antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2011 Comments are off

С.Баярын үлдээсэн өв буюу ураны хаягдал-

нийтлэсэн Admin

С.Баяр Монгол Улсын Ерөнхий сайдын албыг 2007 оны арваннэгдүгээр сарын 22-ноос 2009 оны аравдугаар

сарын 29-нийг хүртэл хашсан. Энэ хооронд ямар том ажлуудыг амжуулсан гээч.
Түүнийг Засгийн газрыг тэргүүлэх үед таван жил ярьсан Оюутолгойн гэрээ батлагдаж, ажил хэрэг нь эхэлсэн. Сонгуулийн өмнөхөн ард түмэнд таалагдах гэсэндээ төрийн нэрийг барьж  бизнесмэнүүдээс боловсон аргаар “дээрэмдэж”  авсан Тавантолгойн ордоо “Энержи Ресурс”-т буцааж өгсөн.
Хамгийн гол нь уран олборлох, атомын цахилгаан станц байгуулах асуудлаар маш олон гэрээ хэлэлцээр хийсэн билээ.
Хамгийн сүүлд өмнөх дугаарт бичсэнчлэн энд УИХ Цөмийн энергийн тухай хуулийг баталж байхад, Ерөнхий сайд С.Баяр Японд оччихсон, Ерөнхий сайд Таро Асотой уулзаад “Хуулиа баталчихлаа, одоо гэрээгээ баталъя” гээд гар бариад зогсч байв.
Энэ талаар мэдээлэл, мэдлэг муутай УИХ-ын гишүүд уг хуулийн талаар төдийлөн ухаж төнхөхгүй, асуултад нь “Цөмийн энергийн бодлого” боловсруулах ажлын хэсэгт ажилласан Б.Долгор голлон хариулж байв.
Манай парламент Ерөнхий сайд, ядаж Цөмийн энергийн газрын дарга чинь хаана байна гэж асуулгүй л баталчихсан байгаа юм даа. Ингээд “Цөмийн энергийн хуультай болчихлоо”  гэсэн зар тарааж, Францын “Арева”-тай хамтран ажиллах боломжтой болсноо Элчин сайдад нь дуулгав.
“Арева” групп 1997 оноос эхэлж Монголд үйл ажиллагаа явуулсан. Одоогоор Дорноговь, Сүхбаатар аймагт авсан тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын ажил хийж байна. “Арева” газар дор уусган олборлох арга техникийг ашиглан ураныг гаргаж авдаг. Энэ нь байгаль орчинд хор нөлөөгүй гэж тайлбарладаг. Гэтэл Японы сэтгүүлч Ёичи Шимацугийн нийтлэлд бичсэнээр Францын “Арева” групп нь Японы “Тепко”-той хамтран цөмийн хаягдлыг булшлах боломжтой орнуудыг судалж эхэлсэн гэнэ. “Тепко-Арева”ийн хамтарсан багийн судалгаагаар хамгийн боломжтой орны тоонд Казахстан, Хятад, Монгол гурав “шалгарчээ”.
Ингээд дээрх гурван орны эрх бүхий хүмүүстэй сэм холбогдон “Цөмийн хаягдлыг дахин боловсруулах төв” байгуулах тухай ярьж эхэлжээ.
Энэ талаар Канадын Монтреальд байрладаг  “Глобальчлал судлалын төв” хэмээх бие даасан шинжилгээ судалгаа, хэвлэл мэдээллийн байгууллагын вэб сайтад нийтэлсэн байдаг. Түүнчлэн “Викиликс”-т Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат “Монголын цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхэд “Арева”, “Камейко” нарыг сонговол дээр” гэсэн байр сууриа илэрхийлж байсныг мэдээлж байсан.
Түүнчлэн 2010 оны арваннэгдүгээр сарын 26-нд “Тошиба” корпораци Монголын “MNFCC” компанитай хамтран ажилах санамж бичгийг байгуулсан. “MNFCC”-ийн захирал нь одоогоор цөмийн асуудалд хамгийн түрүүнд нэр нь дуулдах болсон А.Ундраагийн нөхөр Дүгэрсүрэнгийн Дашдорж гэдэг эр. Улс төр, бизнесээс харь хол боловч Цөмийн энергийн газрын даргын суудалд А.Ундраагийн нэрийг цохиж явах үед “Надад биш миний нөхөрт санал болговол яасан юм бэ” гэж хэлж суусан гэх сонирхолтой яриа анхаарал татаж байсан удаатай.
2009 онд хуультайгаа уралдан Японд очиж үзэглэсэн С.Баярын хэлэлцээр эдүгээ биеллээ олчихоод байгаагийн нэг жишээ энэ.
