antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2011 9 comments

Гадны хүнтэй суусан олны танил хүмүүс

нийтлэсэн Admin

ДУУЧИН МИНЖЭЭ
Охидын анхны хамтлаг “Спайк” нь рок-попын ертөнцөд шинэ үзэгдэл байсан гэж хэлж болно.
Өөрийн гэсэн өнгө төрхийг зоригтойгоор харуулж чадсан “Хадаас”-ынхан гэвч төд удалгүй тарж орхисон. Хамтлагийн гишүүн Минжинсор бие даан уран бүтээл хийх болж хамтлагаасаа гарсан бөгөөд бууриа сахиж үлдсэн гурваас нь хоёр нь гадаадад сурахаар замд гарцгаасан. Охидын хамтлагийн түүх нэг иймэрхүү үргэлжилдэг. Тухайн үедээ Хүмүүнлэгийн их сургуулийн франц хэлний ангид сурдаг байсан Минжээ 23-р сургуулийг төгссөн гэдэг. Өөрийн гэсэн хэд хэдэн цомгийг гаргасан Минжээгийн хамгийн сүүлд UB паласт хийсэн тоглолт нь нэг их амжилт авч ирээгүй. Гоо сайхны мэс засалд орж арьсаа борлуулсан түүний шинэ стиль тухайн үедээ бас л шуугиан тариад авсан. Удаа ч үгүй залуусын жишгийг дагаж Минжээ холын Америкт ажиллаж амьдрах болсон. Энэ хугацаанд уран бүтээлийн ажлаа ч үргэлжлүүлж буй тухайгаа монгол руу хаа нэг SMS нисгэсэн шиг суух болсон тэрээр Грек эрийн цайг чанах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Хөөрхөн ихэр охидын ээж болсон Минжээг нөхөр нь анх Монгол бүсгүй гэдэгт итгээгүй гэдэг. Түүний охид Жессика, Виктория нэртэй.

 

ХӨТЛӨГЧ Д.ХАЛИУНАА

Хувийн телевизvvдийн анхдагч нарын нэг 25-р суваг телевизийн өөр өнгө төрх vндэсний TV-гээр ертөнцийг хардаг байсан бидний хувьд шинэ зvйл байсан.Тэдний олон сайхан нэвтрvvлгvvдийн нэг “Теле шоп”, “Байна уу, байна уу”-гаар Д.Халиунаа хоромхон хугацаанд олны танил болж амжсан ч төдөлгvй “тайзнаас” буучихсан. Хожмоо “Байна уу байна уу” хөгжмийн хөтөлбөрийг “Камертон” хамтлагийн дуучин Ганаагийн эхнэр Халиунаа хөтлөх болсон бөгөөд vзэгчид тэднийг том Халиун, жижиг Халиун гэж ялгадаг. Том Халиуны хувьд Япон хэлний орчуулагчийн мэргэжилтэй бөгөөд Японы урлаг соёлын тухай олон ч сайхан нэвтрvvлэг, киног орчуулж vзэгчдийн хvртээл болгож байсан. Удалгvй тэрээр Vндэсний телезизийн “Vдшийн хэмнэл”-д ажиллах болсон бөгөөд олон жилийн тvvхтэй ах TV-гийн босго өндөр байгаад больсон гэх юм билээ.

 

 
Өөрийн гэсэн үзэгчдийг бий болгож чадсан Халиунаа 2003 онд олон насны зөрүүтэй Солонгос эрийн гэргий болж хуримаа ёс төртэй хийгээд авсан. Тухайн үедээ залуусын орох дуртай “Жулиана” баарны эзэн байсан гэх Солонгос эр өмнө нь гэр бүлтэй байсан бөгөөд том болсон нэг хүүтэй байсан ажээ. Халиунаагийн сонголтыг гэр бүлийнхэн нь хүлээн авсан ч өвөөгийн зөвшөөрсөн хариу хамгийн хэцүү давааны нэг байсан гэдэг. Хэдийгээр Монгол залуус маань боловсролтой, соёлтой бас ухаантай ч надад аз дутсан юм байлгүй тиим залуус таарч байсангүй.Хайр дурлалдаа бүхнээ зориулж бүр халаасны мөнгөгүй үлдэх ч үе таарч байсан ч архинд толгойгоо мэдүүлсэн эрчүүдээс хайрыг мэдэрдэггүй байлаа гэж нэг бус удаа ярьж байсан. Ийнхүү Солонгос эрийн өрхийг татах болсон. Халиунаагийн ажиллуулж байсан ” Жулиана” хаалгаа барьж өнөө Солонгос нөхөр нэг хэсэгтээ л шүүх цагдаагийн хаалга татах дээрээ тулсан. Удалгүй “цагаан зээр бүсгүй хүн хоёр нутаггүй” гэгчээр Д. Халиунаа нөхрийн хамт Солонгосыг зорьсон юм.

