antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2011 3 comments

Ц.Нямдорж сайд 170 саяын үнэтэй орон сууцаа хэнд түрээсэлчихээд өөрөө түрээсийн байр дамжиж явна вэ?

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр өнөөдөр дайсан боллоо гэсэн мэдээллүүд ар араасаа хөврөх болов. Сайн цагт нэг намын ахан дүүс болж, өөр өөрийнхөө оргил руу сэтгэл нэгтэй зүтгэж явсан нөхрөө өнөөдөр Ц.Нямдорж сайд дайсан мэт үзэх болов.

Нэг эрх ашигт зангидагдаж байсан нөхөрлөл салаа замаар салахдаа дор бүрнээ зөвхөн ялалтыг хүссэн их тулааныг өдөөдөг   бололтой. Ихэнх хүмүүсийн үзэж байгаагаар сонгуулийн өмнөх хошигнол гэж байна. Гэхдээ зүгээр хошигнол ч биш байсан бололтой.

2012 оны сонгууль хаяанд ирсэн энэ үед МАН-АН гэж улстөрийн хүчин, МАХН нам гэх улстөрийн хүчин хоёр л ирэх сонгуульд хүч үзэх гээд түүнээсээ болоод хоёр хүн хөлөө жийлцээд байна гэж олон нийт харж байгаа. Гэхдээ аль хэдийнэ улстөр, бизнесийн гэмт бүлэглэл болж амжсан МАНАН-гийн зүгээс МАХН-ыг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхгүй байхын төлөө шүүх засаглалд нөлөөлөх гэж оролдоод бүтэхгүй болохоор олон түмэнд эргэлзээ төрүүлэх худал хуурмаг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж буй нь МАХН болон Н.Энхбаяр гэх хүний нэр төрд бүдүүлгээр халдсан, хууль бус үйлдэл гэлтэй.

Ер нь Ц.Нямдорж сайд яагаад гэнэт ингэх болов уг нь түүнийг хэлэх гэснээ хэний ч өмнө хэлчихдэг шударга улстөрч гэж дүгнэдэг. Гэтэл өөрийн эрх ашгийн төлөө нэгнээ чимхэх болсон нь харамсалтай.

Мэдээу экс ерөнхийлөгч өөрийнх нь талаар хийсэн мэдэгдэлд яагаад ингэж өс санах болов. АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт нь хүртэл орон сууц нэг ширхэг үнэлгээ нь 170 сая гээд байж байхад «Би түрээсийн байранд амьдардаг» гэж ам өчгөө хэвлэлээр өгч байгаа хүн үнэхээр шударга улстөрч мөн үү.

Тэр яригдаад байгаа олон тэрбумын үнэтэй хаусууд үнэхээр таных биш түрээсэлдэг юм бол 170 саяын үнэтэй орон сууцаа та хэнд түрээсэлдэг вэ? Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж хүний толгой дээрх өвсийг харав гэдэг болж журмын нөхрөө буруутгах гэж хэдэн байшингийн хэрэг тохох гэсэн хэрэг үү?

Уг нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Цэндийн Нямдорж гэдэг нөхөр хот, хөдөөгүй Намбарын Энхбаярыг магтан дуулж хөхөө мэт урнаар донгодож байсан.

Хөдөөгийн иргэд хөлдүү толгойтой биш учраас санаж л байгаа байх. Н.Энхбаяр шиг бэлтгэгдсэн, шалгарсан улстөрч байхгүй гэж хэлж, ярьж, дайралт чиглэсэн асуултуудыг нам дарж явсан нь хоёрхон жилийн өмнө. Уг нь Ц.Нямдорж сайдыг муу хүн, муу улстөрч гэж хэн ч хэлээгүй.