Өөр хаанахын ямар компаниуд “Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах”, “Ураныг дахин боловсруулах” зэрэг гоё нэртэй гэрээ байгуулчихаад байгааг таашгүй. Тэр ч байтугай өнөөх хог шаараа хэдийнэ газрын хөрсөнд булчихаад байгаа ч юм билүү, хэн мэдлээ. Учир нь энэ бүхний цаана “хар мөнгө” буй. Цөмийн хаягдлаа оршуулахыг хүссэн улс орон их хэмжээний “хар” мөнгө цацдаг.
Ардын намыг, С.Баярын Засгийн дансыг дүүргэх хэмжээний мөнгө амлаад байхад “үгүй” гэж хэлж чадаагүй бол яана аа.
Яагаад гэвэл тэр чинь УИХ-ын сонгуулийн өмнөх жил шүү дээ. Ардчилсан намынхан иргэн бүрт нэг сая төгрөг амлахад С.Баяр “Ингэж өгвөл Монголын эдийн засаг элгээрээ хэвтэх болно” гэчихээд төд удалгүй иргэн бүрт 1.5 сая төгрөг амласан яг тэр жил шүү дээ. С.Баяр тэр нэгэн 2008 оны дөрөвдүгээр сард яагаад ОХУ-д очиж гарын үсгээ гялс зурж, С.Криенког “баярлуулчихаад”, тэндээсээ шууд Австрийг зорьж, Олон Улсын Атомын Энергийн Агентлаг /ОУАЭА/ -ийн Ерөнхий захирал Эль Барадейтэй уулзах болов. Ийн хардахын учир нь ОУАЭА нь өөрөө тун сонирхолтой байгууллага юм.
Тус байгууллага 1970 оноос хойш л цөмийн хаягдлыг яах вэ, хаана хаях вэ хэмээн хэлэлцэж судалж, их хэмжээний мөнгө санал болгож эхэлсэн. Зарим орны эрх баригчид энэхүү “төлөвлөгөө”-нд орчихоод, яг манайхан шиг баригдаад олны эсэргүүцэлтэй тулгараад гэрээ хэлэлцээрээ цуцалж байсан ч удаатай.
Үүнд 1990 оноос хойш Зүүн Азид олон улсын цөмийн хаягдлын агуулах байгуулах, тухайлбал, Тайваны хаягдлыг Хятадад, мөн Хойт Солонгост хадгалуулах хэлэлцээр хийж байсан ч улс төрийн эсэргүүцэл, бусад шалтгааны улмаас бүтэлгүйтсэнийг дурьдаж болно.
Мөн 1997-2002 онд АНУ, Канад, Англи,  Швейцарийн санхүүжилттэй “Пангеа” гэгч төслийнхөн  газар зүйн хувьд тусгаарлагдсан Австралийн баруун хэсэгт олон улсын цөмийн хаягдлын агуулах барих нь туйлын тохиромжтой гэсэн санал гаргажээ. Гэвч хэвлэл мэдээллийнхэн энэ талаар олж мэдсэнээр, төслийн талаар олон нийтийн эсэргүүцэл хурцдаж төсөл зогсчээ.
Дараа нь 2001-2002 онд Казахстаны Засгийн газар бусад орны бага, идэвхтэй цөмийн хаягдлыг ураны хуучин уурхайд хадгалахыг зөвшөөрсөн ч тус улсын парламент болон олон нийт эсэргүүцэж байсан зэргийг жишээ болгон дурьдаж болох юм. ОУАЭА-аас гаргасан “Developing multinational radioactive waste repositories: Infrastrutural framework and scenarios of cooperation” гэдэг олон улсын цөмийн хаягдлын байгууламжийн асуудлыг дагнан судалсан тайланд аль нэг улс тодорхой хэмжээний урамшуулал авч хариуд нь цөмийн хаягдал хадгалавал бусад улс үндэстнүүдээс цөмийн аюул ослыг холтгон зайлуулсан, олон нийтийн тусын тулд хийсэн сайн үйлс болох тухай бичжээ.
Олон улсын цөмийн хаягдлыг булшлах оронд газар нутгийн хувьд өргөн уудам, мөн тогтож төлөвшсөн дэд бүтэцтэй байх (зам тээвэр харилцаа ба цөмийн хаягдлын менежментийн) гэсэн шаардлага тавигдaх aжээ. Гэвч дэлхийн цөмийн хог шаарыг хичнээн их мөнгө амлаад ч сайн дураараа авч хадгалах улс үндэстэн олдоогүй байна.
Ямартай ч С.Баярын удирдсан нам сонгуульд ялалт байгуулан олонх болов. Хамтарсан Засгийн газар л байгуулахгүй бол Ардчилсан намаас айх зүйл байсан юм биш үү.
