antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2011 Comments are off

Дэлхий сүйрнэ гэж эрдэмтэд хэлсээр л байна

нийтлэсэн Admin

Хүн төрөлхтнийг цочроосон “Дэлхий сүйрнэ” гэсэн таамаглалыг эрдэмтэд зуу зуун жилийн турш таамаг гаргасаар иржээ. Үүнийг ХХ зууны эрдэмтэдийн шинжлэх ухааны үндэслэлтэй таамаглалууд гэж нэрлэж байсан. Гэвч тэдний таамаглал зөвхөн хүн төрөлхтөнийг цочроогч байснаас цаашгүй байлаа. Тэд ийнхүү таамаглалыг дэвшүүлэхдээ Библи болон эртний ном судруудыг ашигласан байдаг аж. XX зууны эхэн үеэс XXI зууны өнөөг хүртлэх хугацаанд гаргасан эрдэмтдийн таамаглалаас хүргэе.

• 1910 оны тавдугаар сарын 10-нд Дэлхий дээр Галлей сүүлт од унаж, их сүйрэл дагуулна гэж ярьж байжээ. Удалгүй тодруулсан мэдээлэл гарч, түүнд сүүлт од ямар ч байсан Дэлхийн хажуугаар өнгөрнө, тэгэхдээ хортой цианидаас бүрдсэн сүүл нь дэлхийг шүргэнэ. Түүнээс болж манай гарагийн хүн амын үлэмж хэсэг нь хордож үхэх байсан гэжээ. Үүнийг ашиглан сүүхэйтэй эм зүйчид хорны тусгай тариаг худалдаанд гаргасан байна. Гэвч сүүлт од Дэлхийг дайраагүй өнгөрчээ.

• 1919 оны 12 дугаар сарын 17-нд маш ховор, ер бусын үйл явдал болж нэг шугамд зургаан гараг жагсаж, энэ нь Наран дээр дэлбэрэлт болоход хүргэж, тэр дэлбэрэлт Дэлхийг шатаана гэж Америкийн цаг уурч Альберт Порт тооцоолжээ.

• 1962 оны хоёрдугаар сарын 4-5-нд сансрын ээлжит парад болно гэв. Таван гараг, дээрээс нь Нар болон Сар тэнгэрийн хаяанд шулуун шугам үүсгэнэ. Энэ нь одон орны үнэхээрийн маш ховор үйл явдал болж байв. Энэ удаа түгшүүрийг Энэтхэгийн эрдэмтэд дэлдсэн байна. Гэвч эрдэмтэдийн таамаглал ташаа болжээ.

• 2000 онд дэлхий сөнөнө гэдгийг итгэлтэйгээр хэлж байв.

• Адроны коллайдер гарсан 2008-2009 онд ээлжит таамаг гарлаа. Эгэл биесийн хурдасгуур “хүний гараар” хар нүх үүсэхэд хүргэж, тэр нь Дэлхийг залгина гэж цуу яриа таригчид үзжээ.

• 2010 онд дэлхий дээр нефтийн нөөцгүй болж, баялгийн төлөө тэмцлээс болж сүйрнэ. Мөн дэлхий нарнаас алслагдан, амьтай бүхэн амьгүй болно хэмээж байв.

• 2011 онд 2005 YU55 одтой мөргөлдөнө.

• Ингээд 2012 онд дэлхий найдвартай сөнөнө. Эцсийн үе шатандаа явж байгаа хэмээн эрдэмтэд хэлэв. Энд нарны систем галактикийн тэнхлэг рүү хазайж сансрын циклонууд хэвийн биш болж туйлууд холилдоно. Дэлхийн хэвийн амьдралыг эвдэх өөр гамшигууд ч тохиолдоно гэж байв. Хэдийгээр дэлхий одоог болтол сүйрээгүй бид энх тунх амьдарч байгаа хэдий ч эрдэмтдийн таамаглал хэзээ нэгэн цагт биелэхийг үгүйсгэх аргагүй юм. Сүүлийн үед газар хөдлөлт, үер усны аюул, ган тайлга болох, галт уул дэлбэрэх гээд байгалийн олон гамшиг ээлж дараалан тохиох боллоо. Энэ нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэдгийг нухацтай бодох нь хувь хүн бүрийн үүрэг болоод байна.

Н.Цэлмэг

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car