ЗАГВАР ӨМСӨГЧ Д.ЦЭРМАА
Солонгосын топ модель Д. Цэрмаа гэх бүсгүйг загварынхан андахгүй сайн мэднэ. Хааяахан эх орондоо үдлээд буцдаг энэ бүсгүй Монголын загварын тайзнаа тун ч ховорхон үзэгддэг. Солонгосын топ арван загвар өмсөгчийн нэг Д. Цэрмаагийн энэ амжилтын цаана уйгагүй хөдөлмөрч шургуу зан байсан гэдгийг онцлох зүйтэй. Учир нь хүний нутагт өөрийн гэсэн школыг бий болгож амжилт гаргахад амаргүй байсан гэдэг. Ямар сайндаа л Солонгос загвар өмсөгчдөөс дутахгүй гэхдээ нойр хоолоо умартан хэлтэй болох гэж зүтгэсэн нь өнөөдрийн амжилтын эхлэл байсан гэх юм билээ. Тэрээр өнөөдөр Солонгосын хамгийн үнэтэй загвар өмсөгчдийн нэг бөгөөд өөрийн гэсэн нэлээд олон шавьтай. Аав ээжээс олуулаа Д. Цэрмаа өвөөгийн амин охин байсан гэдэг. Ямар сайндаа Солонгос эртэй дэр нэгтгэх болсон хайртай ачаа тун ч харамлаж байж хадамд гаргажээ.

 

 

ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
Монголын кино ертөнцөд бүсгүй хүнд баймгүй зоригтой алхам хийж “Бүлээн нурам”кинонд гоо сайхныг жинхэнэ утгаар нь харуулж чадсан жүжигчин О.Энхтуулыг харах гэж олон ч залуус нүдээ өгөхөөс буцахгүй байсан гэдэг. Жүжигчин бүсгүйн анхны нөхрийг Ариунболд гэдэг бөгөөд тэд нэг охинтой. Гэсэн ч тэдний аз жаргалтай амьдрал нэг их удаан үргэлжлээгүй. Ариунболдын хартай зан хэрээс хэтэрч түүнд бүр гар хүрээд авдаг байсан гэх юм билээ. Ийнхүү аргагүй эрхэнд хоёр тийш болсон ба О.Энхтуул охиноо өөр дээрээ авч үлдсэн юм. Анхны амьдрал нь азгүйтлээр төгссөн ч тэрээр уран бүтээлээ орхиогүй бөгөөд харин ч олон сайхан дүрийг бүтээж драмын тайзнаа амилуулсан. Бүр хошин урлагт хүч үзээд авсан бөгөөд түүний тоглосон номерууд өдгөө телевизийн дэлгэцнээ гарч үзэгчдийг баясгаж байна. Харин түүний амьдралын хоёр дахь сонголт Герман эр байсан юм. Түүний нөхрийг Клаус гэдэг бөгөөд тухайн үедээ багагүй шуугиан тариад авсан. Олны танил сайхан бүсгүйтэй суусан азтай эр өдгөө эхнэрээсээ дутахааргүй олны танил болж амжсан нэгэн. Тэд хоёр хүүхэдтэй. Гурван хүүхдийн ээж аав тэд өнгөрсөн жил Германд ажиллаж амьдрахаар нутгаасаа гарсан. Европ школыг илүүд үзсэн Клаусынхан хэсэгтээ Германд амьдрах бололтой.