Наанадаж С.Баяртай хэлэлцээр хийсэн орнууд Монголын Ерөнхийлөгчийг, бусад улстөрчийг очихоор нууц алдагдаж л таарна. Ингээд алдарт “Стандарт бус” Засгийн газраа байгуулахаар шийдэв. Дээр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхны айлчлалаа Энэтхэгээс эхлээд зогсохгүй тус улсын Ерөнхий сайдтай ураны хэлэлцээр хийж, цөмийн түлшээр хангах пакт гэрээ байгуулаад, 25 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлтэй эргэж иржээ.
Цөмийн түлш ханган нийлүүлэх гэрээ байгуулсан тухай дэлхий нийтээр бичиж байхад Ерөнхийлөгчийн айлчлалын тухай дэлгэрэнгүй мэдээ бүхий Ц.Элбэгдоржийн http://president.mn сайт л ганц ч удаа дурьдаагүй бөгөөд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан гэдгээс цаашгүй байсан нь хачирхалтай. Мөн яагаад хоёр Ерөнхий сайд гэрээ хийх бус манай Ерөнхийлөгч Энэтхэгийн Ерөнхий сайдтай гэрээ хийчихэв. Сонин байгаа биз.
Өнгөрсөн зууны 1970-1980 онд илрүүлсэн Мардайн ордыг Приаргунд хүдэр нийлүүлэх зорилгоор 1981 оноос олборлож эхэлсэн бөгөөд маш нууц концессийн гэрээ байгуулж байсан нь эдүгээ нууц биш болсон. Тухайн үед гурван хөлтэй тугал төрөх зэрэг гаж сонин үзэгдлүүд олширч, эрдэмтэд цөмийн гаралтай хор хөнөөлт бодис байна, судалъя гэхээр хуучин МАХН-ынхан тас хориод, ихэд нууцалдаг байсан. Харин өнөөдөр бид ардчилсан улс оронд амьдарч байгаа.
Гэвч төрийн нууц биш, ард түмний эрх ашгаар бооцоо тавьдаг  эрх баригчдын нууц сонирхол чанд хэвээрээ л байх шив.
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр Та юу амжуулчихаад яаран одов оо. УИХ-ын сонгуулийн кампанит ажилд шаардагдах мөнгийг олох гэж, эсвэл амласан 1.5 сая төгрөгөө нэхсэн ард түмнээ бодоод “нэг тиймэрхүү” гэрээнд гарын үсэг зурчихсан байх вий дээ.
Ямар ч байсан  2008 оны 11 сард  “Марубени” корпорацийн дэд захирал Кокубенитэй уулзаж,  ураны салбарт хамтран ажиллах тухай ярилцаж, дэмжихээ илэрхийлсэн С. Баяр  үйл ажиллагаа эхлэхээс өмнө урьдчилсан төлбөр авах хүслээ илэрхийлж байжээ. Гэвч ямар ч баталгаагүй, гэрээ хэлэлцээр байгуулаагүй, хууль зүйн нөхцөл бүрдээгүй тул “Марубени” урьдчилгаа мөнгө өгөөгүй гэсэн мэдээллүүдийг эргэцүүлэхэд таагүй сэтгэгдэл төрж байна.
Түүнчлэн 2008 оны 12 сарын 1-нд С. Баяр Монгол Улсын Засгийн газар банк, санхүүгийн тогтолцоогоо бэхжүүлэхэд шаардлагатай гэсэн үндэслэлээр ОХУ-аас гурван тэрбум ам. долларын зээл хүссэн байдаг.
Хариуд нь  Дорнодын ураны уурхай, Тавантолгойн коксжсон нүүрсний уурхай, Асгатын мөнгөний уурхай болон бусад уурхайгаас дуртайгаа олборлох эрх олгохоор амласан байна.
Ганц ОХУ-aaр ч тогтсонгүй, Хятад болон Японы Засгийн газарт ч дээрхтэй ижил зээл олгох хүсэлтийг бас тавьж үзсэн байдаг. Үүнээс үүдэн С.Баяр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаад ард түмэндээ мөнгө олж ирээд тараасан юм биш биз гэсэн эргэлзээ эрхгүй төрж байна. Бид хортой мөнгө хүртээд байгаа юм биш үү. Энэ бүхэн бас л С.Баярын үлдээсэн өв үү, үлдэгдэл хор уу.
Ердөө 23-хан сар ажиллахдаа Тавантолгой ордын хамгийн их нөөцтэй “Ухаа худаг”-ийн ордыг “Энержи Ресурст” өгөөд, хоёрдмол утгатай хуулийг яаран сандран зүтгүүлж Монголын газар нутагт “цөмийн оршуулгын газар” байгуулах гарын үсгээ энд тэндгүй тараачихаад ирсэн түүний гай, гавьяа хоёрын алийг нь үнэлж, төр түшилцүүлж байна вэ. Төрд ажиллая гэвэл хоёр сар ч багаддаггүй, ашиг олоход 23 сар ч ихэддэггүй юмсанжээ.

У.Оргилмаа

“Улс төрийн тойм”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car