Харин жаахан намбатай улстөрийн тоглолт хийгээсэй л гэж хүсдэг. Гэтэл сайд гэх нэрийн дор суудлын хүчээр далайлгах гээд байх шиг. «Би Н.Энхбаярыг баривчлуулах гээгүй. Би хүн явуулдаг юм биш. Энэ бол прокурор, цагдаагийнхны хийдэг ажил. Би эрүүгийн хэргийн талаар аливаа шийдвэр гаргах, чиглүүлэх эрхгүй.

Надад хүнийг албадан ирүүлэх, материал бүрдүүлэх эрх ч байхгүй. ХЗДХ-ийн сайдад ийм эрх байдаггүй” гэж ард түмэндээ  өчөөд байгаа. Гэхдээ эрхэм сайд өмнөх хойдохоо мартсан бололтой.

Харин түүнийг нь монголчууд мартаагүй л байлтай. УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай хонь чоно болж  явахдаа мөн   л   Ц.Нямдорж сайд үүрэг өгч Улаанбаатар хотод баривчилсан. Энэ үед мөн л одоогийн энэ албан тушаалдаа  заларч байсан.
Тухайн үеийн  асуудлыг хууль журамд нийцэж байгаа юм уу гэж гайхах хүмүүс олон байсан ч Ц.Нямдорж сайд би хуулийнхаа дагуу л ажиллаж байгаа гэсэн. Харин яагаад өдгөө би тийм эрх дархтан нь биш гэж мэлзэх болов. Тэгсэн атлаа нөгөө амаараа Н.Энхбаяр намайг энэ суудалд сууж байхад хариуцлагаас мултрахгүй гэж  яагаад том дуугарах болов гэсэн асуултууд  ар араасаа хөвөрнө.

Мэдээж дээр ч хэлж байсан энэ бол сонгуулийн өмнөх шоу. МАХН-ыг түүнтэй хамт ажиллаж байгаа нам, хөдөлгөөнүүдийг   яаж энэ сонгуульд оруулахгүй байх вэ яаж Сонгуулийн хуулийг будилуулж, энэ сонгуульд оролцох үүд хаалгыг нээхгүй байх  вэ,  яаж  өөрсдийгөө баталгаатай дахин сонгох ийм нөхцлийг бүрдүүлэх вэ гэж ийм зүйл хийж байгаа гэж улстөр судлаачид үзэж байна.

 

У.Төрболд
Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (October 31, 2011 3:00:38 pm )

    Nyamdorj hydlaa sh dee. Tureesiin bairnad gej hudalaa yarij yavahaa boli. tavantolgoid hyvi ezemshdeg, 100 tom mashin teevert yavuuldag tasartsan bayan hun shuu dee. setguulchid tend ochij sudlaach ee. buh humuus ni medne dee tsogt tsetsii symand

  • Anonymous (October 31, 2011 7:02:37 pm )

    Hetsvv ch yumaa da manai mglchuud yajhogjih yum bgaa

  • Anonymous (November 01, 2011 9:46:20 am )

    saidaa ta Mongol eh oron, ard tumnii tatvariin heden mungu, olon jil uls turiin alban tushaal hashsanii tsalin tetgemj, deerees ni huuli zassanii hahuulid avsan mungu, Altjin avgaigaas hahuulid avsan mungu, 120 tonnii daatstai 100 avtomashinii buyand arai ch muu amlah boloogui baihaa. tand eh oron, ard tumen bid hishig buyanaa ugch l baigaa tand odoo yu heregtei baigaan? ta uneheer yadarch baigaa bol bid tand tuslahad belen baina yaduu ard tumen ni. ta ug ni ene ih mungu, hurunguu uhtelee ideed baramgui l sanagdaj baina daa. tanii hurungu lav 9 uyee tejeeh ih hurungu l baigaa suragtai. ta odoo yalguulah geed baigaan? yaduu ard tumen bid bool chini bolohuu aan. huurhiiduu muu yaduu saiddaa handiv tsugluulj gants uruu bair yumuu, ger avch uguy l duu.

antalya rent a car