 

ЗАГВАР ӨМСӨГЧ О.ОЮУНТУЯА
Монголын топ загвар өмсөгчдийн нэг О.Оюунтуяа Монголын мистер Баянхүү нарыг сайхан хосууд гэж тухайн үедээ л шагшиж байсан ч тэдний дурлалын түүх тэгcхийгээд өндөрлөсөн. ОУХДС-ийг төгссөн О.Оюунтуяа нь “хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирэхээр Германыг зорьсоноос хойш даруй тав, зургаан жил өнгөрчээ. Ийнхүү тусдаа амьдрах болсон дурлалт хосын түүх нэг хэсэгтээ л сонины хуудаснаа залрах болж нутгаа сахьж үлдсэн дурлалт хархүү Баянхүүг тойрсон дуулиан 2003 оны чихнээс чихэнд дамжих хов живний нэг байлаа. Удсан ч үгүй топыг Герман хижээл эрийн гэргий болсон гэх яриа гарч үрийн зулай үнэрлэсэн мессэж ниссэнээр заяаныхаа ханийг гадаад эрээр сонгосон сайхан бүсгүйчүүдийн тоо нэгээр нэмэгдсэн юм.

 

ХИЙЛЧ ДЭЭГИЙ
Монголын Ванесса Мей гэж хэлж болох хийлч Дээгийгийн олон сайхан хийлийн аялгууг бид мэднэ. “Ирээдүйн идэх талхаа өнөөдөр барина” гэж ярьдаг Дээгийг тун ч хөдөлмөрч нэгэн гэдэг. Америкт хөгжмийн сургуульд яваад ирсэн тэр үед түүнээс жинхэнэ мэргэжлийн үнэр ханхийж байсан. Ялангуяа Равжаагийн “Үлэмжийн чанар”-ыг хийлийн аялгуугаар амилуулж үсээ хуссан түүний клип үнэхээр олонд хүрсэн сайн бүтээл болсон гэдэг. Өнгөрсөн онд өөрийн бие даасан тоглолтоо хийх үедээ Дээгий хөл хүнд байсан гэдэг. Ямартаа ч “эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг хулгана жил”-д охинтой болсон Дээгий харийн бэрийн тоог нэгээр нэмээд авсан юм. Түүний нөхөр Америк эрхэм байдаг бөгөөд хувийн амьдралынхаа тухай хийлч бүсгүй ам нээх тун дургүй.


ДУУЧИН СЭРЧМАА
Хайрын дууч С.Сэрчмаа Хятадын толгой баячуудын нэг Баярттай гэр бүл болж тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа. Баян нөхөр нь дууч бүсгүйг урлагаас нь  холдуулахгүй гэж  эхнэртээ урлагийн дунд сургууль байгуулж өгч байгаа гэнэ. Сургуулийнх нь бэлтгэл ажил нэлээд их байгаа бөгөөд С.Сэрчмааг хүүхдээ төрүүлсэнийх нь дараа үйл ажилгааг нь эхлүүлэхээр зохицуулж байгаа юм байна. Сургуулиа нээсэнийхээ дараа С.Сэрчмаа Монголоосоо хүүхдүүд аваачин суралцуулах юм гэсэн. Хамгийн гол нь дуучин Сэрчмаа хятад хэлийг тун амархан сурч байгаа аж. Тэрээр Монгол дуунуудыг хятад хэлрүү хөрвүүлж, чамлахааргүй өндөр үнээр ая бичүүлж, Бээжингийн томоохон тоглолтуудад оролцон хятад хэл дээр дуулж эхлээд байна. Том баяны цуутай эхнэрийг Хятадууд ч сайн үнэлж, нэг тоглолтонд оролцож, нэг дуу дуулахад 5000 юань төлж байгаа аж. Харин дуучин бүсгүйг Монголын иргэн үү? Хятадын иргэн үү? Иргэншлийнхээ асуудлыг хэрхэн шийдэх бол гэдэг асуулт олон олон хүний санааг чилээж байна.

 

 

 

 

Хакухо Даваажаргал
Япончуудын хайрыг татах болсон Хакухо Даваажаргал “Би сумо барилдахаа больсоны дараа ояката болж, олон арван Япон хүүхдүүдийг сайн сумочин болгоход сэтгэл зүрхээ зориулах болно” гэж нэгэн ярилцлагадаа хэлсэнээс үүдэлтэй гэнэ. Япон эхнэр авч 2 ч хүүхдийн аав болсон Даваажаргал ояката болохын тулд заавал Япон улсын иргэн болсон байх шаардлагатай гэнэ.

