсан, сумо тайлбарлагч асан, “Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг “Эрдэнэт” үйлдвэрийн захирал удирдах ажилтнуудыг хэл амаар доромжлон, дайрч, жагсаалд оролцогчдыг уухайлан турхирч байлаа. “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэж сургамжилдаг өвөө эмээ нар, халамцуу залуус, хүүхэд эмэгтэйчүүд жагсаалд гол хүч нь болсон сурагтай. Иргэдэд хог хаягдал мэтээр ойлгуулж, тэднийг төөрөгдөлд оруулаад байгаа “Зэс эрдэнийн хувь” компанийн авах гээд, өмчлөх гээд байгаа үйлдвэрийн овоолго бол аливаа компанийн, зөвхөн Эрдэнэтийн өмч биш. Энэ бол Монголын баялаг, монголын ард түмний өмч. Түүнээс хэсэг бүлэг иргэдийн эрх ашгаар түрүү барьж , Монгол улсын ард түмнийг 33 жил тэжээж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, дээр нь иргэдээс хувьцааны мөнгө гэж авчихаад байгаа Д.Алтанхуягтай Хуулийн байгууллага нь хариуцлага тооцмоор. “Эрдэнэт” үйлдвэр зөвхөн Эрдэнэтчүүдийнх биш, энэ бол Монголын баялаг. Би Эрдэнэтийнх биш ч Монгол улсын иргэн. Тэр баялагаас хуваалцмаар байна. Газар доорх баялгаа энэ мэтээр хэсэг бүлэг хүмүүс болон гадаадын “жуулчдад” өгч ашиглуулмааргүй байна шүү. Долдугаар сарын нэгэнд намын байрыг шатаасан. Нам бол баялаг бүтээдэггүй. Гэтэл баялагийг бүтээж, улсаа тэжээж байгаа үйлдвэрийнхээ барилгыг нурааж, үйлдвэрлэлийнх нь хэвийн ажиллагааг доголдуулвал Монголын ард түмний эмнэлэг нь эм тариагүй, төрийн хамгаалалт болсон цагдаа нь цалингүй, цэцэрлэг, сургууль нь үйл ажиллагаагаа зогсооно. Бид бас хүний хөгжлийн мөнгөө хаанаас яаж авах юм бэ?


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car