 

 

Кёкүтэнхо Н.Цэвэгням
Арлын орны сүмогийн дохёд анхлан хөл тавигчдын нэг кёкүтэнхо Н.Цэвэгням “Ошима” дэвжээг өвлөж авахын тулд Японы иргэн болоод зогсоогүй тэндхийн бүсгүйтэй ханилахаар болсон билээ. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд удаа дараалан хамгийн царайлаг сүмочоор шалгаруулж байсан энэ залуу монгол охидтой холбоогүй байсан уу гэдэг эргэлзээтэй л зүйл.

 

“Женко” Баттулга
Сүүлийн үед монголчууд төдийлөн олон хүүхэдтэй байхаа больсон. Хоёроос дөрвөн хүүхэдтэй айлын тоо олширч, төрөлт буурч байна хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байгаа. Тэгвэл Монголын улс төрчид дундаас Монголын тэргүүн баячуудын нэг “Женко” Баттулга хамгийн олон хүүхэдтэй эцгээр тодорч байна. УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд энэ эр анхныхаа эхнэрээс дөрвөн хүүхэдтэй. Загвар зохион бүтээгч эхнэртэйгээ төдийлөн сайн харьцаатай байдаггүй ч гэсэн хүүхдүүддээ тун их анхаарал халамж тавьдаг. Хүүхдүүдээ Сингапурт сургаж, хоёр том охиноо хажуудаа авч, том хүү Жавхлангаа бизнест сургаж байгаа. Харин түүний хоёр дахь эхнэр орос бүсгүй Анжелика  амаржиж, эрхэм гишүүн, орос, монгол эхнэрээс төрсөн найман хүүхэдтэй болоод байна. Түүний орос эхнэрт анхных нь эхнэр хүүхэд төдийлөн сайн ханддаггүй ч гэсэн Х.Баттулга гишүүн хэнз хүүхдүүддээ бас л анхаарал халамж тавьж чаддаг гэсэн. Тэрээр сүүлийн хэдэн жил орос эхнэртэйгээ хамт амьдарч, нялх хүүхдүүдээ асрах ажилд анхаарлаа хандуулж байна.

 

www.top.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (October 31, 2011 6:48:58 pm )

    hn mongol tsusnaas uidsan har guilgachinguud mongonii hoinoos boovoo tasdaad ogohdoo siihgui humuus shu

  • Anonymous (October 31, 2011 10:23:28 pm )

    chi undaa uurlaad bgaa um hvn henteigee suuh ni chamd ymar hamaa bnaa

  • Anonymous (November 01, 2011 3:49:55 am )

    BOHIRDSON TSUS.

  • Anonymous (November 01, 2011 9:34:47 am )

    bohirdoh, ene ter yumaa tasdaj uguh ch buur hetersen l dee. odoo yahav, huvi tavilan yum bailgui dee. gehdee ed naraas hamgiin hetsuu nuhurtei n zailuul nuguu saihan hiilch busgui maani yumaa daa. ter saihan hugjim togloj, setgel argaddag hiilch busgui ene haltar nuhurtei hamt baidag gej bodohoor hairan l yum daa. yostoi nuguu deegiigiin nideer harahgui bolohoor l ter baihdaa tee. uuchlaarai neg shoglood helchihed, iim haltar nuhuriig deegii yaj ch olond haruulj yarij yavah ve dee, huviin amidralaa nuuhaas yahav, hairan ch busgui.

  • Anonymous (November 01, 2011 11:05:28 am )

    uuriinhuu hucheer bish amar hyalbar argaara amidrah gesen hun adguusnii sureg bna erchuudees busad n

  • Anonymous (November 01, 2011 1:24:27 pm )

    bohirdson tsusaa gej. boovoo tasdval 1000000 tugrug ogii gevel ed nar zuvshuurnu uu gej

  • Anonymous (November 01, 2011 6:13:35 pm )

    Zus holildoh sain, europ-chuudaas hamgiin buduuleg soyolgui, uhamsargui hugjul muutai ni orosuud yagaad gevel ted barag zus ni holildoogui uchraas, dundad zuunii ueyd europ-d olon zuun erdemted setgegchid soyon gegeeruulegchid ih tusun gedeg uchir ni zus holildoj ehelsnees gen saijirsan bg

  • Anonymous (July 02, 2012 1:01:31 am )

    uneheer nice gehdee kino uzeh d yuruu oroh ym ternees busad gaigui eeeeeeeeeee );

  • Anonymous (July 02, 2012 1:03:12 am )

    ymar oilgomjgui ym be xwz
    aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

antalya rent a car